Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цуврал
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-48
- Оюутнуудын бэлтгэсэн контентыг үзээрэй
- Гадаад оюутнууд жижиг хотод суралцахын давуу тал
- The OPEN Program
- Та мэдэх үү?
- Дорноговь аймаг дахь Америк төвүүд хаалгаа нээлээ
- AP exam гэж юу вэ?
- Тэтгэлгийн мэдээлэл
- Minority-Serving Institutions буюу MSI
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал #86
АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөр зарлагдсантай холбогдуулан хөтөлбөрийн төгсөгчдийн подкастуудыг сонсохыг зөвлөж байна. Та уг хөтөлбөрт өргөдөл гаргаж байгаа бол хөтөлбөрийн төгсөгчдийн өөрийн туршлага сэтгэгдлээ хуваалцсан подкастуудыг заавал сонсоорой!
Энэхүү подкастуудаас таныг урам зориг авч, өргөдлийн маягтаа илүү баяжуулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-48
Энэ 7 хоногт FLEX хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Айдоха мужийн Нампа хотын ахлах сургуульд суралцсан Д.Уянгын оролцсон Америкт суралцсан миний түүх цуврал нийтлэлийг бэлтгэлээ.
Бид нийтлэлүүдээ дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэн хүргэсээр байна.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Оюутнуудын бэлтгэсэн контентыг үзээрэй
Оюутны амьдрал, оюутны хотхоны нэг өдрийг харуулсан оюутнуудын бэлтгэсэн контентууд нь өөрт тохирох сургуулийг тань сонгоход туслах болно.
Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Гадаад оюутнууд жижиг хотод суралцахын давуу тал
Жижиг хотод байрладаг сургуулийн талаар судлаад үзээрэй. Жижиг хотод байрлалтай ихэнх сургуулиудад анги дүүргэлт бага, хамт олонтой болох, орон нутгийн амьдралыг таньж мэдэх боломж нь илүү байдаг.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
The OPEN Program
2022 онд Англи хэлний чадвараа илүү дээшлүүлэх зорилго тавьсан уу? The OPEN-оос зохион байгуулагдаж буй үнэгүй сургалт болох Massive Open Online Courses (MOOCs)-д хамрагдаж зорилгоо биелүүлээрэй!
Уг сургалт нь self-paced буюу өөрөө бие дааж сурах хэлбэрээр явагдах ба сургалтын хүрээнд шинжлэх ухаан, технологи, инженер, математик, сэтгүүлзүй, бизнес, энтрепрениршип зэрэг сэдвүүдээр Англиар уншиж, бичих чадвараа дээшлүүлэх юм.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Та мэдэх үү?
“Алдаагүй яруу найраг гэж үгүй.” -Joy Harjo (яруу найрагч, хөгжимчин, жүжгийн зохиолч)
Дэлхийн шүлгийн өдрөөр үгс биднийг хэрхэн соён гэгээрүүлж, урам зориг өгдөг тухай дурсдаг билээ. #DYK Joy Harjo U.S. Poet Laureate болсон хамгийн анхны Америк хүн бөгөөд Institute of American Indian Arts, University of New Mexico, University of Iowa-г төгссөн гэдгийг та мэдэх үү?
Дорноговь аймаг дахь Америк төвүүд хаалгаа нээлээ
Дорноговь аймаг дахь Америк төвийн үүд хаалгыг дахин нээж байгаадаа баяртай байна. Манай Америкийн төвүүд нь орон нутаг дахь уншигч, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй, нээлттэй Англи хэлний номын сан, онлайн курс, maker space зэрэг олон төрлийн боломжуудаар хангаж, бие даан суралцаж, ур чадвараа хөгжүүлэхэд тусалдаг.
AP exam гэж юу вэ?
AP шалгалтын 3-аас дээш оноог их сургуульд заавал үзэх ёстой хичээлтэй дүйцүүлж болдгийг та мэдэх үү?
Их сургуулийн түвшний хичээлүүдийг AP хичээл гэдэг бөгөөд үүнд 38 төрлийн сэдэв буюу урлагийн түүх, хөгжмийн онол, урлаг дизайн, уран зохиол, улс төр, Европын түүх, макроэкономикс, микроэкономикс, сэтгэл судлал, АНУ-ын түүх, дэлхийн түүх, дээд математик, компьютерын ухаан, статистик, биологи, хими, физик, газарзүй зэргээс гадна Хятад, Франц, Герман, Итали, Япон, Латин, Испани хэлнүүд ч мөн багтдаг.
Та AP шалгалтын тухай MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнарангийн бэлтгэсэн нийтлэлийг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Тэтгэлгийн мэдээлэл
Тэтгэлэгт зориулж тусдаа бичиг баримтаа бүрдүүлмээргүй байна уу?
University of Lynchburg шинээр болон шилжин элсэгчдэд зориулсан 4 жил үргэлжлэх боломжтой, жилийн $27,000-ын тэтгэлгээ зарлаж байна. Тэнцсэн оюутнуудтай онлайн ярилцлага хийнэ.
5 сарын 1-нээс өмнө бүртгүүлээрэй.
Minority-Serving Institutions буюу MSI
АНУ-д төрийн болон хувийн өмчит сургуулиудаас гадна үндэстний цөөнх хэсэгт зориулсан их сургуулиуд (minority-serving institutions буюу MSI) байдгийг та мэдэх үү?
АНУ дахь нийт бакалаврын түвшний оюутнуудын 30% нь MSI-д суралцдаг.
Том, жижиг, орон нутгийн, хотын гэлтгүй бүх хүмүүс, мөн олон улсын оюутнууд ч элсэх боломжтой!
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж урина уу.