Newsletters

Weekly Newsletter #64

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-31
  • Олон Улсын Багш Нарын Баярын Мэнд 
  • Төгсөгч нартай ярилцаарай
  • Emotional Wellness Month
  • Та мэдэх үү?
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал #82

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, “Michigan state University”-д Бизнесийн удирдлага чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан Э. Болор-Эрдэнэ оролцсон билээ. Тэрээр Америкт суралцах үеийн сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө явуулахад сэтгэл зүйн бэлтгэл чухал хэмээн яриандаа онцлон дурдсан юм.
UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Энд дарж подкастаа сонсоно уу. 

"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-32

Энэ удаагийн зочноор GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Г.Саруулбаяр өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

Та бүхэн 
энд дарж ярилцлагыг вэб хуудсаас үргэлжлүүлэн уншаарай.

 Олон Улсын Багш Нарын Баярын Мэнд

Олон улсын багш нарын баярын мэнд! EducationUSA-ийн зүгээс ирээдүй хойч үеэ сургах үйлсэд уйгагүй хүчин зүтгэж, хойч үеийнхээ урам зоригийг бадрааж буй бүхий л гайхалтай сурган хүмүүжүүлэгч багш нартаа талархал илэрхийлье. Таны амьдралд өөрчлөлт авчирсан багшийнхаа тухай сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай. 

 Төгсөгч нартай ярилцаарай

Тухайн сургууль танд тохирох эсэхийг мэдэх гайхалтай арга бол төгсөгч нартай ярилцах юм.

Та 
энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

 Emotional Wellness Month

10 дугаар сар Emotional Wellness Month буюу сэтгэл санааны эрүүл мэндийн сар юм, бидэнд танд хэрхэн эрч хүчээ сэргээх талаар өгөх зөвлөгөө байна. Нарны гэрэлд суугаарай! Олон судалгаанд нарнаас авсан Д амин дэм нь хүний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг болохыг нотолжээ. Та стрэсстэй байх үедээ цэвэр агаар гаран, Д амин дэмээ байгалиас авч эрч хүчээ сэргээгээрэй!

 Та мэдэх үү?

АНУ-д Мальтаас ирсэн 52 оюутан суралцдаг гэдгийг та мэдэх үү? Илүү сонирхолтой энд дарж үзээрэй.

Хэрэв та АНУ -д суралцах хүсэлтэй бол EducationUSA Mongolia хөтөлбөрийн зөвлөхүүдтэй уулзаж цаг товлон зөвлөгөө мэдээлэл аваарай.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.  

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарж урина уу.