Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-44
- Black History Month
- Graduate хөтөлбөр
- Тэтгэлгийн мэдээлэл
- Вашингтон мужид сурцгаая!
- Global Cultural Peer Exchange 2022
- Амжиж цаг товлоорой!
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #93
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “LeTourneau University”-г санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн М. Санжмятав оролцож Америкт сурч ажилласан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм.
Мөн тэр өөрийн суралцаж байсан муж хотынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй дэлгэж сонирхолтой яриа өрнүүллээ.
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг болон хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-44
Энэ удаагийн зочноор АНУ-ын “Texas A&M University”-д магистрын зэргээ хамгаалсан, АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрт хамрагдаж байсан Д.Буяндэлгэр уригдаж өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Black History Month
Хоёр дугаар сар бол #BlackHistoryMonth буюу өнгөт арьстнуудын түүхийг эргэн дурсах сар билээ! Африк үндэстний АНУ-д болон дэлхийн өнцөг булан бүрт үзүүлсэн ололт амжилт, өв соёлыг зөвхөн өнөөдөр гэлтгүй өдөр бүр хүндэтгэн дурсах болно.
#DYK АНУ дахь их сургуулиудад өнгөт арьстнууд хувь нэмрээ оруулснаар Black History Month үүссэнийг та мэдэх үү? Хамгийн анх 1970 онд Kent State University-д ажиллаж суралцдаг өнгөт арьстан багш, сурагчид энэ сарыг тэмдэглэх үндсийг нь тавьсан байдаг.
HBCU болон АНУ дахь боловсролын түүхийн тухай дэлгэрэнгүйг энд дарж хүлээн авна уу.
Graduate хөтөлбөр
Магистр, докторын зэргээ хамгаалахаар шийдсэнд баяр хүргэе! Мэргэжлээ дээшлүүлэн суралцсанаар уг салбарынхаа илүү тодорхой, нарийн мэдлэг, туршлагыг хуримтлуулж, карьераа илүү амжилттай өсгөдөг.
Өргөдөл, мэргэжлийн хөтөлбөр, ирээдүйн төлөвлөгөөгөө зөв тодорхойлох нь чухал. Магистраар сурахтай холбоотой 3 зөвлөгөөг хүргэж байна.
Тэтгэлгийн мэдээлэл
Бүтэн сургалтын төлбөртэй тэнцэхүйц тэтгэлэг хайж байна уу?
Albion College-ийн зүгээс голч дүн өндөртэй, олон улсын, бакалаврын түвшний оюутнууддаа зориулж Global Scholars Program-аа зарлаж байна. Өргөдлийг 2022 оны 3 сарын 1 хүртэл хүлээн авах ба сонгон шалгаруулалт нь богино хэмжээний эсээ, ярилцлагаас бүрдэнэ.
Энд дарж зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Вашингтон мужид сурцгаая!
Цэцэг алагласан ой мод, олон улсад алдартай компаниудтай технологийн дэвшилтэт орчинд суралцмаар байна уу? Тэгвэл танд Вашингтон яг тохирно!
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Global Cultural Peer Exchange 2022
АНУ-ын Saint Viator ахлах сургуулиас зохион байгуулж буй уг цахим арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 300 гаруй ахлах ангийн сурагч оролцох юм.
Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг өөрийн үе тэнгийнхэнтэйгээ хичээлийн бус орчинд өнөөгийн онцлох үйл явдал, трэнд болж буй зүйлс, орон орны соёлын талаар ярилцаж өөрийн тав тухтай бүсээсээ гарахыг эрмэлзээрэй.
Англи хэлээр чөлөөтэй ярьдаг байх ёстой.
Мөн нэгэн Монгол сурагч Шинэ оны баяраа тэмдэглэх соёлоо хуваалцсан энэхүү Подкастыг сонсохыг танд зөвлөе.
Амжиж цаг товлоорой!
АНУ-д суралцах сонирхолтой ч, илүү мэдээлэл хэрэгтэй байна уу?
EducationUSA зөвлөхүүдтэй холбогдож АНУ-ын их дээд сургуульд суралцахтай холбоотой албан ёсны цогц мэдээлэл зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр аваарай.
Зөвлөгөө авч буй хүмүүсийн тоо их байгаатай холбогдуулан зөвлөгөөний нэмэлт цагууд нээгдлээ. Амжиж цаг товлоорой.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Цаг товлох бол энд дарна уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж бүртгүүлнэ үү.