PODCAST

Podcast#9 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Булгантуяа)

Подкастын маань энэ удаагийн зочноор Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны 2015-2019 оны Ерөнхийлөгч, Монгол Улсын Сангийн дэд сайд Х. Булгантуяа оролцож өөрийн боловсрол, ажил, амьдралын түүхээс хуваалцлаа. Тэрээр өндөр хөгжилтэй улс оронд суралцаж, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй хүүхэд залуустаа хандан урам зориг, эрч хүч авахуйц туршлагаасаа хуваалцсан юм.


8/26/20 3:54 PM

show more

Podcast#8- Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Амар)

Подкастын маань Даваа гарагийн зочноор Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Alliance - Tech Co., Ltd -н Бодлого, төлөвлөлт хариуцсан захирал, АНУ-ын Florida Institute of Technology-д механик инженерийн мэргэжлээр суралцаж Бакалаврын зэрэг хүртсэн Amar Bayasgalan уригдан оролцлоо. Тэрээр өөрийн Америкт суралцсан түүхийг илэн далангүй хуваалцсан сонирхолтой яриаг эндээс сонсоорой! Дараах холбоосоор орж сонсоорой. ▶️SoundCloud: https://bit.ly/2zuRBQs ⏸Anchor: https://bit.ly/2LkAvaU ⏸Itunes: https://apple.co/3dEIbRr ⏺Castbox: https://bit.ly/2Agf20l ⏺Stitcher: https://bit.ly/2RT0Bp4


8/28/20 4:57 PM

show more

Podcast#7 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхсоёл)

Энэ удаагийн дугаартаа бид MASA-гийн Удирдах зөвлөлийн гишүүн эдийн засагч Б.Мөнхсоёлыг урин оролцууллаа. The Hubert H Humphrey Fellowship Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-ын Michigan State University-д суралцсан тэрбээр төрийн бус болон олон улсын байгууллагын хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, тэтгэлэгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Хүүхэд залууст сургамжтай, үлгэр жишээ авахуйц маш олон сайхан зөвлөгөөг өгсөн байгаа шүү! Түүний оролцсон бусад нэвтрүүлэг, ярилцлагуудыг munkhsoyol.mn/ вэб хуудсаас үзээрэй!


8/26/20 3:42 PM

show more

Podcast#6- Aмерикт Суралцсан Миний Түүх (Ч.Cодгэрэл)

Подкастын маань Даваа гарагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Deloitte Mongolia фирмийн мэдээллийн технологийн Ахлах аудитор Ч.Содгэрэл оролцлоо. Содоо маань АНУ-ын SUNY Albany-д мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан юм. Түүний АНУ-д суралцахын зэрэгцээ ажиллаж, сорилт бэрхшээлийг даван туулж, басхүү сайн дурын ажил үйлст хэрхэн оролцож эхэлсэн тухай түүхийг сонсоорой!


8/26/20 3:36 PM

show more

Podcast#5 Америкт суралцсан миний түүх-Г.Гантүшиг

Подкастын маань энэ удаагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн хөгжлийн банкны зөвлөх Г.Гантүшиг оролцлоо. Г.Гантүшиг АНУ-ын Indiana University-д бакалаврын зэрэг, Cornell University-д магистрын зэргээ Фулбрайтын тэтгэлэгээр тус тус хамгаалсан. Тэрбээр бидэнтэй Америкт суралцсан түүхээсээ болон Америкт гэр бүлийн хамт хэрхэн суралцаж болох талаар илэн далангүй хуваалцлаа


8/26/20 3:31 PM

show more

Podcast#35 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( C. Үүрцайх)

Энэ удаагийн дугаартаа бид Гэр-Өргөө буюу GerHub ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал С. Үүрцайхыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү. Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талуудын талаар бидэнтэй хөөрөлдсөн юм. Подкастаа тухлан сууж хүлээн авна уу!


10/30/20 12:24 PM

show more

Podcast#31 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Энхжаргал)

Спортын тэтгэлэгээр америкт сурах хүсэлтэй хүүхэд залуус анхаарлаа нааш хандуулаарай! Бид өнөөдрийн дугаартаа Miami University-д спортын тэтглэгээр суралцан Эдийн засаг болон Санхүүгийн чиглэлээр хос мэргэжил эзэмшсэн Б.Энхжаргалыг урьж оролцуулсан юм.


9/28/20 4:40 PM

show more

Podcast#30 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Батзаяа)


9/21/20 6:45 PM

show more

Podcast#3 АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрүүд

Бидний подкастын Пүрэв гарагийн зочноор АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны ажилтан Идэр-Ууган уригдан оролцож АНУ-ын засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгож буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч ярилцлаа. Подкастаа сонсоод эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өөрийгөө бэлдэж эхлээрэй! ▶️SoundCloud: https://bit.ly/34VHBeX ⏸Anchor: https://bit.ly/2XYyAjy ▶️Youtube: https://youtu.be/9woGntN-Ljc ⏺Castbox: https://bit.ly/3byPcT5 ▶️Stitcher: https://bit.ly/3eDR3rP


8/26/20 11:00 AM

show more

Podcast#27 - Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Түмэнхүслэн )

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Cornell University-гийн оюутан Авирмэдийн Түмэнхүсэл оролцлоо. Түмэнхүсэл нь тус сургуульд Хөдөө аж ахуйн хөгжил болон Байгал орчны тогтвортой байдал гэсэн хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртэхээр 4 дэх жилдээ суралцаж буй бөгөөд бидэнтэй оюутны амьдралын туршлага, мөн гурван жилийн хугацаанд англи хэлийг бие даан сурсан тухай түүхээ хуваалцсан юм. Өөрийгөө дайчилж Америкт сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байгаа хэн бүхэнд маш үнэтэй зөвлөгөө өгч чадах подкаст болсон шүү.


9/4/20 5:08 PM

show more

Podcast#26 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б. Баттүшиг)

АНУ-д хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай! Америкт хуулийн чиглэлээр хэрхэн сурах вэ? Дээрх асуултад хариу өгөхөөр бид энэ удаагийн дугаартаа Америкт төгсөгчдийн холбооны гишүүн Б. Баттүшигийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо Chicago-Kent College of Law сургуульд хуулийн мэргэжлээр сурч төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр америкт хэрхэн сурах талаар бүрэн дүүрэн, цэгцтэй, сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.


9/4/20 4:53 PM

show more

Podcast#24- Aмерикт Суралцсан Миний Түүх (О.Мишээл)

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч О. Мишээл оролцлоо. Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн аялсан, хүрээллээ хэрхэн тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Хэрэв та их сургуулийн оюутан бол Глобал Юград хөтөлбөрт материалаа илгээх боломжтой.


9/4/20 3:59 PM

show more

Podcast#22- Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Ганцэцэг)

Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мягмаржавын Ганцэцэгийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын засгийн газрын The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Rochester Institute of Technology-д суралцаж магистрын зэрэг хамгаалсан юм. М.Ганцэцэг бидэнтэй Америкт хэрхэн олон төрлийн ажлын туршлага эзэмшсэн болон суралцаж байсан үеийнхээ сонирхолтой түүхээсээ илэн далангүй хуваалцсаныг дараах холбоосоор орж сонсоорой! ▶️SoundCloud: https://bit.ly/30UvTPU ⏸Anchor: https://bit.ly/2OWaWPd ⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP ⏺Castbox: https://bit.ly/302OLx2 ▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4


9/4/20 4:57 PM

show more

Podcast#21- Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Саруулбаяр)

Подкастын маань энэ удаагийн зочноор 2019 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Г.Саруулбаяр оролцлоо. Тэрээр Emporia State University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн түүхээсээ хуваалцлаа. Та Монгол улсын их дээд сургуулийн 2 болон 3 дугаар дамжааны оюутан бол таньд ч бас Америкт тэтгэлгээр суралцах боломж байгаа шүү.


9/4/20 11:57 AM

show more

Podcast#20 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д.Номин)

Наадмын өдрүүд дуусаж мөрөөдөл зорилгынхоо төлөө цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад АНУ-ын Засгийн Газрын 100% тэтгэлэгтэй #GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, University of Arizona-д хуулийн чиглэлээр Juris Doctor зэрэг хамгаалсан Д.Номинг подкастын энэ удаагийн зочноор урин оролцууллаа. Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг тэрээр АНУ-д хэрхэн суралцах талаар, тэр дундаа хуулийн чиглэлээр сурхад юуг мэдэх хэрэгтэй талаар өөрийн туршлага дээр тулгуурлан сонирхолтой яриа өрнүүллээ.


9/4/20 11:52 AM

show more

Podcast#2- Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Маралмаа)

Подкастын маань Даваа гарагийн зочноор Zorig Foundation-ийн Гүйцэтгэх захирал, MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичиг М.Маралмаа оролцлоо. Тэрбээр бидэнтэй Америкт суралцсан хөгжилтэй, сонирхолтой, сургамжтай түүхээ илэн далангүй хуваалцсаныг дараах холбоосоор орж сонсоорой! ▶️SoundCloud: https://bit.ly/3bpjXKa ⏸Anchor: https://bit.ly/3eypgsB ▶️Youtube: https://youtu.be/16kQuQs_lGI ⏺Castbox: https://bit.ly/3btWyHG ▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4


8/26/20 10:38 AM

show more

Podcast#19 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Хүслэн)

Зуны налгар өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад Америкийн топ их сургуулиудын нэг Cornell University-д амжилттай суралцаж буй Х.Хүслэнгийн ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Англи хэл сурах, стандарт шалгалтуудад бэлдэх, өргөдөл гаргахад тулгардаг түгээмэл асуудлуудын тухай Хүслэн маань өөрийн туршлага дээр тулгуурлан тайлбарласан юм. Подкастаа сонсоод Хүслэнгийн сурах арга барилаас суралцаарай!


9/4/20 11:46 AM

show more

Podcast#18- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Санжаахан д)

Энэ долоо хоногийн зочноороо бид АНУ-ын Засгийн газрын International Visitor Leadership Program (IVLP) болон The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрүүдэд шалгарч байсан Н. Санжаахандыг урьж оролцууллаа. Тэрээр Syracuse University-гийн Maxwell School of Citizenship and Public Affairs-д суралцаж Нийтийн удирдлагын магистрын зэрэг хүртэж, мөн Олон улсын болон төрийн бус байгууллагын манлайллын чиглэлээр мэргэшин суралцсан билээ. Одоогоор UNICEF Mongolia-д ажиллахын зэрэгцээ Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо, Save the Infants зэрэг төрийн бус байгууллагуудын сайн дурын олон үйл ажиллагаанд удирдлагын түвшинд оролцон ажиллаж байна.


9/4/20 11:30 AM

show more

Podcast#17- Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Оюунтөгс)

Шинэ долоо хоногийн шинэхэн подкастын маань зочноор АНУ-ын Засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч Арканзас мужийн их сургуульд Нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн Х.Оюунтөгс маань уригдан оролцлоо. Тэрбээр ерэн хувийн харааны бэрхшээлтэй бөгөөд тоо томшгүй олон саад бэрхшээлийг өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэлийн хат тэнхээгээр даван гарч Америкт сурах мөрөөдлөө биелүүлсэн юм. Оюунтөгсийн түүхийг сонсч урам зориг авахын зэрэгцээ, хүн бүрт сурч боловсрох, хөгжих, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгохын төлөө бид бүхэн юу хийж чадах талаар та эргэцүүлэн бодож үзээрэй! Подкастыг дараах холбоосуудаар сонсоно уу.


9/4/20 11:20 AM

show more

Podcast#16- Aмерикт Суралцсан Миний Түүх (П. Гандолгор)

Энэ удаагийн дугаартаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2017 оны дэд ерөнхийлөгч П.Гандолгорыг урин оролцууллаа. Тэрээр The Hubert H Humphrey Fellowship Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-д суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Хүүхэд залууст сургамжтай, үлгэр жишээ авахуйц маш олон сайхан зөвлөгөөг өгсөн байгаа шүү! Сонингийн зараас олж харсан Hubert Humphrey хөтөлбөрт тэнцээд явсан минь намайг өөрийгөө олж, уналтын үеэ сэргэлтийн үе болгож өөрчлөхөд хүргэсэн гайхамшигтай хөтөлбөр байсан юм хэмээн дурсан ярьсан подкастыг дараах холбоосуудаар сонсоно уу. The Hubert H Humphrey Fellowship Program хөтөлбөр зарлагдсан тул амжиж материалаа илгээгээрэй!


9/4/20 11:15 AM

show more

Podcast#15 Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Халиунгоо)

Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ганбатын Халиунгоог урин оролцууллаа. Тэрээр 2015-2017 оны хооронд АНУ-ын засгийн газрын The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Vanderbilt University-д суралцаж Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Хөгжлийн эдийн засаг хэмээх шинэ салбарын онцлог, түүний ач холбогдол, мөн энэ чиглэлээр АНУ-д, тэр дундаа Vanderbilt University-д суралцахын давуу талуудын талаар олж мэдэхийг хүсвэл та манай подкастыг дараах холбоосуудаар сонсоорой!


9/1/20 5:13 PM

show more

Podcast#14 Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Нямдаваа)

Подкастын маань Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийн дугаарын зочноор Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч Мягмарцоожийн Нямдаваа оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX Mongolia хөтөлбөрийн төгсөгч юм. Анх FLEX-д өргөдөл гаргахдаа тэнцээгүй гэсэн хариу авсан ч шантралгүй дараа жилийн сонгон шалгаруулалт хүртэл сайтар хичээллэж бэлдээд хүсч мөрөөдөж байсан хөтөлбөртөө тэнцэж байсан тухайгаа, түүнчлэн хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүүхдүүд юун дээр анхаарах хэрэгтэй талаар, мөн АНУ-ын ахлах сургуульд суралцсан сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой. ▶️SoundCloud: https://bit.ly/2XixLRY ⏸Anchor: https://bit.ly/2XGB58o ⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP ⏺Castbox: https://bit.ly/2zPH8Q7 ▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4


9/1/20 3:46 PM

show more

Podcast#13 Aмерикт Суралцсан Миний Түүх (Ц.Анужин)

Подкастын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн оюутан Ц. Анужин оролцлоо. Тэрээр АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй, Study of the U.S. Institutes (SUSI) for Women’s Global Leadership буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2019 оны төгсөгч юм. Бакалаврын түвшинд суралцах гэж буй охид маань наашаа суугаарай


8/28/20 5:49 PM

show more

Podcast#12- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Гүнцэнгэл)

Подкастын маань энэ удаагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Банкны мөнгөний бодлогын хэлтсийн эдийн засагч Н.Гүнцэнгэл оролцлоо. Тэрбээр АНУ-ын Bryant University-д бакалаврын түвшинд суралцаж төгссөн билээ. Бид түүнтэй хувийн сахилга бат, сэтгэлзүйн эрүүл мэнд, мэргэжил сонголт зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. Дараах холбоосоор орж сонсоорой! ▶️SoundCloud: https://bit.ly/2A9G49S ⏸Anchor: https://bit.ly/2ZB0nYi ⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP ⏺Castbox: https://bit.ly/2TCYarv ▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4 Photo credit: JUNE CHARA


8/28/20 5:40 PM

show more

Podcast#11- Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Ундраа)

Энэ удаагийн подкастдаа бид Америкт төгсөгчдийн холбооны 2013-2015 оны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн доктор Агваанлувсангийн Ундрааг урин оролцууллаа. Монгол Улсын Их Сургуулийн онц сурлагатан оюутан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч хожим дэлхийд тэргүүлэгч их сургуулийн эрдэмтэн багш болсон цуцашгүй хүсэл эрмэлзэл, мятрашгүй хөдөлмөр зүтгэлээр дүүрэн түүхийг бид танд хүргэе!


8/28/20 10:36 AM

show more

Podcast#1- Aмерикт Суралцсан Миний Түүх (Л.Мягмаржав)

МАSА буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л. Мягмаржавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээс хүлээн авч сонсоорой. Тэрээр бидэнтэй өөрийн эзэмшсэн экологич мэргэжлийн онцлог болон АНУ-ын засгийн газрын GlobalUgrad, Fulbright тэтгэлэгүүдэд хэрхэн шалгарч, Америкт хэрхэн суралцсан тухай түүхээсээ хуваалцлаа. ⏸SoundCloud: https://soundcloud.com/masa-educationusamongolia/fulbright-tetgelgeer-anu-d-kherkhen-suraltsakh-ve ▶️Youtube: https://youtu.be/uSuW9IQOUIo ⏯Stitcher: https://www.stitcher.com/podcast/masaeducationusamongolia ▶️Castbox: https://castbox.fm/app/castbox/player/id2769729?v=8.20.0&autoplay=0 ⏺Anchor: https://anchor.fm/masa72/episodes/--ecsqi0


8/26/20 10:22 AM

show more

Podcast Podcast#25- Aмерикт Суралцсан Миний Түүх Б. Амар

Подкастын маань шинэ дугаарын зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2013-2017 оны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Амар уригдан оролцлоо. Тэрээр өөрийн суралцаж төгссөн Duke University-гийн тухай маш сонирхолтой мэдээллүүдийг бидэнтэй хуваалцсан билээ.


9/4/20 4:15 PM

show more

Podcast #38 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхжин)


11/16/20 1:29 PM

show more

Podcast #37 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Энхцацрал)

Энэ долоо хоногийн подкастын маань зочноор Бостоны Их Сургуулийн “Бизнес аналитик” хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Hubert H.Humphrey тэтгэлгээр суралцаж төгссөн Д.Энхцацрал уригдан оролцлоо. Тэрбээр бидэнтэй Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд хэрхэн бэлдэж байсан тухай, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд өөрт тулгарсан сорилтууд болон Америкт суралцсан түүхээсээ илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой!


11/11/20 12:33 PM

show more

Podcast #36 - Америкт Суралцсан Миний Түүх (Н.Халиунаа)

EducationUSA Mongolia Podcast #36 Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын засгийн газрын GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, одоогоор Fulbright тэтгэлэгт шалгараад буй Н.Халиунааг урьж оролцуулсан юм. Тэрбээр Глобал Юград тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.


11/2/20 4:17 PM

show more

Episode #4 Америкт суралцсан миний түүх В.Ганзориг

Подкастын маань энэ удаагийн зочноор “Bat Solution Partners” бизнесийн зөвлөх үйлчилгээний фирмийн удирдах зөвлөлийн дарга, “Монголын Дауны Холбоо”-ны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга, MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг уригдан оролцлоо. Тэрээр бидэнтэй хувийн ажил мэргэжлийн түүх, нийгэмд тустай санал санаачилга, сайн дурын ажлын ач холбогдлын талаар ярилцаж, мөн АНУ-ын Засгийн Газрын International Visitor Leadership Program хөтөлбөрт оролцсон тушлагаасаа хуваалцлаа. Дараах холбоосоор орж сонсоорой. ▶️SoundCloud: https://bit.ly/3bJUbjV ⏸Anchor: https://bit.ly/2xTYhaJ ⏺Itunes: https://apple.co/3cPd1pZ ▶️Stitcher: https://bit.ly/3f1bT4H ⏺Castbox: https://bit.ly/2yOtQCy Youtube:https://bit.ly/2NyxrZX


8/26/20 2:58 PM

show more

EducationUSA Mongolia-Podcast Podcast#29 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э. Амарбаясгалан)


9/15/20 1:07 PM

show more

Podcast#23- Aмерикт Суралцсан Миний Түүх (Ж.Батчимэг)

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй SUSI for Women’s Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2019 оны төгсөгч Ж. Батчимэг оролцлоо. Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн хүрээллээ тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Урам зориг, эрч хүч авахыг хүсвэл энэ дугаарыг заавал сонсоорой. Подкастыг дараах холбоосуудаас сонсоорой! ▶️SoundCloud: https:https://bit.ly/2Xh7qn5 ⏸Anchor: https:https://bit.ly/2DdHbaf ⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP ⏺Castbox: https: //bit.ly/2PhoIMf ▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4


9/4/20 3:55 PM

show more

Podcast#10 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э.Төгөлдөр)

Подкастын маань энэ удаагийн зочноор @MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Э. Төгөлдөр оролцлоо. Тэрбээр АНУ-ын Cornell University-д АНУ-ын The Hubert H Humphrey Fellowship Program-гийн тэтгэлэгээр суралцсан бөгөөд бидэнтэй Америкт суралцсан түүхээсээ, мөн өөрийн эзэмшсэн байгаль орчны мэргэжилийн онцлогийн талаар илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой! Тус Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөг яг одоо зарлагдсан байгааг энэ дашрамд дуулгая. Зургаадугаар сарын 6-наас өмнө амжиж өргөдлөө гаргаарай!


9/1/20 3:40 PM

show more

Энэ долоо хоногийн шинэ дугаарт маань 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгээр АНУ-ын Бостон хотын Tufts University-д элсэн суралцсан Гантуяагийн Цолмон уригдан оролцлоо. Тэрээр гэр бүл, ажлынхаа хажуугаар тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж, Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Залуучуудад өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байх тухай хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн байгаа шүү! #StayHome #StaySafe #EduUSAatHome


11/23/20 3:31 PM

show more