Newsletters

Weekly Newsletter #105

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • Олон улсын боловсролын долоо хоног эхэллээ!
  • АНУ-д суралцдаг, олон улсын оюутан байх нь ямар байдаг талаар эргэцүүлж байсан уу?
  • "Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян
  • "GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН"-д амжиж төслөө илгээгээрэй
  • Өнөөдрийн онцлох хүн бол Мухаммед
  • Америкт Суралцсан Миний Түүх Podcast #99
  • Монголд анх удаа METAVERSE FAIR зохион байгууллаа
  • Өнөөдрийн онцлох хүн бол Ванесса
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-69
  • Өнөөдрийн онцлох хүн бол Жонатан
  • Удахгүй өрнөх SUSI for Young Women Leaders хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга
  • Зөвхөн өөрт тохирсон мэдээллээ олоорой
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

Олон улсын боловсролын долоо хоног эхэллээ!

Олон улсын боловсролын долоо хоног өнөөдрөөс эхэллээ! Олон улсын боловсролын үр шимийг бид энэхүү долоо хоног тэмдэглэдэг билээ.
Олон улсын сурагчдын түүхийг энэ долоо хоног өдөр бүр аваарай. ✨
#IEW22 #StudyWithUS

АНУ-д суралцдаг, олон улсын оюутан байх нь ямар байдаг талаар эргэцүүлж байсан уу?

АНУ-д суралцдаг, олон улсын оюутан байх нь ямар байдаг талаар эргэцүүлж байсан уу? Энэ долоо хоног тэр талаар бага ч болов мэдээд аваарай.

????Өнөөдрийн онцлох хүн бол Милика, University of Iowa Иова-н Их Сургуульд хорт бодис болон хүнд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг Серби-ээс ирсэн оюутан. Тэрээр Белградын Их Сургуульд эм зүйгээр сурч байхдаа Серби дэх EducationUSA зөвлөгөө мэдээллийн төвөөс өгдөг мэдээллүүдийн тусламжтайгаар АНУ-руу явж болохыг мэджээ.
Милика АНУ-д суралцах явцдаа “ Хүний мэдлэг чадварын хязгаар болон чанартай мэдээллийн эх сурвалжийг ашигласнаар хүнд мэргэжлийн болон хувь хүний хувьд шинэ харах өнцөг, мэдлэгээ тэлэх боломж болдог” гэдгийг ойлгосон.
#IEW22

"Америкт Суралцацгаая" их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян

АНУ элчин сайдын яам болон MASA & EducationUSA Mongolia хамтран зохион байгуулж буй "Америкт Суралцацгаая" их дээд сургуулиудад зориулагдсан арга хэмжээ нь энэ долоо хоногийн даваа гараг буюу 11 сарын 14-нд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, баасан гараг буюу 11 сарын 18-нд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль болон Соёл Урлагийн Их Сургуульд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тус арга хэмжээгээр нийт 300 гаруй бакалаврын болон ахисан түвшний оюутан, суралцагчид оролцсон бөгөөд бидэнтэй хамтран ажилласан их дээд сургуулиуд, багш ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Бид ирэх долоо хоногт Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар зочлох болно.




"GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН"-д амжиж төслөө илгээгээрэй

MASA буюу Америкт төгсөгчдийн холбооноос жил бүр зарлагддаг “GO-MASA” жижиг төслийн уралдааныг зарлаж байна. Та нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох төслийн саналаа бидэнд ирүүлэхийг уриалж байна.
“GO-MASA” жижиг төслийн уралдааны хүрээнд нийт 5 багийг сонгон шалгаруулж, шалгарсан баг бүрд 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох болно.

GO-MASA: GRANTS OPPORTUNITY FOR U.S. EXCHANGE ALUMNI

Do you have an amazing project idea in mind but need funding to get it off the ground?
Do you have passion to inspire action and drive social impact?
This is your chance to realize your idea. MASA is excited to call for applications for GO-MASA project competition for grants opportunity among our State Alumni.
We invite all current or past U.S Department of State exchange program participants to submit your ideas to make a positive impact.
“GO-MASA” grants opportunity will fund 5 teams and will fund each team up to 1000 USD.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://masa.org.mn/article/go-masa-2sh22

Өнөөдрийн онцлох хүн бол Мухаммед

Тэр бол Лафаеэт дэх Луйзиана-н Их Сургуульд University of Louisiana at Lafayette боловсролын манлайллаар Докторын зэргээр сурч байгаа Иранаас ирсэн олон улсын оюутнуудын нэг. Бакалаврын зэргээ Иранд эзэмшсэн тэрээр “Үргэлж АНУ-д очиж өөрийн сонирхол болох хэл, дасгал хөдөлгөөний шинжлэх ухаан, спортын талаар судлахыг хүсдэг байсан” гэдгээ хэллээ.

Иран дахь EducationUSA-тай 2019 онд хамтарч ажилласнаар тэрээр Лафаеэт дэх Луйзиана-н Их Сургуульд магистрын зэргээ дүүргэхэд нь тус болж одоо Докторын зэргээ хамгаалахынхаа хажуугаар Майерс сувиллын сургуульд туслах ажилтнаар ажиллаж байгаа ажээ. Мөн тэр “Ажил, сургуулийнхаа хажуугаар шинэ хүмүүстэй танилцаж цагийг үр бүтээлтэй дурсамжтай өнгөрүүлж байгаадаа баяртай” байгаагаа хуваалцлаа.
#IEW22

 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #99

Манай подкастын энэ удаагийн дугаарт АНУ-ын 100%-ийн тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдан "Michigan Technological University"-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн Р.Жаргал маань оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү дугаарыг сонсохыг хүсвэл тус линкээр нэвтрээрэй.

Website: https://bit.ly/3UWkIk9
Soundcloud: https://bit.ly/3UV1jQH
Stitcher: https://bit.ly/3EvnpUq
Anchor: https://bit.ly/3AgzA4V

Монголд анх удаа METAVERSE FAIR зохион байгууллаа

EducationUSA Mongolia хөтөлбөр нь олон улсын боловсролын долоо хоногийн хүрээнд EducationUSA хөтөлбөрийн Зүүн Ази, Номхон далайн орнуудтай хамтран цахим боловсролын үзэсгэлэнг Монголд анх удаа METAVERSE дээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү боловсролын үзэсгэлэнд улсаа төлөөлөн Монгол улсын их дээд сургуулиуд болон ЕБС-ууд оролцсон юм. Тус үзэсгэлэнд АНУ-ын 90 гаруй их дээд сургуулиуд оролцсон ба манай улсын сургуулиудийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://masa.org.mn/article/metaverse-fair

Өнөөдрийн онцлох хүн бол Ванесса

University of Nevada, Reno - Рено, Невада-ийн Их Сургуульд медиа шинэчлэл чиглэлээр Магистраар сурч буй Колумбын оюутан. Ванесса бакалаврын зэргээ Колумбид эзэмшсэн бөгөөд шинжлэх ухаан, байгаль орчны сэтгүүл зүйд сонирхолтой нэгэн. Түүний “амьдралыг өөрчлөх” магистрын хөтөлбөр нь түүний мэргэжлийн болон академик карьерт нь чухал ач холбогдолтой гэж хэлжээ.

Тэрээр Колумбийн EducationUSA салбар болон Колумб Американо Меделлин-ы мэдээллийн эх сурвалжуудыг өөртөө давуу болгон ашиглажээ. 2014 оноос хойш, тэр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан англи хэлийг сурсан ба C-NOTE, Залуу Манлайллын Хөтөлбөр, Коммюнити коллеж гарааны хөтөлбөр болон EducationUSA Opportunity Funds зэрэг хөтөлбөрүүдэд оролцсон байна.
#IEW22

“Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-69

Нийтлэлийн маань ээлжит дугаарт АНУ-ын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн төгсөгч, доктор Ж.Сүхбаатар оролцлоо. Тэрээр АНУ-д хоёр ч хөтөлбөрт хамрагдан суралцаж докторын зэрэг хамгаалсан бөгөөд тус зэрэгт хүрэх хүртэл ямар зам туулсан туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа. Мөн оюутан залуучуудад зориулан юун дээр илүү анхаарах, ямар зүйлийг мөрдлөг болгох тал дээр зөвлөгөө өгсөн юм.

Нийтлэлийг унших: https://masa.org.mn/article/j-sukhbaatar-hubert-humphrey-fellowship-khutulburiin-tugsugch

Өнөөдрийн онцлох хүн бол Жонатан

Columbia College - Колумбийн Их Сургуульд бакалаврын зэргээр сурч буй Чилийн оюутан. Жонатан АНУ-д сурах тухай мөрөөдсөөр ирсэн ба Чили дэх EducationUSA-ийн тусламжтайгаар энэ мөрөөдлөө биелүүлэх боломжтойг олж мэджээ.

Жонатан АНУ-д суралцах нь олон талын, өргөн хүрээний мэргэжлийн чиглэлүүдээр сурах боломжтой, олон улсын сурагчдаар дүүрсэн хүрээллийг бий болгодог институттэй, суралцагчдад олгогддог мэдээллийн эх сурвалж, өвөрмөц боломжуудаар дүүрэн орчинтой гэдгийг дурдаж АНУ-д суралцахаар шийдсэнээ хэллээ.
#IEW22

Удахгүй өрнөх SUSI for Young Women Leaders хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга

ЭСЯ-наас явуулдаг сар тутмын цуврал ярианы энэ удаагийн дугаарт бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, зуны солилцооны Study of U.S. Institute on (SUSI) for Young Women Leaders хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийх гэж байна.

Цуврал ярианы маань энэ удаагийн дугаар Улаанбаатар хот дахь Америкийн төвд явагдаж, нэмэлтээр шууд дамжуулалт хийх юм. Ярианд маань тус хөтөлбөрийн 2022 оны оролцогч Наранзаяа, Жаргалан, Хулан, Бямбасүрэн нар оролцож, ирсэн зочидтой хөтөлбөрийн талаар болон өөрсдийн туршлагаа хуваалцан ярилцлага өрнүүлэх юм.

Зөвхөн өөрт тохирсон мэдээллээ олоорой

4000 гаруй АНУ-ын чанартай боловсролын байгууллагууд болон тоо томшгүй олон суралцагчдын туршлага дундаас та зөвхөн өөртөө тохирсон мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна. ✨
Фатима, Тифани, Акшая, болон Тае нар өөрсдийн АНУ-д суралцах болсон шалтгаанаа хуваалцлаа. Мөн яагаад тэдний сонгосон боловсролын байгууллага тэдэнд тохирсон талаар дараах холбоосоор орж мэдээд аваарай.
#IEW22




Individual Advising Session

Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авах боломжтой.

Зөвлөгөөний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Цаг авахыг хүсвэл энд дарна уу.

EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай