Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-40
- The Summer 2022 Study of the U.S. Institutes for Young Women Leaders
- The 2022-2023 Global Undergraduate Exchange Program
- Түгээмэл асуулт хариулт
- GRE & GMAT гэж юу вэ?
- Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр
- Тэтгэлгийн мэдээлэл
- The University of Southern California-н тухай
- University of Southern California-н олны танил төгсөгчид
- New York University-н тухай
- New York University-н олны танил төгсөгчид
- Pace University онлайн сургалт
- Admissions Help Desk
- York College оюутны хотхоны цахим аялал
- Та ямар төрлийн ном унших дуртай вэ?
- Хүний эрхийн өдөр
- АНУ дахь гадаад оюутнуудад
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал #91
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор “University of Illinois, Chicago”-г мехатроник мэргэжлээр төгссөн Ш. Буянжаргал оролцлоо.
Тэрээр Америкт суралцах үеийн дурсамж, соёлын ялгаатай байдлаас үүсэх шокыг хэрхэн даван туулж байсан болон мэргэжлээрээ Монголдоо хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Дэлхийд тэргүүлэх компаниудын нэг “Тошиба”-д ажиллаж байсан тэрээр хэл сурч буй хүмүүст хэдийн танил болсон TEME аппликэйшнийг Монголчууддаа зориулан бүтээсэн нэгэн. Энэ дугаарт тэрээр өөрийн Англи хэл сурсан туршлагаасаа ч хуваалцсан юм. Мөн оюутан сурагчдад хандан судалж буй хичээлүүдийн мөн чанар, хичээлээс гадуурх хийж байгаа үйл ажилгаанууд ямар ач холбогдлыг сайтар ухамсарлаж мөн чанарыг нь ойлгож хийгээрэй хэмээн зөвлөсөн юм.
Технологийн коллежийг үүсгэн байгуулж технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний оролцсон энэхүү подкастын дугаарыг сонсож энэ 7 хоногийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
Энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-40
Энэ удаагийн дугаартаа бид 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, "TUFTS University"-ийн магистр Г.Цолмонгийн ярилцлагыг нийтлэл болгон хүргэж байна.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
The Summer 2022 Study of the U.S. Institutes for Young Women Leaders
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба нь 2022 оны бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан Study of U.S. Institutes on (SUSIs) for Young Women Leaders хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Өргөдлийн материалыг 2021 оны 12 сарын 20-ны 8 цаг хүртэл хүлээн авах болно.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
The 2022-2023 Global Undergraduate Exchange Program
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба нь 2022-2023 оны Глобал UGRAD хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Өргөдлийн материалыг 2022 оны 1 сарын 6 хүртэл хүлээн авах болно. Тус хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Түгээмэл асуулт хариулт
EducationUSA-ын зүгээс АНУ-д суралцахтай холбоотой асуултуудыг багцлан, 30 гаруй түгээмэл асуулт хариулт болгон хүргэж байна.
Энд дарж уншина уу.
GRE & GMAT гэж юу вэ?
Зарим их сургуулийн магистр болон докторын хөтөлбөрт өргөдлөө явуулахад GRE эсвэл GMAT шалгалтын оноо шаардлагатай болдог. Та GRE болон GMAT шалгалтын тухай MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнарангийн бэлтгэсэн нийтлэлийг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр: Кино бүтээх мастеркласс цуврал
Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр (AFS)-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал сургалтын 4 дэх өдрийн багш Майк Мосалемын “Холливүүдэд өөрийн дуу хоолойгоо олохуй” сэдэвт мастеркласс хойшлогдож, ирэх 7 хоногийн Баасан гарагт буюу 12 сарын 17-ны 09:00 цагаас явагдахаар боллоо. Та бүхэн өргөнөөр оролцоорой!
Тэтгэлгийн мэдээлэл
Өндөр голчтой, бакалаврын түвшний олон улсын оюутнуудад зориулж SUNY Geneseo нь жилийн $9,000-ын тэтгэлэгтэй International Academic Merit Scholarship-г зарлаж байна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
The University of Southern California-н тухай
Cinematic Arts чиглэлээр дэлхийд тэргүүлдэг University of Southern California-н тухай:
University of Southern California нь Cinematic Arts-тай холбоотой бүхий л чиглэл буюу соёл, урлаг, улс төр, зар сурталчилгаатай холбоотой дэлгэцийн бүтээлийг бүтээх, найруулах, ойлгох, дахин бүтээх зэргийг заадгаараа онцлог. Оюутнууд нь хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглаж, хамгийн амжилттай яваа уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.
University of Southern California-ийн Cinema&Media-д суралцсанаар:
Oscars, Emmys, Golden Globes, NAACP Leadership Awards гэх мэтчилэн кино дэлгэцийн бүтээлтэй холбоотой шагналуудын эзэдтэй хамтарч ажиллах,
Hollywood, Африк Америк, Латин Америк, Америк, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийн түүх, соёлтой холбоотой онол, баримтат кино, архивын судалгаа, дижитал медиа, тоглоомын медиа, спорт медиа зэргийн талаар суралцах,
Оюутны хотхон дахь Warner Bros., Hugh M. Hefner Collection, the Shoah Foundation Archive-ын үнэт цуглуулгуудыг багтаасан Cinematic Arts Library-д судалгаа хийх,
Дэлхийд театр, урлаг, соёлоороо алдартай Los Angeles-д суралцаж амьдрах боломжтой.
University of Southern California-н олны танил төгсөгчид
Америкийн кино найруулагч, зохиолч Жорж Лукас нь Өмнөд Калифорнийн их сургуульд зураглаач мэргэжлээр суралцсан. Алдарт "Оддын дайн" киноны зохиол, Индиана Жонс цувралыг бүтээсэн ба Industrial Light & Magic хэмээх тусгай эффектийн компанийг үүсгэн байгуулсан. 1971 онд тэрээр өөрийн продакшн компани болох “Lucasfilm”-ийг үүсгэн байгуулж, кино болон үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүнээр дамжуулан хөрөнгөө босгожээ.
Риан Жонсон Мэрилэнд мужид төрсөн бөгөөд залуу насандаа гэр бүл нь Калифорниа мужийн Сан Клементе хот руу нүүж, тэнд бага насаа өнгөрөөжээ. Найруулагч, зохиолч, хөгжимчин мэргэжилтэй тэрээр 2005 онд дэлгэцнээ гарсан “Тоосго” уран сайхны киногоор уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн.
Хамгийн өндөр үнэлгээтэй ажил нь Breaking Bad (2008) киноны гурван анги ба уг зохиол нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авснаараа алдартай. Улмаар "Оддын дайн" цувралын сүүлийн анги болох "Оддын дайн: VIII анги - Сүүлчийн Жеди" (2017) киног бичиж, найруулах хүчирхэг нэр дэвшигчдийн нэг болжээ.
Лили Жэйн Коллинз Английн Суррей мужийн Гилдфорд хотод төрсөн. Анх 2 настайдаа 1992 онд ВВС-ийн "Өсөн нэмэгдэж буй өвдөлт" олон ангит кинонд тоглож, драмын урлагийн залуучуудын академид тоглодог байсан хэдий ч гол сонирхол нь сэтгүүл зүй байв. Өсвөр насандаа Британийн Elle Girl сэтгүүлд өөрийн гэсэн булан ("NY Confidential") бичиж эхэлсэн бөгөөд Seventeen, Teen Vogue, Los Angeles Times гэх сэтгүүлүүдэд өөрийн хувь нэмрээ оруулж байжээ.
Түүнд илүү гайхалтай дүрүүд бүтээх боломжууд гарсан бөгөөд тэрээр "Mirror Mirror" (2012) киноны гол дүрийг бүтээж, "The Mortal Instruments: City of Bones" (2013), "Love, Rosie" (2014) зэрэг киноны гол дүрд тоглосноор дэлхий дахины анхаарлыг татсан.
New York University-н тухай
Кино урлагийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг New York University-н тухай
New York University нь олон улс үндэстнүүдийн төлөөлөл болсон оюутнуудтай, оюутны хотхон нь кино урлагийн салбарын цөм болсон хотуудад байрладаг гэдгээрээ давуу талтай.
КИНО & ТЕЛЕВИЗИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР (NYU Tisch урлагийн сургууль)
Энэхүү хөтөлбөр нь хувьсан өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн салбарын уламжлал, шинэчлэлийн талаар залуу уран бүтээлчдэд зөвөлгөө өгөхийн сацуу багш оюутнууд нь хамтран жилд 5000 гаруй кино бүтээдэг. Тус хөтөлбөр нь 1965 оноос эхлэн соёл урлагт ихээхэн нөлөө үзүүлсэн. Төгсөгчидөөс дурьдвал:
Найруулагч: Крис Колумбус (Түрээс, Харри Поттер ба Шидтэний чулуу), Мелина Мацукас (Бейонсегийн нимбэгний ундаа, Байхгүй мастер), Райан Флек (Ахмад Марвел) болон Жон Уоттс (Хүн аалз: Homecoming);
Телевизийн зохиолч/продюсер: Винс Гиллиган (Breaking Bad), Дэймон Линделоф (Төөрсөн) болон Эмили Уайтселл (Хүн амины хэрэг: Гудамжинд амьдрал),
КИНО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Морис Канбарын нэрэмжит кино, телевизийн сургууль нь кино, телевиз, видео, хөдөлгөөнт дүрс, дууны үйлдвэрлэлийн урлаг, гар урлал, технологийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Уг хөтөлбөрт хамрагдсанаар богино хэмжээний кино бүтээхээр багийн албан тушаалыг сэлгэн бусад оюутнуудтай хамтран ажиллах замаар эрчимтэй, практик үйлдвэрлэлийн туршлага олж авах боломжтой. Бүртгүүлэхэд ажлын туршлага шаардахгүй.
Үндсэн сургалт нь кино бүтээх дижитал технологи бүхий богино хэмжээний таван төсөл (гурав нь дуугүй, хоёр нь дуутай) зохиох, бүтээх, найруулах, засварлах хэсгүүдээс бүрдэнэ. 4 хүн баг бүрдүүлж, шийдвэрлэх шаардлагатай техник, гоо зүй, гар урлал, логистикийн өргөн хүрээний асуудлыг багтаасан визуал өгүүллэгийн төрөл бүрийн даалгавруудыг биелүүлнэ. Мөн ном бичих, лекц, лаборатори, шүүмжлэл, техникийн семинар, дэлгэцийн үзүүлбэрт оролцох ч боломжтой. Оюутны бүхий л ажлыг ангид шалгаж, хамтдаа хэлэлцдэг.
New York University-н олны танил төгсөгчид
Лэди Гага Нью-Йоркийн их сургуулийн Тиш урлагийн сургуульд сурч байсан ч чөлөөт, бүтээлч сэтгэлгээгээ олохын тулд сургуулиа орхижээ. Түүний анхны цомог болох The Fame нь маш их амжилтанд хүрсэн бөгөөд "Poker Face" сингл нь бараг бүх төрөлд, бараг бүх улсын чартуудыг тэргүүлж байсан. Лэди Гага дараа дараагийн цомгууд, тухайлбал Тони Беннетттэй хамтран ажилласан бүтээл болон жүжиглэх ур чадвараараа алдаршсан бөгөөд Америкийн аймшгийн түүх киногоороо Алтан бөмбөрцөг, "A Star is Born" кинонд тоглосон дүрээрээ Оскарт нэр дэвшсэн.
Адам Ричард Сандлер Нью-Йоркийн Бруклин хотод төрсөн, Оросын Еврей гаралтай. 17 настайдаа тэрээр Бостоны инээдмийн клубын тайзнаас стенд-ап комеди хийхдээ төрөлхийн бусдыг хөгжөөх чадвараа нээж, инээдмийн жүжигчин болох эхлэлээ тавьжээ. Нью-Йоркийн их сургуульд байхдаа ч (1991 онд Дүрслэх урлагийн бакалаврын зэрэгтэй төгссөн) клуб, их дээд сургуулиудад тогтмол тоглолт хийж авьяасаа хөгжүүлдэг байсан.
Ширүүн, нямбай кино бүтээдэг арга барилаараа алдартай, бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Мартин Скорсезе 8 наснаасаа кино урлагт дурласан юм. Скорсезе нь бакалаврын зэргээ 1964 онд кино харилцааны чиглэлээр хамгаалж, дараа нь 1966 онд Нью-Йоркийн их сургуулийн кино урлагийн сургуульд ижил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 1968 онд тэрээр "Миний хаалгыг тогшиж буй хэн бэ?" хэмээх анхны уран сайхны киногоо бүтээсэн ба 10 орчим жилийн дараа "Таксины жолооч" киногоо гаргасан ч алдар нэрд хүрч чадаагүй юм. Тэрээр өмнөх кино нь санамсаргүй зүйл биш гэдгийг нотолж чадсан ба үүнд: Уурласан бух, Гудфеллас, Явсан, Хюго, Ирланд хүн зэрэг кинонууд нь олон амжилт үзүүлсэн.
Pace University онлайн сургалт
Карьераа дөнгөж эхлүүлж буй болон удахгүй эхлүүлэх хүмүүст зориулсан 2 хэсэг бүхий нийт 60 цагийн онлайн сургалтыг Pace University-ээс зарлаж байна! Өөрийн эзэмшихийг хүсч буй чадвараасаа хамааран 2 хэсэг сургалтад тус тусад нь эсвэл зэрэг хамрагдах боломжтой.
Бүх хичээл Zoom-ээр шууд, онлайн явагдах тул заавал цаг цагт нь хамрагдах шаардлагатай.
Сургалт:
Career & Professional Communication Skills (36 цаг)
ZOOM-ЭЭР: Мягмар, Пүрэв, Ням гарагийн 07:00-10:00 Улаанбаатарын цагаар
Career & Professional Writing Skills (24 цаг)
ZOOM-ЭЭР: Даваа, Лхагва гарагийн 07:00-10:00 Улаанбаатарын цагаар
Бүртгэл дуусах: 12 сарын 20
Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Бусад сургалтын талаар мэдээлэл авах бол энд дарна уу.
Admissions Help desk
АНУ-ийн их дээд сургуулийн өргөдөлийн маягт бөглөхөд асуух, туслалцаа авах зүйлс гарч байна уу?
Хэрэв тийм бол MASA болон EducationUSA Mongolia нь цахим Admission Help Desk-тэй боллоо. Та дараах холбоосоор цаг товлон баасан гараг бүр EducationUSA Mongolia-н зөвлөхүүдтэй холбогдож зөвөлгөө аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
York College оюутны хотхоны цахим аялал
MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр нь АНУ-ын “York” коллежтой хамтран тус коллежийн хотхонтой танилцах цахим аялал зохион байгуулах гэж байна.
Хэрэв та АНУ-д суралцахыг хүсэж байвал энэхүү аялалд амжиж бүртгүүлээрэй. Цахим аялал үнэ төлбөргүй ба аяллын үеэр тус сургуулийн элсэлттэй холбоотой асуултууддаа хариулт авах боломжтой.
Хэзээ: 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөөний 9 цагаас онлайнаар зохион байгуулагдана.
Та ямар төрлийн ном унших дуртай вэ?
АНУ-д амжилттай суралцахад Англи хэлний мэдлэг чухал юм.
American English at State хуудсыг дагаж АНУ-ын комик, график зохиолуудтай танилцаж, унших чадвараа хөгжүүлээрэй!
2045 он руу аялуулах цаг хугацааны нууцлаг аяллын тухай “Trace Effects”-ыг та бүхэнд хүргэж байна. Мөн Америк соёлыг танилцуулсан, орчин үеийн сэдэвтэй бусад зохиолуудтай танилцаарай.
Хүний эрхийн өдөр
АНУ-ын их сургуульд сурах их аяллаа эхлүүлж буйд баяр хүргэе! Одоо харин яах билээ?
Оюутны хотхон дахь их сургуулийн амьдралд дасах нь хамгийн чухал. Профессор багш нарынхаа оффис цагийг ашиглан Америк соёлтой танилцахын сацуу мэргэжилтэйгээ холбоотой мэдлэгээ дээшлүүлж, карьертаа эерэг нөлөө үзүүлж танилын хүрээгээ тэлээрэй.
АНУ дахь гадаад оюутнуудад
Бүх хүн сурч боловсрох эрхтэй.
Гадаад оюутнууд та бүхэн АНУ дахь их сургуульд суралцаж, чанартай боловсрол эзэмшиж улмаар хоёр улсын хоорондын харилцаанд хувь нэмрээ оруулаарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж найзаа урина уу.