Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-52
- Rural Outreach Program-2022
- INTERNSHIP OPPORTUNITY-2022 ⭐️
- VACANCY ANNOUNCEMENT ????
- Оклахома мужид сурцгаая!
- Олон улсын Музейн өдөр
- Та зорилгоо тодорхойлсон уу?
- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ
- "EducationUSA Academy Connects" Хөтөлбөр
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-52
Энэ 7 хоногт АНУ-ын “Gannon University”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, тоног төхөөрөмжийн програм хангамжийн инженер мэргэжлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан Б. Тэнгэр оролцлоо.
АНУ-ын IAM Robotics компанийн тоног төхөөрөмжийн систем хариуцсан инженерээр ажиллаж буй түүний АНУ-д суралцсан туршлагатай уншиж танилцаарай.
Бид нийтлэлүүдээ дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэн хүргэсээр байна.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Rural Outreach Program-2022
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Rural Outreach Program-2022 арга хэмжээ 5-р сарын 4-нд Мандал, Зүүхараа сум, 5-р сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, 5-р сарын 6-нд Булган аймагт зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр Америкт төгсөгчид ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголт, өөрсдийн Америкт сурсан түүхээсээ хуваалцах төдийгүй Америкийн дээд боловсролын Монгол дахь цор ганц албан ёсны хөтөлбөр болох EducationUSA Mongolia-ийн зөвлөхүүд Америкт сурах боломжуудын талаар ярих юм.
INTERNSHIP OPPORTUNITY-2022 ⭐️
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлагажигч шалгаруулж авна!
Хэрэв та дадлага хийх сонирхолтой, Англи хэл болон компьютерийн зохих түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй ахлах ангийн эсвэл gap авч буй сурагч, бакалаврын түвшний оюутан бол MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлага хийж, өөрийгөө хөгжүүлж, нийгэмд тустай олон төсөл хөтөлбөр зохион байгуулахад оролцох боломжтой юм.
VACANCY ANNOUNCEMENT ????
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны (MASA) хэрэгжүүлж буй EducationUSA Mongolia хөтөлбөрт "Боловсролын Зөвлөх" шалгаруулж авна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Оклахома мужид сурцгаая!
Америк ковбойн түүхүүд, 66-р замын талаар суралцангаа 66 их сургуулиудын нэгэнд нь мэргэжил эзэмшмээр байна уу? Оклахомад тавтай морил!
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Олон улсын Музейн өдөр
#DYK Institute of Museum and Library Services-ийн судалгаагаар АНУ даяар 35,000 музей идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. Танд аль музей нь илүү таалагддаг вэ?
Та зорилгоо тодорхойлсон уу?
“Зорилгогүй бол хичээл зүтгэл, эр зоригтой байх нь хангалтгүй.”
-Жон Ф.Кеннеди, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч
Та зорилгоо тодорхойлсон уу? #MotivationMonday
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ
Гэрийн даалгавраа хийхдээ интернетээс хуулж байсан бол буруу хариу хуулсан байж магадгүй!????
2019 онд 25000 ярилцлага, 25 эдийн засгийг хамруулсан судалгааг Ipsos хийсэн бөгөөд үр дүнд нь интернет хэрэглэгчдийн 86% нь хуурамч мэдээнд автаж байсан гэж гарчээ.
Хуурамч мэдээллийг таньж, найдвартай мэдээллийн эх сурвалж ашиглах нь хамгийн чухал.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
"EducationUSA Academy Connects" Хөтөлбөр
Хэрэв та 15-17 настай АНУ-д суралцахыг мөрөөддөг бол EducationUSA Academy Connects нь АНУ дахь их сургуулиудын мэдээллийг олгох, Англиар илтгэл тавих чадварыг хөгжүүлэх 4 долоо хоногийн онлайн хөтөлбөрийг санал болгож байна.
Boston University бүртгүүлсэн сурагчдын Англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, манлайлах ур чадварын сургалтыг орохын зэрэгцээ Жон Ф.Кеннеди ерөнхийлөгчийн номын сан, музейд онлайнаар аялах, өргөдөл илгээхтэй холбоотой мэдээллийг элсэлт хариуцсан ажилтнуудаас авах боломжтой.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай