PODCAST

9/1/20 3:46 PM

Podcast#14 Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Нямдаваа)


About

Подкастын маань Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийн дугаарын зочноор Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч Мягмарцоожийн Нямдаваа оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX Mongolia хөтөлбөрийн төгсөгч юм. Анх FLEX-д өргөдөл гаргахдаа тэнцээгүй гэсэн хариу авсан ч шантралгүй дараа жилийн сонгон шалгаруулалт хүртэл сайтар хичээллэж бэлдээд хүсч мөрөөдөж байсан хөтөлбөртөө тэнцэж байсан тухайгаа, түүнчлэн хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүүхдүүд юун дээр анхаарах хэрэгтэй талаар, мөн АНУ-ын ахлах сургуульд суралцсан сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм.
Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.


New tab


▶️SoundCloud: https://bit.ly/2XixLRY
⏸Anchor: https://bit.ly/2XGB58o
⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP
⏺Castbox: https://bit.ly/2zPH8Q7
▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4