Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- Америкт Суралцсан Миний Түүх цуврал нийтлэл-75
- Америкт Суралцсан Миний Түүх Podcast #105
- Monday motivation
- Нэгдүгээр сар бол Үндэсний Менторын Сар юм.
- Тэтгэлгийн мэдээлэл
- Missouri мужтай танилцаарай
- Fast Fact Friday
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-75
Өнөөдрийн дугаарт маань АНУ-ын Засгийн Газрын 100 хувийн санхүүжилттэй богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр болох Fulbright Teaching Excellence and Achievement Program буюу (TEA)-ын төгсөгч Т.Мөнгөншагай оролцож байна. Тэрээр ахлах сургуулийн багш нарт зориулсан TEA хөтөлбөрийн талаар дэлгэнгүй танилцуулсан төдийгүй тус хөтөлбөрт материалаа илгээхээр төлөвлөж буй багш нарт зориулан зөвлөгөө өгсөн юм. Мөн англи хэлний багшаар Америк болон Монголд ажиллаж байсан дадлага, туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа.
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #105
Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Тэрээр ЕБС-ын 11-р ангид суралцдаг бөгөөд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Түүний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр юм. Дараах линкүүдээр нэвтрэн энэхүү дугаарыг сонсоорой.
Website: https://bit.ly/3GWu0IY
Soundcloud: https://bit.ly/3it5IwC
Anchor: https://bit.ly/3IGrjMW
Боловсрол эерэг өөрчлөлт авчирч чадна гэдгийг хэзээ ч бүү март!
“Хэн нэгнийг менторлох үед анхаарах хамгийн чухал зүйл нь тухайн хүнийг өөрийн бодсоноор хайрцаглах бус түүнд өөрийгөө бүтээх боломжийг олгох явдал юм." -Стивен Шпилберг, Академийн шагналт найруулагч
Нэгдүгээр сар бол Үндэсний Менторын Сар юм. Тэд биднийг авъяасаа нээж, зорилгоо тодорхойлоход үргэлж тусалж байдаг. Танд ментор байгаа юу? #MondayMotivation
Нэгдүгээр сар бол Үндэсний Менторын Сар юм.
Танд ментор байгаа юу? Хэрэв байхгүй бол яг одооноос хайж эхлээрэй. Өөрт тохирсон ментороо олохын тулд юу хийх ёстой талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. #TipTuesday
Тэтгэлгийн мэдээлэл
#ScholarshipAlert: Компьютерийн шинжлэх ухаан, эсвэл инженерийн чиглэлээр бакалавр болон магистерийн зэрэг хамгаалахыг хүсч байна уу? UMKC Шинжлэх ухаан, Инжнерчлэлийн сургуулийн “Dean’s International Scholar Award”-ыг сонирхоорой. UMKC School of Science and Engineering
Тус тэтгэлэг нь олон улсын оюутнуудад сургалтын төлбөрийнх нь тодорхой хэмжээг төлөх боломжийг олгодог. Хүлээн зөвшөөрөгдсөн бүтэн цагийн бакалаврын хөтөлбөрийн суралцагч бол жил бүрийн $8500, магистерын хөтөлбөрийн суралцагч бол $8000 хүртэлх тэтгэлгийг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://educationusa.state.gov/.../deans-international...
Missouri мужтай танилцаарай
АНУ-ын зохиолч Марк Твэйны төрсөн хот болох St.Louis-аар аялах, эсвэл 126 их сургуулийн аль нэгэнд нь сурахыг хүсч байна уу? Missouri таныг таатай хүлээн авах болно.
Show-Me State, #Missouri -тай танилцаарай. https://bit.ly/StudyinMO
Fast Fact Friday
#FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын системтэй танилцаарай.
Major нь суралцагчийн төвлөрч буй салбар буюу мэргэжил юм. Мэргэжлийн чиглэлд хамаарагдах хичээлүүд нь их сургуулийн зэрэг хамгаалахад шаардагдах нийт хичээлүүдийн 25-50%-ийг бүрдүүлдэг. Ихэнх суралцагчид нэг мэргэжлээр суралцдаг бол зарим нь хоёр мэргэжлээр суралцдаг.
Individual Advising Session
Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авах боломжтой. Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай