Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-64
- Шинэхэн долоо хоногийн мэнд!
- Талархлын өдрийн мэнд хүргэе!
- Тэтгэлгийн мэдээлэл
- "ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД-2022" үзэсгэлэн зохион байгуулагдана
- Вермонт мужтай танилцаарай
- Улаанбаатар хотын ахлах сургуулиудад зориулсан "Outreach-2022" хамтарсан хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа
- Факультет гэж юу вэ?
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-64
Нийтлэлийн маань энэ удаагийн дугаарт George Washington University-д бизнес удирдлагын чиглэлээр суралцсан Т.Сүндарь оролцлоо. Тэрээр Community College-д суралцахын давуу тал болон үргэлжлүүлэн University-д шилжин суралцах тухай, мөн Америкт сурсан туршлага, тус улсын соёл ажлын карьерт нь хэрхэн нөлөөлж буй талаар бидэнтэй хуваалцлаа.
Нийтлэлийг эндээс
Шинэхэн долоо хоногийн мэнд!
“Амьдрал жааз хөгжим шиг өөрийн өнгө аясад хөтлөгдөн хөглөгдөх нь их сайхан” -Академийн шагналт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Жеорж Гершвин
Шинэ 7 хоног эхэллээ, өөрийн өнгө аясандаа хөглөгдөцгөөе!
Талархлын өдрийн мэнд хүргэе!
Дэлхийн талархлын өдөр 9-дүгээр сарын 21-нд болдог. Хэрэв та стрессээ хэрхэн тайлах талаар эргэлзэж байвал талархлаа илэрхийлэхэд цаг гаргаарай. Танд тус болох болно.
Харвардын Ангаах Ухааны сургуулийн судалгаагаар “Талархлаа илэрхийлэх нь танд илүү эерэг сэтгэгдэл төрүүлэх, сайхан туршлага хуримтлуулах, эрүүл мэндээ сайжруулах, бэрхшээлийг даван туулах ба хүмүүстэй харилцаагаа сайжруулах боломжыг олгодог.”
Талархлаа илэрхийлж дадах 4-н хялбар арга байдаг. Танд аль арга тохирох бол?
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор зочлон аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс
Тэтгэлгийн мэдээлэл
Магистраар сурахад тань туслалцаа хэрэгтэй юу? Тайлер хотын Техасын Их Сургуулиас шинэхэн төгсөгчдөд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхоод үзээрэй. Уг тэтгэлэг 1000 ам.доллартай тэнцэх ба олон улсын оюутнуудад олгогддог хөтөлбөр юм.
Энэ холбоосоор зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
"ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД-2022" үзэсгэлэн зохион байгуулагдана
"ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД-2022" 10-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн олон улсын их сургуулиуд, АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон EducationUSA Mongolia -аас хүргэдэг "5-step to study in the U.S" сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Вермонт мужтай танилцаарай
Хүссэн боловсролын зэргээ эзэмшихийн сацуу үзэсгэлэнт хотуудаар зугаалан Куэчи мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн намрын навчисыг үзэхийг хүсч байна уу? Тэгвэл Вермонт бол таны байх ёстой газар.
Welcome to #Vermont
Улаанбаатар хотын ахлах сургуулиудад зориулсан "Outreach-2022" хамтарсан хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа
Монгол дахь Америкт төгсөгчдийн Холбоо (MASA) нь Education USA Mongolia хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ЭСЯ болон FLEX Mongolia-тай хамтарсан “Outreach” хөтөлбөрт 2022 оны 9-р сарын 8-оос 9-р сарын 16-ны хооронд амжилттай оролцов. Нийт Улаанбаатар хотын 6 дүүрэг дэх 20 ерөнхий боловсролын сургуулиар зочилж 96 англи хэлний багш, 1809 сурагчдад мэдээлэл хүргэв.
Мөн оролцсон бүх хүмүүст өөрсдийн гарын авлага тараан, бидэнтэй хэрхэн холбогдож мэдээлэл авах тухай болон “Америкт сурах 5 алхам” сэдвийн доор богино илтгэлийг тавив.
Факультет гэж юу вэ?
Энэ бол #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын тогтолцоотой танилцаарай.
Факультет: АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад хичээл ордог хүмүүсийн бүрэлдэхүүнийг хэлдэг. Уг бүрэлдэхүүнд профессор, дэд профессор, туслах профессор, багш нар багтана.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай