Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-31
- "Америкт Сурах 5 Алхам" сургалт эхэллээ
- Та STANFORD UNIVERSITY-д суралцмаар байна уу?
- Олон Улсын Дохионы Хэлний Өдөр
- Дархан дахь Америкийн төв нээгдлээ
- Community College-ийн талаар илүү ихийг суралцаарай
- MASA Welcomes Volunteers
- Олон улсын энх тайвны өдрийн мэнд хүргэе!
- АНУ-д суралцах гарын авлага хайж байна уу?
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал #80
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 80 дахь дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй TEA хөтөлбөрийн төгсөгч Д.Шүрэнцэцэг оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан TEA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
TEA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
Энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-31
Энэ удаагийн зочноор GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Н.Халиунаа өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.
Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай.
"Америкт Суралцах 5 Алхам" сургалт эхэллээ
Америкт Төгсөгчдийн Холбоо MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс зохион байгуулж буй 2 долоо хоногийн эрчимжүүлсэн "Америкт Сурах 5 Алхам" сургалт эхэллээ.
Тус хөтөлбөрт материалаа илгээсэн, оролцох хүсэлтэй хүн бүр манай дараагийн хөтөлбөрүүдэд материалаа илгээж хамрагдах боломжтой шүү.
Хөтөлбөрт Шалгарсан Оролцогчиддоо Амжилт Хүсье!
Та STANFORD UNIVERSITY-д сурмаар байна уу?
Та дэлхийн шилдэг сургуулиудын нэг @stanford -д суралцмаар байна уу?
Тэгвэл EducationUSA Mongolia болон MASA-c Стэнфорд Их сургуулийн элсэлтийн ажилтантай хамтран зөвхөн Монгол болон Тайван оюутан залууст зориулсан цахим арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 2021 оны 9-р сарын 27-ны 18:00 цагт
Та амжиж бүртгүүлээрэй! Бүртгүүлсэн оролцогчдод оролцох линкийг тус event-ийн өмнө илгээх болно.
Стэнфордын их сургуульд сурах хүсэлтэй найзуудаа мэншион хийж уриарай!
Олон Улсын Дохионы Хэлний Өдөр
Өнөөдөр Олон Улсын Дохионы Хэлний өдөр юм. Та өөр өөр улс, бүс нутгуудад ялгаатай дохионы хэлийг ашигладаг гэдгийг мэдэх үү?
EducationUSA Mongolia болон MASA-c зохион байгуулдаг бүхий л подкастуудыг дохионы орчуулгатайгаар хүлээн авч сонсоорой.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Дархан дахь Америкийн төв нээгдлээ
Дархан дахь Америкийн төв маань НЭЭГДЛЭЭ! Улаанбаатар, Ховд, Увс, Дорноговь дахь дөрвөн салбар, дэлхий даяарх 600 гаруй салбар төвүүдийн адилаар энэхүү соёл мэдээллийн төв маань Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, АНУ-д суралцах зэрэг олон олон боломжуудыг бий болгодог. Мөн бүх үйлчилгээнүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ шүү! Тиймээс American Corner, Darkhan хуудсыг дагаж, ирээдүйн хөтөлбөр, үйл ажиллагааных нь талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай!
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Community College-ийн талаар илүү ихийг суралцаарай
Сүүлийн үед Community College-ийн талаар ярилцах нь их болжээ. Энэ төрлийн коллежид сурч 2 жилийн хөтөлбөрт хамрагдан “associate” зэрэг авдаг ба үргэлжлүүлэн 4-н жилийн их сургууль, коллеж руу шилжин суралцдагаараа онцлогтой. Community College-ууд олон төрлийн сургалтын хөтөлбөрийг санал болгодог.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
MASA Welcomes Volunteers
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны санаачлан зохион байгуулж буй нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд оролцож өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй Америкт төгсөгч сайн дурын гишүүд дараах холбоосоор амжиж бүртгүүлээрэй.
Тун удахгүй бид Улаанбаатар хотын зарим сургуулиудад цахим арга хэмжээ зохион байгуулах ба АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр бэлтгэж буй хүмүүст зориулсан олон сонирхолтой арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Олон улсын энх тайвны өдрийн мэнд хүргэе!
2021 оны олон улсын энх тайвны өдөр “ тэгш, тогтвортой дэлхий” уриалгатай байх юм. Та бүхий л дэлхий даяар энэрэн нигүүлсэх, нинжин сэтгэлээ түгээн, энх тайвны өдрийг хэрхэн тэмдэглэж болох талаар суралцаарай.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
АНУ-д суралцах гарын авлага хайж байна уу?
АНУ-д суралцах гарын авлагатай байсан ч болоосой гэж хүсэж байсан уу? Тэгвэл, та азтай байна! Энэхүү гарын авлагаас АНУ-д сурахад шаардлагатай бэлтгэл, аялал, хичээл, оюутан байхын ашиг тус гээд илүү олон зүйлсийг сурч мэдэж аваарай.
Энд дарж гарын авлагатай танилцаарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж урина уу.