Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- "Америкт суралцах 5 алхам сургалт" амжилттай зохион байгуулагдлаа
- Их сургуулийн хэлний бэлтгэлийн хөтөлбөр
- Та үүнийг мэдэх үү?
- "University of Pennsylvania" цахим уулзалт
- "Enrichment Program - II" хөтөлбөрийн 1-р шат өндөрлөлөө
- "Enrichment Program - II" хөтөлбөрийн 2-р шат эхэллээ
- Тэтгэлгийн мэдээлэл
- LGBTQ+ эрх бол хүний эрх
- Энэ долоо хоногийн онцлох үгс
- Зөвлөгөө авах, цаг товлох
- Найзаа урих
EducationUSA Mongolia подкаст цуврал #67
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д дата анализ, статистик мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Тэргэл оролцлоо.
Тэрбээр Америкт суралцаж байхдаа код бичих, статистикт дүн шинжилгээ хийхээс эхлээд мэргэжлийн хичээлүүдийн сорилтыг хэрхэн даван туулж, өөрийн мэргэжил болгож чадсан туршлагаасаа хуваалцсан юм. Ковид-19 нөхцөл байдлын улмаас сурах хугацаа дуусахаас өмнө Монголдоо ирсэн тэрээр төгсөх хүртэл онлайнаар хичээлдээ оролцсон туршлага болон сонирхолтой, сургамжтай дурсамжаасаа хуваалцлаа. Түүнчлэн өөрийн суралцсан мэргэжлийнхээ талаар ч дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн шүү!
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Та энд дарж подкастаа сонсоорой.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл - 19
Энэ удаагийн зочноор АНУ-ын SUSI Эмэгтэйчүүдийн манлайлал тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Ж.Батчимэг оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.Та энд дарж ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай:
"Америкт суралцах 5 алхам сургалт" амжилттай зохион байгуулагдлаа
MASA болон EducationUSA Mongolia-аас зохион байгуулдаг “Америкт сурах 5 алхам” сургалт 2021 оны 5-р сарын 17-ноос 6-р сарын 4 хүртэл нийт 3 долоо хоног амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг сургалтад нийт 7 аймгийн 8 сургуулиас сонгогдсон 48 сурагчид хамрагдсан ба сертификатын болзол хангасан 29 сурагчдаас 23 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй сурагчид байсан байна.
Сурагчдын сургалтад хамрагдсан сэтгэгдлийг доор хуваалцаж байна.
Сэтгэгдлээ илэрхийлсэн сурагчдадаа баярлалаа.
Их сургуулийн хэлний бэлтгэлийн хөтөлбөр
Та Англи хэлээ сайжруулж, үргэлжлүүлэн АНУ-ын их сургуульд суралцмаар байна уу?
Хэрэв тийм бол University of Cincinnati нь Англи хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад улмаар мэргэжлийн хичээлээ үргэлжлүүлэн үзэх боломжтой ACE Pathway хөтөлбөрийг танд санал болгож байна. Уг хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 7 сарын 1-нд дуусах тул амжиж бүртгүүлээрэй.
Та үүнийг мэдэх үү?
Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах улсаас нийт 1272 гаруй оюутан Америкт суралцаж байна.
Америкт суралцмаар байна уу? Тийм бол EducationUSA Mongolia-гийн зөвлөхүүдтэй холбогдож мэдээлэл аваарай.
Дэлхийн өнцөг булан бүрээс хэчнээн гадаад оюутан Америкт суралцдаг талаар мэдэхийг хүсвэл доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
"University of Pennsylvania" цахим уулзалт
Та АНУ-д суралцахыг хүсдэг боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй хэн бүхэнд зориулсан цахим уулзалт болж өндөрлөлөө.
АНУ-ын их сургуулиудын элсэлтийн журам, үйл явцын талаар мэдээлэл өгснөөс гадна, "Pennsylvania" их сургуулийн онцлог, бүртгэл, Англи хэлний төвшин тогтоох шалгалт, санхүүгийн тусламж зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга явагдлаа.
Enrichment-II хөтөлбөрийн 1-р шат өндөрлөлөө
Enrichment-II хөтөлбөрийн 1-үе шат 3 долоо хоногийн турш үргэлжлэхдээ шинэ бүхнийг сурсан сорилттой бас адал явдалтай, хөгжилтэй, завгүй өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.
Долоо хоног бүрийн явцаас танилцуулбал:
1-р долоо хоног - 490 багш болзлоо хангасан
187 багш номоо уншсан
2-р долоо хоног - 336 багш болзлоо хангасан
208 багш номоо уншсан
3-р долоо хоног - 353 багш болзлоо хангасан
64 багш номоо уншсан
Мэдээж хөтөлбөр цааш үргэлжилж дараагийн үе болох 2-р шат маань эхэлнэ.
Та нартаа амжилт хүсье.
Enrichment-II хөтөлбөрийн 2-р шат эхэллээ
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон Xreading хамтран улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулж буй "ENRICHMENT -II" хөтөлбөрийн 1-р шат өндөрлөж өнөөдөр 2-р шат буюу MOOCs албан ёсоор эхэллээ.
Хугацаа: 2021 оны 6-р сарын 15-ны өдрөөс 7-р сарын 25 өдөр хүртэл
2-р шат буюу MOOCs-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Тэтгэлгийн мэдээлэл
Texas мужийн Tyler хотод байрлах University of Texas нь магистрын зэрэгт шинээр элсэж буй олон улсын оюутнууддаа зориулан The Graduate Fellowship тэтгэлгийг зарлалаа. Уг тэтгэлэгт хамрагдсанаар та дотоодын оюутны зардлаар сурах боломжтойгоос гадна $1,000 стипэнт авах боломжтой.
UTTyler их сургууль нь улсын сургууль ба нийт 6 коллежоос бүрдэнэ. UTTyler 90 гаруй төрлийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг бакалавр, магистр, докторын төвшинд олгодог байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
LGBTQI+ эрх бол хүний эрх
LGBTQI+ эрх нь хүний эрх юм. АНУ-ын их дээд сургуулиуд бүх оюутнууддаа сурч хөгжих ээлтэй орчныг бий болгох үүднээс хүнд төрөхөөс заяасан суурь эрхийг хүндэтгэхийг уриалж байна.
Энэ долоо хоногийн онцлох үгс
Зѳвлѳгѳѳ авах цаг товлох
Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарна уу.