Newsletters

Weekly Newsletter #92

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-58
  • "NATIONAL ENRICHMENT PROGRAM-III" Final Stage
  • Stony Brook University 
  • Оюутны клуб гэж юу вэ?
  • АНУ-ын Небраска мужтай танилцаарай
  • Ажлын байрны зарлал
  • INTERNSHIP OPPORTUNITY-2022
  • Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэллээ!
  • Ялагчид зөв хийх хүртлээ оролдсоор байдаг 
  • Ассошиэт зэрэг гэж юу вэ?
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

 Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-58

Энэ удаагийн зочноор АНУ-ын “The University of Chicago”-д төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Ц. Эрдэмбилэг оролцлоо.

Тэрбээр Америкт суралцахын давуу талууд, өөрийн ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлүүдийнхээ онцлог болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм. 
Энд дарж нийтлэлийг уншина уу. 

  "NATIONAL ENRICHMENT PROGRAM-III"

"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ENRICHMENT-III" үндэсний хөтөлбөрийн финалын шат амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтдаа идэвхтэй, сэтгэл зүрхээрээ оролцож буй багш нартаа баярлалаа.

 Stony Brook University

EducationUSA Mongolia  хөтөлбөрийн зөвлөх Намжин АНУ-ын Нью Йорк хотын Long Island-д байрлах Stony Brook University-ийн оюутны хотхоноор 2022 оны 7 сарын 26-30 хооронд зочилж албаны хүмүүстэй уулзсан билээ. Харин өнөөдөр Stony Brook их сургуулийн элсэлтийн албаны ажилтан хадагтай Стэси Аккуаро Enrichment III хөтөлбөрийн шилдэг 40 багштай цахимаар уулзаж сургуулиа танилцуулж, элсэлттэй холбоотой мэдээлэл өгч хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүллээ.

Stony Brook их сургууль нь 26,256 оюутантай АНУ-ын топ 1%-д тооцогддог сургууль юм. Тус сургууль нь бакалавр, магистр болон докторын түвшинд олон төрлийн тэтгэлэг санал болгодог. Тус сургууль өөрийн харъяаны эмнэлэгтэйгээс гадна маш том судалгааны лабораторуудтай гэдгээрээ онцлогтой.

Stony Brook их сургуулийн элсэлт 2023 оны намрын элсэлтийн бүртгэл 2022 оны 1 дүгээр сарын 15-нд хаагдана.

Тус сургуультай холбоотой мэдээллийг доорх холбоосоор зочлон авна уу. 

  Оюутны клуб гэж юу вэ?

Клуб яг ямар үүрэгтэй вэ гэж үү? Клубүүд, хүндэтгэлийн нийгэмлэгүүд, спортын багууд болон бусад оюутны байгууллагууд нь шинэ чадварт суралцах, найзуудтай болох, хөгжилдөх боломжуудыг олгодог. Сургуулийн кампусд чамд тохирох клуб байж л таараа. Байт харвааны, сувилахуйн, киноны гэх мэтчилэн нэрлээд байгаарай!

Илүү дэлгэрэнгүйг Ховард их сургуулийн төгсөгч, Гренадагийн олон улсын оюутан Нашебагын видеоноос үзэж болно шүү. 
Энд дарж үзнэ үү. 

  АНУ-ын Небраска мужтай танилцаарай

Өнөөдөр бид Небраска мужийг онцолж байна. Омаха хотын Коммунити Плэйхаусын түүх, Скоттс Блаффын үндэсний түүхэн дурсгалт газрын панаромик дүр зураг болон чулуужсан олдвороороо алдартай Ashfall Fossil Beds State дэх эртний парктай танилцаарай. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Ажлын байрны зарлал

АНУ-ын төрийн департментийн санхүүжилттэй EducationUSA Mongolia хөтөлбөрт "Боловсролын Зөвлөх" шалгаруулж авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 
энд дарж авна уу.

  INTERNSHIP OPPORTUNITY-2022

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлагажигч шалгаруулж авна!

Хэрэв та дадлага хийх сонирхолтой, Англи хэл болон компьютерийн зохих түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй ахлах ангийн эсвэл gap авч буй сурагч, бакалаврын түвшний оюутан бол MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлага хийж, өөрийгөө хөгжүүлж, нийгэмд тустай олон төсөл хөтөлбөр зохион байгуулахад оролцох боломжтой юм.

Манай "ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР"-т амжиж доорх холбоосоор орж бүртгүүлээрэй!

  Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэллээ!

Сэрээрэй, унтаахай минь: Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэллээ!

АНУ-д жил болгоны 8 сарын 15-нд “Үндэсний хичээлийн бэлтгэлийн өдөр” тохиодог. Хэрвээ хичээл нь найм эсвэл есөн сард эхлэх бол хэрэглэх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай.

???? Эсвэл, орон нутгийнхаа EducationUSA зөвлөхтэй цаг авч #StudyWithUS буюу Америкт суралцах тухай алхмуудыг сураарай. 
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

  “Ялагчид зөв хийх хүртлээ оролдсоор байдаг”

“Ялагчид зөв хийх хүртлээ оролдсоор байдаг” — Билли Жин Кинг, АНУ-ын ширээний теннисний аварга болон тэмцэгч

Энэ бол үнэн-бүх агуу хүмүүс алдаа гаргаж, хийж чаддаг болтлоо хөдөлмөрлөсөн байдаг. Та ч бас чадна!

  Ассошиэт зэрэг гэж юу вэ?

Энэ бол #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын системийн талаар мэдэж аваарай.

Ассошиэт зэрэг: Хоёр жил сурсны дараа олгодог ассошиэт зэрэг нь таны карьерын эхлэлийг тавихад эсвэл дөрвөн-жилийн бакалаврын хөтөлбөрт амжилт гаргахад тусална.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоно уу. 

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай