Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- Боловсролын зөвлөх ажилд шалгаруулж авна
- Фулбрайтын оюутны хөтөлбөр зарлагдлаа
- Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
- "Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж дууслаа
- Тэтгэлгийн мэдээлэл
- Яагаад дээд боловсрол эзэмших нь чухал вэ?
- Долоо хоногийн шинэ үгс
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- Долоо хоногийн онцлох эшлэл
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал
Подкаст #48
Подкаст цувралын шинэ дугаарт АНУ-ын Хавай мужийн “University of Hawaii at Manoa”-д төрийн удирдлага болон эмэгтэйчүүд судлалын чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцсан А.Цолмонтуяа уригдан оролцлоо. Тэрээр Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр хэрхэн Америкт суралцсан түүхээсээ төдийгүй хэрхэн мэргэжлээ сонгосон талаараа хуваалцсан юм. Одоогоор Азийн санд ажиллахын зэрэгцээ өөрийн төрийн бус байгууллагаараа дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж буй нэгэн юм.
Энд дарж подкастаа сонсоорой.
Боловсролын зөвлөх ажилд авна
EducationUSA Mongolia хөтөлбөрт "Боловсролын Зөвлөх" шалгаруулж авна. Хэрэв та манай багт орж ажиллахыг хүсвэл материалаа амжиж илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Фулбрайтын оюутны хөтөлбөр зарлагдлаа
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2022-2023 Fulbright Student Program хөтөлбөрийг зарлалаа. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22-ний өдөр.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"Америкт суралцах нь" цуврал вэбинар зохион байгуулагдаж дууслаа
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) нь Aplus боловсролын платформтой хамтран АНУ-ын их дээд сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, Америкт сурах алхмуудын талаар мэдээлэл өгөх зорилготой 20 цуврал лайв вебинарыг 2021 оны 1-р сарын 4-29-ны Даваа-Баасан гарагийн хооронд өдөр бүр зохион байгууллаа. Тус вебинарын дугааруудыг aplus.mn хуудаснаас үнэ төлбөргүй хүлээн авч үзэхээс гадна MASA болон EducationUSA Mongolia-ийн FB page хуудаснаас лайв үзэх боломжтой.
Тэтгэлгийн мэдээлэл
Pittsburg State University-ийн Хөгжмийн тэнхим 2021 оны намрын улиралд шинээр элсэж буй оюутнуудад зориулсан тэтгэлэг зарлалаа. Тус тэтгэлгийн эхний шатанд оролцохын тулд тэтгэлгийн өргөдөл болон сонгон шалгаруулалтын бичлэгийг 2-р сарын 19-өөс өмнө илгээнэ үү.
PittState нь Kansas мужийн Pittsburg хотод байрлалтай улсын сургууль юм. Тус сургуульд нийт 7,400 оюутан (6,600 - бакалаврын түвшинд, 1,400 - магистр, докторын түвшинд) элсэн суралцаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дарж энд авна уу. Яагаад дээд боловсрол эзэмших нь чухал вэ?
Дээд боловсрол эзэмших нь өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт юм. Энэ нь ирээдүйн амжилтын үүд хаалгыг нээж өгдөг. АНУ-ын коллеж болон их дээд сургуулиуд таныг мөрөөдөлдөө хүрэхэд тусалж чадна. Яагаад дээд боловсрол эзэмших нь чухал болох талаар эндээс олж мэдээрэй.
Энэ долоо хоногийн үгc
SAT шалгалтанд бэлдэх үгc
egregious (adj) i-ˈgrē-jəs | extremely bad /After cheating on the exam, Emily began to feel as though she'd make an egregious mistake./ |
imposition (noun) ˌim-pə-ˈzi-shən | an unnecessary burden /If it's not too much of an imposition, could you proofread my paper./ |
GRE шалгалтанд бэлдэх үгc
dupe (verb) ˈdüp | to deceive or fool |
venality (noun) vi-ˈna-lə-tē | the state of being capable of being bribed |
TOEFL шалгалтанд бэлдэх үгc
vilify (verb) ˈvi-lə-ˌfī | to speak poorly of; to slander /Mark was vilified by his angry ex-girlfriend./ |
exemplary (adj) ig-ˈzem-plə-rē | worthy of imitation /She is an exemplary student, and you should copy her study habits./ |
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Америкийн зүрхэн хэсэг Missouri мужид тавтай морилно уу! Тус муж нь олон улсын оюутнуудад зориулсан олон сонголтуудыг санал болгодог. Мэргэшсэн сургалтаас эхлээд либерал арт хүртэл том жижиг, хот хөдөөгийн гэх мэт оюутан бүрт зориулсан өргөн сонголтууд энд бий.
Энэ долоо хоногийн онцлох эшлэл
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.