Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-73
- Америкт Суралцсан Миний Түүх Podcast #103
- Асуудал гэдэг зүгээр л чиний хараахан олж чадаагүй байгаа сэтгэл татам шийдэл
- АНУ болон Африкийн лидерүүдийн дээд хэмжээний уулзалт Вашингтон хотод өнөөдөр эхэллээ
- Тэтгэлгийн мэдээлэл
- Миссиссиппи мужтай танилцаарай
- Fast Fact Friday
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-73
АНУ-аас 100% санхүүжүүлдэг Fulbright хөтөлбөрт хамрагдан "University of Utah"-д геологич мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан А.Цолмон-г энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна. Түүний хувьд Fulbright хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуучуудад зориулан өргөдлийн материалаа бэлтгэх, шалгаруулалтуудаа давахын тулд юун дээр голчлон анхаарах, төвлөрөх тухай болон АНУ-руу гэр бүлийн хамтаар явж суралцахын давуу, сул талуудыг дурдлаа. А. Цолмонгийн ярилцлагыг уншин, подкастыг нь сонсохыг хүсвэл доорх линк дээр товшоорой.
Нийтлэлийг унших: https://bit.ly/3Wsz111
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #103
Манай подкастын энэ удаагийн дугаарт University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон University of Minnesota –д суралцах давуу талуудаас бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 103 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү дугаарыг сонсохыг хүсвэл тус линкээр нэвтрээрэй.
Website: https://bit.ly/3C2yElU
Soundcloud: https://bit.ly/3YThyAo
Anchor: https://bit.ly/3YThyAo
"Асуудал гэдэг зүгээр л чиний хараахан олж чадаагүй байгаа сэтгэл татам шийдэл"
"Би ямар нэгэн асуудал дээр ажиллаж байхдаа хэзээ ч түүний сэтгэл татам байдлын талаар боддоггүй, гагцхүү хэрхэн шийдэх талаар л боддог, харин хийж дууссаны дараа шийдэл маань сэтгэл татахааргүй бол буруу хийснээ би мэддэг."-Richard Buckminster Fuller, АНУ. архитектор, фүтүрист(ирээдүй судлаач)
Асуудал гэдэг зүгээр л чиний хараахан олж чадаагүй байгаа сэтгэл татам шийдэл юм. Хэдийгээр хэцүү байсан ч үргэлжлүүлээд байгаарай!
АНУ болон Африкийн лидерүүдийн дээд хэмжээний уулзалт Вашингтон хотод өнөөдөр эхэллээ
Африк тивийн удирдагчдыг хүлээн авч байгаа энэхүү дээд хэмжээний уулзалтад АНУ Африкт өгсөн амлалтуудаа тогтвортойгоор биелүүлж байгаагаа харуулсан юм. Үүнд боловсрол эзэмших боломжууд ч мөн орсон юм!
Бид танд EducationUSA #HBCU YouTube playlist -ийг сонсохыг санал болгож байна
#StudyWithUS
https://bit.ly/EdUSAHBCUPlaylist
Тэтгэлгийн мэдээлэл
#ScholarshipAlert: Charleston коллеж @collegeofcharleston -ийн Sankofa тэтгэлэг зарлагдсан байна!
Charleston коллеж нь Африкийн оюутнуудыг Charleston-ийн түүхтэй танилцуулах, мөн эдгээр оюутнуудад өөрсдийн өв уламжлал, соёлоо хуваалцах боломжийг олгох зорилготой юм.
Хэрэв та Sankofa-ийн тэтгэлэгт хамрагдвал, 1 хичээлийн жилийн сургалтын төлбөрт 20,830 долларын тэтгэлэг авах ба 1967 оны өв залгамжлалын хөтөлбөрт хамрагдах болно. 1967 оны өв залгамжлалын хөтөлбөрт хамрагдсанаар дадлага хийх, хээрийн аялал хийх, бизнес болон олон нийтийн удирдагчидтай харилцаа холбоо тогтоох, Өмнөд Каролина дахь Африк гаралтай Америкчуудын түүхтэй холбоотой судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжтой болно.Миссиссиппи мужтай танилцаарай
АНУ-ийн өмнөд хэсгийн түүх соёлын талаар судалмаар байна уу? Gulf-ийн хойгийн эргээр зугаацаж эсвэл 41-н сургуулийн аль нэгэнд нь сурмаар байна уу? Тэгвэл Mississippi-г зориорой!
#Mississippi-ийн үзэсгэлэнг харж бас сонсоорой!
Дэлгэрэнгүй: https://bit.ly/3PSnequ
Fast Fact Friday
Энэ бол #FastFactFriday! АНУ ийн дээд боловсролын тогтолцооны талаар мэдлэгтэй болцгооё!
Individual Advising Session
Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авдаг билээ.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энэхүү холбоосоор