Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-74
- Консулын Мэдээ
- Америкт Суралцсан Миний Түүх Podcast #104
- "Боловсрол эерэг өөрчлөлт авчирч чадна гэдгийг хэзээ ч бүү март!"
- 2023 онд таныг амжилт рүү хөтлөх ямар нэгэн хялбар зүйл хайж байна уу?
- Тэтгэлгийн мэдээлэл
- Мичиган мужтай танилцаарай
- Fast Fact Friday
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
“Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-74
Нийтлэлийн маань энэ удаагийн дугаарт Global UGRAD болон FULBRIGHT хөтөлбөрүүдийн төгсөгч Б.Оюу оролцож байна. Тэрээр АНУ-ын Southern Illinois их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр магистрын зэргээ хамгаалсан төдийгүй дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Cambridge-ийн их сургуульд суралцаж байсан туршлагатай юм. Түүний тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, Америкт амьдрах ямар байдаг талаар өрнүүлсэн сонирхолтой яриаг уншихыг хүсвэл доорх линкээр нэвтрээрэй.
Нийтлэлийг унших: https://bit.ly/3YRoVZ7
Консулын Мэдээ
Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам нь 2022 оны 12-р сарын 19-с 2023 оны 1-р сарын 9-ний хооронд АНУ-ын иргэдэд хүргэдэг ердийн үйлчилгээ болох гадаад паспорт шинээр авах, гадаадад төрсөн тухай консулын гэрчилгээ олгох, нотариатын үйлчилгээ зэрэг нь хойшлогдон 2023 оны 1-р сарын 9-ний өдрөөс хойш дахин товлохоор боллоо. Энэ хугацаанд, Цагаачлалын бус болон Цагаачлалын визний үйлчилгээ мөн хамаарна.
Энэ хугацаанд, Элчин сайдын яамнаас АНУ-ын иргэдэд шаардлагатай бусад тусламж үйлчилгээг үзүүлсээр байх болно. АНУ-ын иргэдтэй холбоотой онцгой байдлын үед Улаанбаатар дахь Элчин сайдын яамны 7007-6001 утсаар холбогдоно уу. Энэ дугаар нь өдөр бүр, 24 цагийн турш яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах боломжтой.
Визийн хэвийн үйлчилгээ ийнхүү хойшлогдсоныг мэдэгдэхэд харамсалтай байгаа бөгөөд АНУ-ын иргэний бүх үйлчилгээг аль болох хурдан сэргээхээр ажиллаж байна. Нөхцөл байдлыг ойлгон, хүлээн авч буйд баярлалаа.
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #104
Подкастын маань шинэхэн дугаарт "The Pennsylvania State University"- ийг хуульч мэргэжлээр төгссөн Э. Дөлгөөн оролцлоо. Тэрээр Penn State University-ийн Монгол Улсын Их Сургууль-тай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг буюу MoU-г байгуулахад гар бие оролцсон бөгөөд энэ талаарх түүхээсээ хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд хуулийн чиглэлээр ямар зэргүүд олгодог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сонсогч та бүхэн Э. Дөлгөөний АНУ-д суралцсан туршлага, өгсөн зөвлөгөөнүүдийг энэхүү дугаараас сонсоорой.
Website: https://bit.ly/3v5Szfu
Soundcloud: https://bit.ly/3hBR6uy
Anchor: https://bit.ly/3V4TCqJ
Боловсрол эерэг өөрчлөлт авчирч чадна гэдгийг хэзээ ч бүү март!
“Нэг ном, нэг үзэг, нэг хүүхэд, нэг багш дэлхий ертөнцийг өөрчилж чадна.”-Малала Юсуфзай, Нобелийн энх тайвны шагналтан, боловсролын активист
Боловсрол эерэг өөрчлөлт авчирч чадна гэдгийг хэзээ ч бүү март! #MondayMotivation
2023 онд таныг амжилт рүү хөтлөх ямар нэгэн хялбар зүйл хайж байна уу?
2023 онд таныг амжилт рүү хөтлөх ямар нэгэн хялбар зүйл хайж байна уу?
Тэгвэл дуусгах хэрэгтэй хамгийн чухал зүйлүүдээ тэмдэглээрэй. Их сургуульд элсэж ороход хэрэг болох EducationUSA Академийн хөтөлбөрүүд, стандарт шалгалтууд эсвэл төгсөх шалгалтууд гэх мэт зүйлүүдийнхээ жагсаалтыг тэмдэглэлийн дэвтэр юм уу утсан дээрээ тэмдэглээрэй. Ингэснээр өөрийнхөө цагийн илүү үр бүтээлтэй өнгөрөөж зорилгуудаа биелүүлэхэд илүү дөхөм болно.
#TipTuesday
Тэтгэлгийн мэдээлэл
#ScholarshipAlert: Чи илүү дээшээ тэмүүлж байгаа амжилттай яваа суралцагч мөн үү? Тэгвэл Missouri-ийн Их сургуулийн Stamps Scholars-ийн шагналын талаар мэдээллийг шалгаарай! @Mizzou
Stamps Scholars-т шалгарсан суралцагчид 4-н жилийн бүтэн тэтгэлэг авахаас гадна 16000 ам.долларын манлайлах болон академик чадвараа хөгжүүлэх тэтгэлгийг хүртэх юм.
Мичиган мужтай танилцаарай
Үзэсгэлэнт нуурнуудаар зугаалж, Хенри Фордын @thehenryford музей дэхь гайхамшигтай нээлтүүдээс суралцан 93-н коллежийн нэгэнд суралцмаар байна уу?
Мичиганд тавтай морил!
Мичиганий сайхныг эндээс мэдрээрэй: https://bit.ly/3jpoK77
Fast Fact Friday
Энэ бол #FastFactFriday! АНУ ийн дээд боловсролын тогтолцооны талаар мэдлэгтэй болцгооё!
Хуулийн сургуульд орох шалгалт (LSAT): Хуулийн сургуулиуд элсэгчдээ үнэлэх хэд хэдэн хүчин зүйлийн нэг болгон ашиглаж болох уншлага болон ойлгох чадварыг үнэлдэг стандарт тест.
Individual Advising Session
Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авдаг билээ.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энэхүү холбоосоор