Newsletters

Weekly Newsletter #68

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-35
  • "Америкт Сурах 5 Алхам" хөтөлбөр амжилттай өндөрлөлөө
  • Mэргэжил сонголтод туслая
  • MBA гэж юу вэ?
  • MBA чиглэлийн талаар мэдээлэл өгөх подкаст-1
  • MBA чиглэлийн талаар мэдээлэл өгөх подкаст-2
  • "COLLEGE ESSAY CONSULTATION PROGRAM-2021"
  • SEVP гэрчилгээтэй юу?
  • Анагаах ухааны сургуулиудын rolling admission
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал #86

"Америкт Сурсан Миний Түүх" цуврал подкастын маань шинэ дугаарын зочноор Southern Illinois их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн Б.Оюу оролцлоо. Тэрээр засгийн газрын тэтгэлэгтэй 2 томоохон хөтөлбөр болох Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрт шалгарч байсан төдийгүй дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Cambridge-ийн их сургуульд суралцсан юм.

Түүний тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, Америкт амьдрах ямар байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн энэ дугаарыг та заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоно уу.

"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-35

Энэ удаагийн дугаартаа бид "Fulbright хөтөлбөрийн төгсөгч, "University of Illinois, John Marshall Law School" их сургуулийн төгсөгч" их сургуулийн төгсөгч, доктор Х.Наранбулагийн ярилцлагыг нийтлэн болгон Та бүхэндээ хүргэж байна.

Та бүхэн ярилцлагыг 
энд дарж үргэлжлүүлэн уншаарай.

 "Америкт Сурах 5 Алхам" хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

EducationUSA Mongolia хөтөлбөр болон MASA хамтран зохион байгуулсан "Америкт Сурах 5 Алхам" 2 долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр өндөрлөж хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 2021 оны 11 сарын 1 өдөр боллоо.

Хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Олон Нийттэй Харилцах Албаны ажилтан Жон Двэйр болон Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн, MASA-ны УЗ-ийн гишүүн Б.Амар нар оролцож хөтөлбөрөө амжилттай төгссөн шилдэг оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Хөтөлбөрт оролцсон оролцогчдод Америкт сурах үйлст нь өндөр амжилт хүсье!

 Мэргэжил сонголтод туслая

Хараахан мэргэжлээ сонгоогүй байгаа ахлах ангийн сурагчид болон өөр мэргэжил хослуулан эзэмшихээр төлөвлөж байгаа их сургуулийн оюутнуудад зориулан бидний зүгээс долоо хоног бүр өөр мэргэжил танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

7 хоног бүр дараах хуваариар явагдах тул энэ постыг хадгалж, Instagram дээр мөн дагавал цаг алдалгүй хэрэгтэй мэдээллийг авах боломжтой.

Даваа - Сонгогдсон мэргэжлийн тухай ерөнхий мэдээлэл
Мягмар - Уг мэргэжлээр Америкт суралцсан төгсөгчийн подкаст, түүх
Лхагва - Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө
Пүрэв - Тухайн мэргэжлээр шилдэг мэргэжилтэн бэлддэг сургуулиудын жагсаалт
Баасан - Facebook, Instagram live хийж, асуултуудад хариулах
Амралтын өдрүүдээр - Мэргэжилтэй холбоотой мэдлэг сорьсон quiz (Instagram)
 

 MBA гэж юу вэ?

Энэ 7 хоногт бидний онцлох чиглэл бол бизнес эрхлэх, удирдах чадвараа нэмэгдүүлэхэд туслах MBA! Бидний бэлтгэсэн мэдээлэл, зөвлөгөөг уншаад, амралтын өдрүүдээр Instagram quiz-д оролцож мэдлэгээ бататгаарай. Мэргэжлээ сонгоход илүү дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Master of Business Administration буюу Бизнесийн удирдлагын магистрыг товчоор MBA гэдэг. Хамгийн анх 1908 онд Harvard Business School-ын сургалтын хөтөлбөрт нэмэгдсэн уг хөтөлбөр нь өдгөө хамгийн алдартай програмуудын нэг болж, онлайнаар ч эзэмших боломжтой болжээ.

Маркетинг, нягтлан бодох бүртгэл, санхүү хичээлүүдийг онолын хүрээнд суралцсан зүйлсээ практикт ашиглах боломж олгосноор бизнесийн удирдлагын үүргүүдийг эзэмшүүлдэг уг зэргийг эзэмшилгүйгээр удирдах албан тушаалыг эзэмших боломжтой ч, MBA-тэй бол илүү их боломжууд нээгддэг. Бакалаврын мэргэжил харгалзахгүйгээр MBA-д суралцах боломжтой.

Зарим MBA нь ажлын туршлагатай байхыг шаарддаггүй ч, Professional MBA нь 2-4 жилийн туршлага, Executive MBA нь хамгийн багадаа 5 жилийн ажлын туршлагатай байхыг шаарддаг.

 MBA чиглэлийн талаар мэдээлэл өгөх подкаст-1

Энэ 7 хоногт бизнесийн удирдлагын магистрын тухай мэдээлэл оруулахтай холбогдуулан, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын болон магистрын түвшинд аль алинд нь суралцсан, Э. Амарбаясгалан оролцсон Америкт суралцсан миний түүх подкастыг дахин сонсохыг санал болгож байна. Тухайн мэргэжлийн тухай илүү бодит, хэрэгтэй зөвлөгөөг уг подкастаас сонссоноор мэргэжлээ сонгоход тань илүү дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Тэрбээр АНУ-д мэргэжлээрээ арав гаруй жил туршлагажсан бөгөөд одоо Монголдоо хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна. Америкт 1996 оноос хойш суралцаж, ажиллаж, амьдарсан түүний арвин их туршлагын түүхтэй танилцахыг хүсвэл манай подкастыг тухлан сууж сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоно уу. 

 MBA чиглэлийн талаар мэдээлэл өгөх подкаст-2

Энэ 7 хоногт бизнесийн удирдлагын магистрын тухай мэдээлэл оруулахтай холбогдуулан, энэхүү мэргэжлээр University of Massachusetts, Dartmouth сургуульд суралцсан Б. Энхболд-ын оролцсон Америкт суралцсан миний түүх подкастыг дахин сонсохыг санал болгож байна. Тухайн мэргэжлийн тухай илүү бодит, хэрэгтэй зөвлөгөөг уг подкастаас сонссоноор мэргэжлээ сонгоход тань илүү дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Тэрбээр АНУ-д хэрхэн сурсан түүхээсээ болон мэргэжил сонгохдоо юуг анхаарах, яагаад МАSA-д сайн дурын ажил хийх болсон талаараа хуваалцсан юм. Америкт бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!

Энд дарж подкастаа сонсоно уу. 

 "COLLEGE ESSAY CONSULTATION PROGRAM-2021"

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй будлиж явна уу. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай!

MASA буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран АНУ-ын их, дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “College Essay Consultation Program-2021”-г хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулах гэж байна.

 SEVP гэрчилгээтэй юу?

Та SEVP буюу Student and Exchange Visitor Program-ын талаар сонсож байсан уу? Тэгвэл SEVP гэрчилгээтэй сургуулиуд л гадаад оюутан элсүүлэх зөвшөөрөлтэй байдаг. Дараах хаягаас бүртгүүлэхээр төлөвлөсөн сургуулиа SEVP гэрчилгээтэй эсэхийг шалгаарай.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 Анагаах ухааны сургуулиудын rolling admission

Анагаах ухаан, эмчийн мэргэжлээр суралцахаар төлөвлөж байна уу? АНУ-ын ихэнх анагаахын сургуулиуд элсэлт авахдаа rolling admission буюу өргөдлүүдийг явуулсан үед нь шалгасны дараагаар хариу өгдөг. Тиймээс сургуулиудад өргөдлөө эрт илгээж, манлайлахын тулд аль болох эрт өргөдлөө явуулаарай!

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл 
энд дарна уу. 

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоно уу. 

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарж найзаа урина уу.