Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-39
- The Summer 2022 Study of the U.S. Institutes for Young Women Leaders
- The 2022-2023 Global Undergraduate Exchange Program
- #AlumniTalk: The Global Undergraduate Exchange Program
- Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр
- Кино урлагийн салбарын мэргэжил гэж юу вэ?
- Кино урлагийн салбарын сургуулиуд
- Кино урлагийн салбарын мэргэжлийн талаар мэдээлэл өгөх подкаст
- OpenDoorsReport гэж юу вэ?
- Community College гэж юу вэ?
- Олон Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Өдөр
- Хөдөө аж ахуйн салбар
- АНУ дахь гадаад оюутнуудад
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал #90
Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Nebraska-ийн их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн П.Чингүүн оролцлоо. Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн болон Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй “cybersecurity” чиглэлээр Америкт сурсан түүхийг энэ дугаараас сонсоорой. Технологийн салбарыг сонирхож буй оюутнууд энэ подкастыг заавал сонсоорой.
Энд дарж подкастаа сонсоно уу.


"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-39
Энэ удаагийн дугаартаа бид Fulbright хөтөлбөрийн төгсөгч, "University of Nebraska Omaha" их сургуулийн магистр Б.Баясалын ярилцлагыг нийтлэл болгон хүргэж байна.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.


The Summer 2022 Study of the U.S. Institutes for Young Women Leaders
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба нь 2022 оны бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан Study of U.S. Institutes on (SUSIs) for Young Women Leaders хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Өргөдлийн материалыг 2021 оны 12 сарын 20-ны 8 цаг хүртэл хүлээн авах болно.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


The 2022-2023 Global Undergraduate Exchange Program
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба нь 2022-2023 оны Глобал UGRAD хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Өргөдлийн материалыг 2022 оны 1 сарын 6 хүртэл хүлээн авах болно. Тус хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.


#AlumniTalk: The Global Undergraduate Exchange Program
АНУ-ын ЭСЯ-наас бэлтгэн хүргэдэг Төгсөгчдийн яриа цувралын энэ удаагийн дугаарт 2019 оны UGRAD хөтөлбөрийн хүрээнд Висконси-Эу Клерийн Их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан Батбаярын Мөнхцэцэг болон 2018 оны UGRAD хөтөлбөрийн хүрээнд Кентакигийн Их сургуульд архитектурын чиглэлээр суралцсан Муратын Темирлан нар оролцож байна.
Ярилцлагыг 2021 оны 12-р сарын 3-ны 13:00 цагаас АНУ-ын ЭСЯ-ны фейсбүүк хуудаснаас хүлээн авч үзээрэй.

Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр: Кино бүтээх мастеркласс цуврал
2021 оны 12-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр (AFS) зохион байгуулагдах болсоныг АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэхдээ баяртай байна. AFS нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Америкийн кино урлагаар дамжуулан дипломат харилцааг хөгжүүлэх тэргүүлэх зэргийн соёлын хөтөлбөр юм. AFS нь улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай хамтран жил бүр дэлхийн 60 гаруй оронд кино үзвэр болон мастеркласс сургалтуудыг зохион байгуулдаг.
Элчин сайдын яам дотоодын төрийн бус байгууллага, боловсрол соёлын байгууллагуудтай хамтран 2015 оноос хойш AFS хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж, АНУ-аас нийт есөн мэргэжилтнийг урин авчирч олон талт сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жил COVID-19-ийн улмаас хөтөлбөр маань цахим орчинд өрнөх бөгөөд 2021 оны 12-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд цахим мастеркласс бүхий цуврал сургалтуудыг АНУ-ын шилдэг дөрвөн кино урлагийн мэргэжилтэнтэй зохион байгуулах болно.
Дөрвөн өдөр өрнөх мастерклассууд нь кино урлагийн дөрвөн өөр сэдвээр явагдана. Бүх сургалтууд Zoom платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй байх бөгөөд сонирхсон иргэд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мастерклассуудыг удирдан явуулах Америк багш тус бүрийн намтар болон сургалтын сэдвүүдийг эндээс авна уу.


Кино урлагийн салбарын мэргэжил гэж юу вэ?
Энэ 7 хоногт бид Film Study -г онцолж байна! Бидний бэлтгэсэн мэдээлэл, зөвлөгөөг уншаад, амралтын өдрүүдээр Instagram Quiz-д оролцож мэдлэгээ бататгаарай. Мэргэжлээ сонгоход тань илүү дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Кино урлагийн салбарын чиглэлээр суралцаж буй оюутнууд кино бүтээхтэй холбоотой бүхий л зүйлсийг буюу дуу чимээ, гэрэл сүүдэр, тайз засалт, төсөвт тааруулан бүтээл бүтээх, найруулах, камертай ажиллах талаар судалдаг. Багт хуваагдаж эсвэл бие даан цаасан дээрх зохиолыг дэлгэцэн дээрх уран бүтээл болгон хувиргана.



Кино урлагийн салбарын сургуулиуд
2021 оны байдлаар Niche-ын гаргасан шилдэг Кино урлагийн салбарын сургуулиудийн жагсаалттай танилцана уу.
1. University of Southern California
2. New York University
3. Yale University
4. Wesleyan University
5. Harvard University
6. University of Chicago
7. University of Pennsylvania
8. DigiPen Institute of Technology
9. Dartmouth College
10. California Institute of the Arts


Кино урлагийн салбарын мэргэжлийн талаар мэдээлэл өгөх подкаст
Энэ 7 хоногт Кино урлагийн салбарын мэргэжлийн тухай мэдээлэл оруулахтай холбогдуулан, театрын найруулагч, жүжигчин мэргэжлээр Санта Моника коллежид суралцсан Т. Бэлгүтэй-гийн оролцсон "Америкт суралцсан миний түүх" подкастын дугаарыг дахин сонсохыг санал болгож байна. Тухайн мэргэжлийн талаар илүү бодит, хэрэгтэй зөвлөгөөг уг подкастаас сонссоноор мэргэжлээ сонгоход тань илүү дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Тэрбээр Монголын Мянганы Сорилтын Сангийн Олон Нийттэй Харилцах албаны мэргэжилтэн, MNB World телевизийн Talk Show-ны хөтлөгчөөр ажиллаж байсан юм. Холливудийн жүжигчин болох хүсэл тээсэн Бэлгүтэй АНУ-ыг зорьж урлагийн сургуульд хэрхэн суралцсан, АНУ-д суралцах хугацаанд ойлгож, мэдэж авсан өөрийн ололт амжилт, уналт болоод тэдгээрээс хуримтлуулсан туршлагаа бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм.
Энд дарж сонсоно уу.


ОpenDoorsReport гэж юу вэ?
АНУ-д суралцах гэж буй гадаад оюутнуудын хувьд сүүлийн үед юу хамгийн эрэлттэй байгааг 2021 оны #OpenDoorsReport судалгаанаас уншиж сонирхоорой!
Олон улсын Боловсролын институцээс гаргадаг уг тайланд гадаад элсэгчдийн тоо, АНУ дахь хамгийн их гадаад оюутнуудтай хот гэх мэтчилэн төрөл бүрийн судалгаа, тоо баримт багтдаг.
Эндээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


Community College гэж юу вэ?
Community College гэж юу вэ? University болон College-ийн ялгаа нь юу вэ? GPA буюу голч оноо гэж юу вэ?
АНУ-д суралцахтай холбоотой түгээмэл асуултуудад EducationUSA Mongolia-ын зүгээс хариулсныг энд дарж уншаарай.


Олон Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Өдөр
Дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 15% нь хөгжлийн бэрхшээлтэй байдгийг та мэдэх үү?
Өнөөдөр “Олон Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Өдөр” тохиож байна. МASA болон EducationUSA Mongolia -ийн зүгээс боловсролын үйлчилгээг хүртээмжтэйгээр түгээхээ үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байна. АНУ-ын их дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хуулиараа дэмждэг гэдгийг та мэдэх үү?
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


Хөдөө аж ахуйн салбар
Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой, зөв удирдах нь бидний ирээдүйд хамгийн чухал.АНУ дахь их сургуулиуд таныг хөдөө аж ахуй, шим тэжээл, хүнсний биотехнологийн салбарт карьераа эхлүүлэхэд тань туслах болно.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


АНУ дахь гадаад оюутнууд
Оюутан үйлчилгээ, оюутны хотхоны байгууллага, цагийн багш гэх мэтчилэн гадаад оюутнуудад АНУ-д суралцахдаа хийх, дараа нь дурсамжтай хөгжилтэй туршлага болж үлдэхүйц маш олон зүйлс байдаг.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.

Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж найзаа урина уу.







