Events

ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан "Enrichment-II" хөтөлбөрийн 2-р шат эхэллээ

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон Xreading хамтран улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулж буй "ENRICHMENT -II" хөтөлбөрийн 1-р шат өндөрлөж өнөөдөр 2-р шат буюу MOOCs албан ёсоор эхэллээ. 

ЕБС-ийн Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих тус хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс өргөдлийн материал ирснээс 1000 багшийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулж буй юм. Энэхүү хөтөлбөрийн 1-р шат болох 3 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн уншлагын марафон өндөрлөж 2-р шат эхэлж байна. 

2-р шат буюу нээлттэй онлайн сургалт болох (MOOCs)-д нийт багш нар цааш үргэлжлүүлэн оролцох боломжтой ба Америкийн их сургуулиудын боловсруулсан дараах 5 үнэ төлбөргүй онлайн сургалтад багш нар өөрийн тохиромжтой цагаа сонгон өгөгдсөн хугацаанд сургалтдаа хамрагдах боломжтой юм.

Хугацаа: 2021 оны 6-р сарын 15-ны өдрөөс 7-р сарын 25 өдөр хүртэл

Сонгон судлах сургалтууд: 

1. Assessment of English Language Learners

Энэхүү сургалт нь сурагчдад тохирох үнэлгээний аргачлалыг хэрхэн сонгох талаар болон сургалтын явцад үнэлгээний шинэ техникийг хэрэгжүүлэхэд  багш нарт туслахад чиглэсэн сургалт юм. 

2. Using Educational Technology in the English Language Classroom

Үнэ төлбөргүй технологийн хэрэгслүүдийн талаар мэдлэгтэй болж, тэдгээрийг хэл сурах, заахад хэрхэн ашиглах, тодорхой нөхцөлд тохируулан хэрэглэх талаар мэдлэг олгоно.

3. TESOL Methodology

Сонсох, ярих, унших, бичих, түүний дотор дүрэм, үгсийн сан зэргийг заах шилдэг туршлагыг судлахын зэрэгцээ, бүх сурагчдад үр дүнтэй байдлаар гадаад хэлийг заах аргад суралцах болно.

4. Professional Development for Teacher Trainers

Шинэ болон туршлагатай бүхий л багш нарт зориулан боловсруулсан энэхүү MOOC нь үр дүнтэй семинар зохион байгуулах, танилцуулах, гүйцэтгэлийг үнэлэх аргачлалын тухай мэдлэгийг олгох болно. Сурагч багшийн хоорондын холбоог сайжруулах, сонирхол татахуйц хичээлээ бусдад хүргэх зэрэг багшийн ур чадвараа хөгжүүлэхэд тохирсон агуулга энэ сургалтад багтсан болно.

5. English for Media Literacy

Энэхүү сургалт нь практик уншлагаар дамжуулан Англи хэл дээр хэвлэл мэдээллийн үндсэн ойлголтуудын талаар мэдлэг олж авах ба мэдээлэлд хэрхэн хандах талаар үр дүнтэй арга барилыг багтаасан сургалт юм. 

2-р шатны болзол: Дээрх сургалтуудаас та хамгийн багадаа 1-2 сургалтад хамрагдаж тус бүрт нь дижитал гэрчилгээ авсан байх ба 2-р шатны төгсгөлд буюу 2021 оны 7-р сарын 15-25 өдрийн хооронд ulaanbaatar@educationusa.org хаягаар  бидэнд гэрчилгээгээ илгээж тооцуулна. 

Дүгнэх журам: MOOCs-н сургалт бүрт зарцуулах цагийг харгалзан үзэж дараах оноогоор дүйцүүлэн тооцно. 

  • Assessment of English Language Learners (12 оноо)
  • English for Media Literacy (28 оноо)
  • Using Educational Technology in the English Language Classroom (12 оноо)
  • TESOL Methodology (8 оноо)
  • Professional Development for Teacher Trainers (8 оноо)     

Дээрх 5 MOOCs сургалтаас 2-р шат эхлэхээс өмнө төгсөж гэрчилгээ авсан багш нар тухайн гэрчилгээгээ илгээснээр тус бүрийг нь 1.5 оноогоор тооцно.

1 болон 2-р шатны нийт дүнд үндэслэн хөтөлбөрийн сүүлийн шатанд оролцох 30 багш тодрох болно. 

Бүртгүүлэх: MOOCs-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэх бол энд дарна уу. 

Мөн та энд дарж 2-р шатны MOOCs-ийн талаар хийсэн мэдээлэл өгөх лайвыг үзэх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 70174414 дугаарт холбогдож авна уу.