News letters

Weekly Newsletter #44

                                                       Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Олон улсын сувилагчдын өдөр"
  • "Enrichment II" хөтөлбөр зарлагдлаа
  • Wyoming мужийн их дээд сургуулиудын танилцуулга 
  • Community College-д сурахын тулд admission test өгөх шаардлагатай юу?
  • АНУ-ын Binghamton их сургуулийн оюутны хотхоноор аялах цахим аялал
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • Найзууддаа түгээх

EducationUSA Mongolia подкаст цуврал #63

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, мөн Мишэль Обамагийн Becoming номын орчуулагч А. Оюунзул оролцлоо. Тэрбээр GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн туршлагаасаа болон АНУ-ын Ball State University-д суралцсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар түүний ажил мэргэжилд ямар давуу талууд үүссэн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан подкастын энэхүү дугаарыг та дуустал нь сонсоорой.

Энддарж подкастаа сонсоно уу. 

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-16

Энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, хяналтын ахлах мэргэжилтэн, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Санжааханд оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

Энд дарж нийтлэлийг үргэлжлүүлэн уншина уу. 

  ДЭЛХИЙН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ!

Сувилагчийн чиглэлээр мастерийн зэрэг, Философийн чиглэлээр докторын зэрэг, Сувилагчийн чиглэлээр докторын зэрэг горилох хөтөлбөрүүдийн ялгааг мэдэх үү? 

 ЕБС-ын Англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program-II" зарлагдлаа

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT 2021" хөтөлбөрийг зарлаж байна.
Та доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авч, өргөдлийн маягтаа бөглөн амжиж бүртгүүлээрэй. Мөн бусад англи хэлний багш нарт энэхүү зарыг түгээгээрэй. 

  Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Wyoming мужид сурцгаая. Америкийн баруун бүсийн хамгийн сонирхол татахуйц мужуудын нэг бол Wyoming юм. Америк зэрлэг үхэр, мөнх цаст уулнууд, мөн үзэмжит хөх цэнхэр, гүн гүнзгий гол мөрөнг үзэж баясахаас гадна Wyoming муж нь олон улсын оюутнууд суралцах боломжтой 10 их дээд сургуулиудыг санал болгож байна.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

   Зөв үү? Буруу юу? Community College-д сурахын тулд admission test өгөх шаардлагагүй.  

     

   АНУ-ын Binghamton их сургуулийн оюутны хотхоноор аялах цахим аялал

АНУ-ын Binghamton их сургуулийн оюутны хотхоноор аялах цахим аялал 5-р сарын 14 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Бид цаашдаа ч АНУ-ын их дээд сургуулиудын оюутны хотхоноор аялуулах цахим аялалыг тогтмол зохион байгуулах бөгөөд та бүхэн манай сошиал сувгуудыг дагаж мэдээлэл аваарай. 

Энд дарж сошиал сувагтай танилцана уу.

 Зѳвлѳгѳѳ авах цаг товлох

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.   

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

  Энд дарна уу