Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- Америкт Суралцсан Миний Түүх цуврал нийтлэл-77
- Америкт Суралцсан Миний Түүх Podcast #107
- Өөрт тохирсон сургуулиа сонгох нь
- Нэгдүгээр сар бол Үндэсний Менторын Сар юм.
- Тэтгэлгийн мэдээлэл
- Massachusetts мужтай танилцаарай!
- Fast Fact Friday
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-77
Энэ долоо хоногийн дугаарт маань Харвардын их сургуулийн Post Doctoral Fellowship Program-ийн төгсөгч, Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаа оролцлоо. Тэрээр анагаах ухааны салбарт суралцсан өөрийн туршлага болон судалгааны ажлуудын талаар, цаашлаад судалгааны лабораторид ажиллахад ямар байдаг талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Лабораторийн судалгааг уйгагүй хийж өөрийн ClusterBomb гэх технологийн нээлтийг хийснээр хэрхэн Харвардтай холбогдож, докторын дараах хөтөлбөрт хамрагдсан талаар болон өмнөх судалгааны ажлын туршлага ямар ач холбогдолтой байдаг тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Мөн Америк болон Японд олон жил судалгаа хийсэн туршлага дээрээ үндэслэн хоёр улсын судалгааны арга барил, соёлын талаар харьцуулан ярьсан юм. Дэлхийн шилдэг сургууль болох Харвардад судалгаа хийж, Вирус тоолох шинжилгээг Монголд анх нутагшуулж, цаашлаад эрүүл мэндийн дэд сайд хийж явсан түүний оролцсон энэхүү дугаарыг уншиж подкастыг нь сонсохыг хүсвэл доорх линкээр нэвтрээрэй.
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #107
Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Ball State University-д хот төлөвлөлт мэргэжлээр сурсан Э. Тэмүүлэн оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Soundcloud: http://bit.ly/3wwKykQ
Anchor: http://bit.ly/3Hv6YJo
Өөрт тохирсон сургуулиа сонгох нь
Сургууль, сургууль, сургууль! Та Америкийн Нэгдсэн Улсад 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль байдгийг мэдэх үү?
Үүнийг сонсоход маш их санагдаж байгаа байх, гэхдээ санаа зоволтгүй ээ. Бид танд өөрт тохирсон дээд боловсрол олгох сургуулийг сонгоход хэрэг болох 3-н асуултыг доор хүргэж байна.
Олон улсын боловсролын өдрийн мэнд хүргэе!
“Ямар нэгэн алдаа гаргахгүй байна гэдэг ямар ч шинэ зүйл туршиж үзээгүйн шинж юм” – Алберт Эйнштейн, Нобелийн физикийн шагналтан
Олон улсын боловсролын өдрийн мэнд хүргэе! Алберт Эйнштейн-ий хэлсэн үггүйгээр энэхүү өдрийг тэмдэглэх нь алдас биз ээ. Боловсрол таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Тэтгэлгийн мэдээлэл
#ScholarshipAlert: Хэрэгцээнд тулгуурласан тэтгэлэг хайж байна уу? Тэгвэл California Baptist их сургуулийн The Global Initiatives-ийн тэтгэлгийг сонирхоорой @CalBaptist!
The Global Initiatives Grant нь тухайн сургуульд тэнцсэн бакалавр болон магистр, докторын түвшний оюутнуудад зориулсан хэрэгцээнд тулгуурласан тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэг нь жилийн ойролцоогоор 10000 ам.доллар юм. Үүнд олон улсын санхүүгийн тусламжийн форм хэрэг болно.
Massachusetts мужтай танилцаарай!
114-н сургуулийнх нь нэгд суралцаж, Cape Cod руу аялангаа Атлантын эргээр зугаалан, Бостонгийн түүхэн үнэт зүйлстэй танилцмаар байна уу? Тэгвэл Massachusetts-ийг зориорой.
The bay мужтай танилцаарай. #Massachusetts
Fast Fact Friday
Энэ бол #FastFactFriday! Америкийн Нэгдсэн Улсын дээд боловсролын тогтолцоотой танилцацгаая.
Явцын шалгалт (Midterm exam): Нэг академик семестрийн тал нь явж дуусахад тухайн өдрийг хүртэл судалсан материалаар авдаг шалгалт.
Individual Advising Session
Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авах боломжтой. Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Та MASA Newsletter-т найзуудаа уриарай