Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл 29
- Хөдөлмөрийн өдөр
- Архитектурын чиглэлээр АНУ-д суралцах нь
- SUPPLEMENT ESSAY хэрхэн бичих вэ?
- "Олон Улсын Бичиг Үсэг Тайлагдалт"-ын тэмдэглэлт өдөр
- "Америкт Сурах 5 Алхам" хөтөлбөр зарлагдлаа
- АНУ-д суралцах хугацаандаа ажлын туршлагатай болоорой
- Та IVY LEAGUE-ийн их сургуульд сурмаар байна уу?
- EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлагажигч шалгаруулж авна!
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал #78
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар New York University -д тэнцээд Нью Йорк хотыг зориод буй Ж.Хонгорзул-г онцоллоо.
Тэрээр АНУ-ыг зорих хүртлээ MASA болон EducationUSA Mongolia-д дөрвөн сарын турш дадлага хийсэн юм. Дадлага хийх, шалгалтууддаа бэлтгэх, сургуулийн өргөдлийн материал бэлтгэх гээд маш завгүй ч цагаа оновчтой төлөвлөж, тууштай байж зорилгодоо хүрч АНУ-ыг зорьсон Хонгорзулдаа баяр хүргэе!
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Та энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл 29
Энэ удаагийн зочноор GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Ө.Баттөр өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
Хөдөлмөрийн Өдөр
Өнөөдөр АНУ-д хөдөлмөрийн өдөр тохиож байна. АНУ даяар энэ өдөр бол амралтын өдөр юм. АНУ -ын бусад амралтын өдрүүдээс ялгаатай нь хөдөлмөрийн өдрөөр тодорхой хүн эсвэл түүхэн үйл явдалд хүндэтгэл үзүүлдэггүй харин Америкийн ажилчдийн дуу хоолойг сонсдог өдөр юм.
Хөдөлмөрийн өдрийн түүхийн талаар илүү дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
Архитектурын чиглэлээр АНУ-д суралцах нь
2019/2020 оны хичээлийн жилд 14,959 гадаад оюутан АНУ -д архитектурын чиглэлээр суралцсан байна. Та байшин, оффисын барилгын загвар гаргаж, төлөвлөх сонирхолтой юу? Тэгвэл архитектурын чиглэлээр суралцаарай.
Архитектурын мэргэжлийг эзэмшихийн талаар болон юу шаардлагатай болох талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
SUPPLEMENT ESSAY хэрхэн бичих вэ?
АНУ-ын их дээд сургуулиудын өргөдөл хүлээн авах өдрүүд ойртож буйтай холбоотойгоор MASA хөтөлбөрөөс АНУ-ын Hamilton College, University of Richmond, Macalester College-той хамтран өргөдлийн нэмэлт ЭССЕ болон бусад гэсэн сэдвээр цахим арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр тус сургуулиуд өөрсдийн элсэлттэй холбоотой мэдээлэл өгч таны асуултад хариулахаас гадна өргөдлийн нэмэлт эссений талаар мэдээлэл өгөх болно.
Америкт сурах хүсэлтэй найзууддаа энэ мэдээг дамжуулаарай.
Та дараах холбоосоор бүртгүүлж оролцоно уу.
"Олон Улсын Бичиг Үсэг Тайлагдалт"-ын тэмдэглэлт өдөр
Өнөөдөр “Олон Улсын Бичиг Үсэг Тайлагдалт”-ыг тэмдэглэдэг өдөр. Та өөрийн дуртай зохиолчийн төгссөн сургуулийг доор комментоор үлдээнэ үү.
- The Color Purple -ийн зохиогч Алис Уокер @spelmancollege-д суралцсан.
- The Great Gatsby -ийн зохиолч Ф.Скотт Фицжеральд @princeton-д сурсан
- “Зэрлэг Үр”-ийн зохиогч Октавиа Э.Бутлер Pasadena City College-д сурсан.
- Gone Girl -ийн зохиолч Gillian Flynn Northwestern University-д сурсан.
- “Гайхамшигтай Үйлдэл ба Өдөр Тутмын Тэмцэл” номын зохиолч Глория Стейнем @smithcollege-д суралцсан байна.
"Америкт Сурах 5 Алхам" хөтөлбөр зарлагдлаа
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо буюу MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс Америкт суралцах хүсэл мөрөөдөлтэй ба 2022, 2023 онд АНУ-ын их дээд сургуульд материалаа илгээж элсэн суралцахаар зорьж буй сурагчдад зориулан Америкт сурахтай холбоотой цогц мэдээллийг агуулсан "Америкт Суралцах 5 Алхам" 3 долоо хоногийн цахим хөтөлбөрөө зарлаж байна.
Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:
Ахлах ангийн 11, 12 дугаар ангийн эсвэл GAP year авсан сурагч байх
АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах зорилго тавьсан байх
3 долоо хоногийн турш 9/22-10/13 хүртэл, долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 12:00-13:30 цагийн хооронд цахимаар сургалтад хамрагдах боломжтой байх
Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн байх
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өргөдлийн маягтыг доорх хуудсаас авч бөглөнө үү.
Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 9-р сарын 16-ны 23:59 цаг
АНУ-д суралцах хугацаандаа ажлын туршлагатай болоорой
Хэрэв та АНУ -д сурч байхдаа ажлын туршлага олж авах гэж байгаа бол (CPT) -ийн талаар судлаад үзээрэй. CPT нь АНУ-д суралцаж буй чиглэлээрээ кампусаас гадуур ажиллах боломж олгодог юм. CPT -ийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Та IVY LEAGUE-ийн их сургуульд сурмаар байна уу?
Та IVY LEAGUE-ийн их сургуульд сурмаар байна уу?
Тэгвэл дэлхийн шилдэг их сургуулиуд болох Brown, Columbia, Pennsylvania, Princeton их сургуулиуд ЦАХИМААР мэдээлэл өгөх гэж байна.
Хэзээ:
2021 оны 9-р сарын 18-нд 8:00 цагт
2021 оны 9-р сарын 28-нд 20:00 цагт
EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлагажигч шалгаруулж авна!
Хэрэв та дадлага хийх сонирхолтой, Англи хэл болон компьютерийн зохих түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй ахлах ангийн сурагч эсвэл бакалаврын түвшний оюутан бол MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлага хийж, өөрийгөө хөгжүүлж, нийгэмд тустай олон төсөл хөтөлбөр зохион байгуулахад оролцох боломжтой юм.
Манай "ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР"-т амжиж доорх холбоосоор орж бүртгүүлээрэй!
Материал хүлээн авах эцсийн өдөр: 2021 оны 9-р сарын 10
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж урина уу.