Newsletters

Weekly Newsletter #66

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-34
  • Оюутнуудын бэлтгэсэн контентыг үзээрэй
  • Гадаад оюутнууд жижиг хотод суралцахын давуу тал
  • Emotional Wellness Month
  • Та мэдэх үү?
  • AP exam гэж юу вэ?
  • Сайн дурын ажил хийгээрэй
  • MASA is Recruiting New Board Members
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал #84

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-г төгссөн Г.Түвшинзаяа оролцлоо.

“Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан” хэмээн ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая.

Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй. 

Энд дарж подкастаа сонсоно уу. 

"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-34

Энэ удаагийн дугаартаа бид "University of Pennsylvania" их сургуулийн төгсөгч, доктор Ш.Анармаа-ийн ярилцлагыг нийтлэн болгон Та бүхэндээ хүргэж байна.

Та бүхэн 
энд дарж ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.

 Оюутнуудын бэлтгэсэн контентыг үзээрэй

Оюутны амьдрал, оюутны хотхоны нэг өдрийг харуулсан оюутнуудын бэлтгэсэн контентууд нь өөрт тохирох сургуулийг тань сонгоход туслах болно.

Та 
энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

 Гадаад оюутнууд жижиг хотод суралцахын давуу тал

Жижиг хотод байрладаг сургуулийн талаар судлаад үзээрэй. Жижиг хотод байрлалтай ихэнх сургуулиудад анги дүүргэлт бага, хамт олонтой болох, орон нутгийн амьдралыг таньж мэдэх боломж нь илүү байдаг.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.  

 Emotional Wellness Month

10-р сар бол #EmotionalWellnessMonth буюу Сэтгэл Санааны Эрүүл Мэндийн сар билээ. Эрч хүчээ алдахгүйн тулд харилцаандаа хязгаар тогтоож, "үгүй!" гэж хэлж сураарай. Оюутан сурагчид шөнөжин хичээл хийх, нийгмийн идэвх, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэт хэтэрхий их зүйлсэд "за" гэж хэлдгээсээ үүдэн өөрсдийгөө ядраах хандлагатай байдаг. Заримдаа өөрийнхөө эрүүл мэндийг түрүүнд тавьж, "үгүй" гэж хэлж байгаарай.

 Та мэдэх үү?

АНУ-д Уругвай улсаас 453 оюутан суралцдаг гэдгийг та мэдэх үү? 

Илүү сонирхолтой баримтуудыг энд дарж үзээрэй.

 AP exam гэж юу вэ? 

AP шалгалтын 3-аас дээш оноог их сургуульд заавал үзэх ёстой хичээлтэй дүйцүүлж болдгийг та мэдэх үү?

Их сургуулийн түвшний хичээлүүдийг AP хичээл гэдэг бөгөөд үүнд 38 төрлийн сэдэв буюу урлагийн түүх, хөгжмийн онол, урлаг дизайн, уран зохиол, улс төр, Европын түүх, макроэкономикс, микроэкономикс, сэтгэл судлал, АНУ-ын түүх, дэлхийн түүх, дээд математик, компьютерын ухаан, статистик, биологи, хими, физик, газарзүй зэргээс гадна Хятад, Франц, Герман, Итали, Япон, Латин, Испани хэлнүүд ч мөн багтдаг.

Та AP шалгалтын тухай MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнарангийн бэлтгэсэн нийтлэлийг 
энд дарж үргэлжлүүлэн уншаарай.

 Сайн дурын ажил хийгээрэй

Сайн дурын ажил хийгээрэй! Ихэнх Америкийн их сургуулиуд оюутнууддаа сайн дураараа оюутны хотхоны хүрээнд хэрэгждэг хөтөлбөрүүдийг дэмжин оролцож, туслалцаа үзүүлэх боломжийг олгодог. Оюутны хотхонд өөрийн оролцоотой байх нь танилын хүрээгээ тэлэхээс гадна шинэ чадваруудыг эзэмшихэд тусална.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 

 MASA is Recruiting New Board Members

Mongolian Association of State Alumni (MASA) is recruiting new board members to serve on the MASA Board between 2021-2022.

If you want to contribute to the community and promote volunteerism through the programs and initiatives that MASA undertakes and to become a part of a hardworking and fun board, make sure to apply before the deadline. You can also nominate someone you know if you think the person is well qualified.

Deadline: Oct 24th, 2021 at 11:59pm UB time.
For questions: masa.mongolia@gmail.com

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.  

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарж урина уу.