Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-55
- Долоо хоног тутмын эшлэл
- ЛГБТИК+ ба оюутны дотуур байр
- Тэтгэлгийн мэдээлэл: Wright State Их Сургууль
- Баруун Виржиниад тавтай морил!
- Америкт Сурах 5 алхам: 3-р алхам
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-55
Энэ 7 хоногт АНУ-ын “University of Michigan”-д компьютерын инженер чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Б. Баяржавхлан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэл, мэргэжил сонголтоос эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Долоо хоногийн эшлэл
“Байгаль орчин нь биднийг нэгтгэж, бидэнд адил сонирхол бий болгож, бид бүгдэд хүртээлтэй байдаг ганц зүйл юм.” –АНУ-ын анхны Тэргүүн Хатагтай Леди Берд Джонсон
Та бүхэн энэ долоо хоногийн төвөвлөгөөндөө агаарт гарч амрахыг заавал оруулаарай. Хүрээлэн буй ногоон талбайдаа цагийг зугаатай өнгөрүүлцгээе!
ЛГБТИК+ ба оюутны дотуур байр
Өөрт тохирсон АНУ-ын коллеж эсвэл их сургуулийг олох хэцүү. Гэхдээ бид танд туслах болно!
Хэрвээ та ЛГБТИК+ нийгэмлэгийн гишүүн бол танд АНУ-ын их сургуулийн амьдралын талаар асуух асуулт байж магадгүй юм. Их сургуулиуд академик, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах байран дээр нэмээд ЛГБТ+ сурагчиддаа тав тухтай байх олон төрлийн мэдээлэлтэй байдаг.
✴️ Энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Тэтгэлгийн мэдээлэл
Бакалаврт сурахдаа мөнгө хэмнэмээр байна уу? Тэгвэл Wright State-ийг сонирхоод үзээрэй!
Wright State University нь бүх олон улсын сурагчдад University Center for International Education (UCIE) Бакалаврийн Merit тэтгэлэг авах боломжийг олгодог. Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн голч дүнгээс шалтгаалан $4,000-8,000 хүртэл байна.
Их сургуульдаа элсэх үед тэтгэлгээ авдаг бөгөөд ахлах ангийн эсвэл шилжиж ирсэн их сургуулийн голч дүн нь 3.0 байх шаардлагатай байдаг. Сурагчид тэтгэлэгт хамрагдахын тулд нэмэлт материал явуулах шаардлагагүй юм.
Баруун Виржиниа мужид сурцгаая!
Аппалачийн уулс, АНУ-ын ардын хөгжмийг үзэж эсвэл Баруун Виржиниад байрлах дөчин дөрвөн коллеж, их сургуулиудын нэгэнд нь суралцмаар байна уу?
Тэгвэл Баруун Виржиниа танд яг тохирно!
⛰ Баруун Виржиниа дахь боломжуудыг энд дарж хүлээн аваарай.
Америкт суралцах 5 алхам
Та зуны амралтаараа АНУ-д суралцах талаар бодож байна уу?
Юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
✨ 3-р алхмыг битгий мартаарай: Өргөдлөө бэлдэж дуусга! Бүх өргөдлүүд өөр бөгөөд тодорхойлох захидал, эсээ бичих мөн стандарт шалгалтууд багтдаг.
Илүү дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай