Newsletters

Weekly Newsletter #87

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-53
  • "Бурхан чамд дуу хоолой хайрласан, үүнийгээ ашигла"
  • "Америкт сурах 5 алхам" сургалт
  • "ENRICHMENT-III" үндэсний хөтөлбөр
  • "Media Literacy" хөтөлбөр
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • "EducationUSA Academy Connects" хөтөлбөр
  • Өмнөд Каролина мужид сурцгаая!
  • Бахархлын сарын мэнд хүргэе!
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

 Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-53

Энэ удаагийн зочноор АНУ-ын “University of Michigan”-д дата анализ, статистик мэргэжлээр болон Ази Хятад хэлний туслах мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Тэргэл оролцлоо.

Та бүхэн түүний стандарт тестдээ бэлдсэн болон АНУ-д суралцсан туршлагатай уншиж танилцаарай.

Та бүхэн ярилцлагыг 
энд дарж үргэлжлүүлэн уншаарай.

 "Бурхан чамд дуу хоолой хайрласан, үүнийгээ ашигла"

“Бурхан чамд дуу хоолой хайрласан, үүнийгээ ашигла.” - Элизабет Бонкер, 2022 Rollins College-н шилдэг төгсөгч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч

#Үндэсний дээд боловсролын өдрийг тохиолдуулан бид 2022 оны шилдэг төгсөгч Элизабет Бонкерын хэлсэн үгийг хуваалцаж байна. Элизабет нь аутизтай хэдий ч ангийнхаа шилдэг сурагч болж, сургуулиа амжилттай төгссөн юм. Элизабет бусад аутизмтай оюутнуудад тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад туслах зорилгоор Communication 4 ALL -г  ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан.
Бид Элизабет болон дэлхийг өөрчлөхийн төлөө өөрийн авьяас чадвараа харамгүй зориулдаг бүхий л хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаас урам зориг авдаг билээ.
Элизабетийн тухай дэлгэрэнгүй доорх холбоосоор орж авна уу.

Хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй бол АНУ-д суралцах эх сурвалжаа 
энд дарж аваарай. 

 "Америкт сурах 5 алхам" сургалт

EducationUSA Mongolia хөтөлбөрийн "Америкт сурах 5 алхам" бүлэг зөвлөгөөнд Blaze Academy Mongolia-ийн сурагчид болон Хөвсгөл аймгийн Ирээдүй Цогцолбор сургуулийн гүнзгий сургалтанд суудаг 6-аас 12-р ангийн нийт 110 сурагч, англи хэлний 4, орос хэлний 2 багш сургалтанд хамрагдлаа.

Хэрвээ та сурагчдаа бүлэг зөвлөгөөнд хамруулахыг хүсвэл манай 70174414 дугаарт холбогдоорой
.

 "ENRICHMENT-III" үндэсний хөтөлбөр

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT-2022" хөтөлбөрийг 3 дах жилдээ зарлаж байна. Бүртгэл хаагдахад ердөө 4 хоног үлдлээ!

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх талаар:
Бүртгэлийн хугацаа 2022 оны 6-р сарын 14 өдрийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх ба та доорх холбоосоор орж амжиж бүртгүүлээрэй. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ өргөдлийн маягтыг заавал бөглөнө.

 "Media Literacy" хөтөлбөр

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) санаачлан Spirit of America Worldwide болон Unread-тэй хамтран зохион байгуулж буй "Хэвлэл Мэдээллийн Боловсрол (Media Literacy)" хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.

Хөтөлбөрт оролцогчид Монголын медиа салбарт манлайлж буй хүмүүсийн сургалтад хамрагдаж, хөтөлбөрийн төгсгөлд 4500 долларын шагналын сантай төслийн уралдаанд оролцох юм.

Хөтөлбөрт шалгарсан 100 оюутанд баяр хүргэж, хөтөлбөрийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье!

 Тэтгэлгийн мэдээлэл

Дараагийн намар магистрын зэргээ хамгаалах талаар төлөвлөж байна уу? Тэгвэл та захиралын нэрэмжит тэтгэлэг олгодог University of New Haven-г сонирхоод үзээрэй. Бүтэн цагийн магистрын оюутнуудыг академик ажилтанд нь үндэслэн өргөдлийг нь сайтар нягталж шалгасны дараа сонгодог юм. Энэхүү хөтөлбөр нь элсэлтийн хугацаанд сургалтын төлбөрийн 50% хүртэлх дэмжлэг үзүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг 
энд дарж авна уу. 

 "EducationUSA Academy Connects" Хөтөлбөр

Та 15-17 настай ба АНУ-д суралцахыг мөрөөддөг үү? Хэрэв тийм бол EducationUSA Academy Connects нь танд зориулагдсан хөтөлбөр юм. 

Энэхүү 6 долоо хоногийн онлайн хөтөлбөр таны АНУ-н их дээд сургуулиудын талаарх мэдлэгийг болон Англиар илтгэл тавих чадварийг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Энэ зун St. Cloud State University-тай холбогдоорой! St. Cloud State танд семинар, хэлэлцүүлгээр дамжуулан АНУ-ын дээд боловсролын системийн талаар мэдлэгтэй болоход тань туслах болно. Мөн бусад их дээд сургуулиудад виртуал айлчлал хийж, олон улсын коллежийн оюутнууд, багш нартай холбоо тогтоон, өөрийн эсээгээ бичээрэй.

6-р сарын 10-ны дотор амжиж бүртгүүлээрэй.

 Өмнөд Каролина мужид сурцгаая!

Үзэсгэлэнт далайн эргийн амьдрал, сэтгэл татам Чарлстоны соёлтой танилцангаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сансар судлалын салбарт карьер эхлүүлэхээр зорьж байна уу? Тэгвэл Өмнөд Каролина яг тохирно!

Дараах холбоос дээр дарж #ӨмнөдКаролина дахь дээд боловсрол эзэмших боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 
энд дарж авна уу.

 Бахархлын сарын мэнд хүргэе!

EducationUSA нь АНУ болон дэлхий даяарх ЛГБТQI+ нийгэмлэгийг дэмжин ажилладагаа дуулгахад таатай байна. Таны оролцоо боловсролын олон талт орчинг бүрдүүлж, ардчиллыг бэхжүүлж, харилцан ойлголцолд хүрэхэд үнэ цэнэтэй билээ.

Хэрэв та LGBTQI+ гэж өөрийгөө тодорхойлсон бол бид таныг дэмжихэд бэлэн байна! АНУ-ын их сургуулиудтай танилцах, санхүүгийн болон хууль ёсны эрхийнхээ талаар ойлоголттой болох, боловсрол эзэмших аялалд тань туслах эх сурвалжуудыг санал болгож байна.

#Бахархлынсар -ын турш бид бүхэнтэй хамт байж илүү их мэдээлэл аваарай!

Бидний бэлтгэсэн мэдээллийг 
энд дарж авна уу. 

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоно уу.  

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай