Newsletters

Weekly Newsletter #61

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-30
  • "Enrichment-II" хөтөлбөрт 1000 багшийг манлайлсан ТОП-30 багш
  • Та АНУ-д анагаахын чиглэлээр суралцахаар төлөвлөж байна уу?
  • Хэрхэн визний нөхцөлөө хадгалах вэ?
  • Оюутны хотхоны цахим аялалд оролцоорой
  • MASA Welcomes Volunteers
  • Та STANFORD UNIVERSITY-д суралцмаар байна уу?
  • Сургуулийнхаа олон улсын оюутан хариуцсан ажилтантай холбоо тогтоогоорой
  • "Тодорхойлох Захидал" хэрхэн бичих вэ?
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал #79

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар та бүхэнд University of Minnesota Их сургуулийг Улс төр судлал чиглэлээр бакалавр мөн Олон улсын хөгжил судлал чиглэлээр магистрийн зэргээр суралцаж төгссөн Х. Цогтбилгүүндарь оролцсон билээ.
Тэрээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа хотын захиргааны төвд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж байсан ба Америкийн сонгуулийн компанит ажилд өөрийн биеэр оролцож, ажлын туршлага хуримтлуулж явсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн Америкт бакалавр болон магистраар сурахын ялгааг яриандаа онцлон дурдсан билээ.

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Та 
энд дарж подкастаа сонсоно уу. 

"Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-30

Энэ удаагийн зочноор АНУ-ын “The University of Arizona”-д магистр, “Cornell University”-д докторын зэргээ тус тус хамгаалсан төдийгүй АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрт хамрагдаж байсан П.Авралт-Од уригдаж өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

Та 
энд дарж үргэлжлүүлэн уншаарай.

 Enrichment-II хөтөлбөрт 1000 багшийг манлайлсан ТОП-30 багш

Enrichment-II хөтөлбөрийн үндэсний шилдэг 30 ЕБС-ийн Англи хэлний багш нартай танилцана уу.

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-с санаачлан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулсан Enrichment-II хөтөлбөрт 1000 багшийг манлайлансан ТОП-30 багштай танилцана уу.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 
энд дарж авна уу.

 Та АНУ-д анагаахын чиглэлээр суралцахаар төлөвлөж байна уу?

Та АНУ-д анагаахын чиглэлээр суралцахаар төлөвлөж байна уу? Дараах холбоосоор орж өргөдөл гаргах үед ашиглагддаг анагаахын мэргэжлийн нэр томьёоны жагсаалтыг харах боломжтой. 

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

 Хэрхэн визний нөхцөлөө хадгалах вэ?

Бүхий л олон улсын оюутнууд АНУ-д суралцаж байх хугацаандаа өөрсдийн визны нөхцөлийн дагуу суралцах ёстой. Дараах нийтлэлээс тасралтгүй суралцах нөхцөлийг хангахад тань хэрэг болохуйц зөвлөмжүүдийг уншаарай.

Та 
энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

 Оюутны хотхоны цахим аялалд оролцоорой

Цахим аялалд оролцох нь АНУ-ын аль коллеж эсвэл их сургууль танд хамгийн сайн тохирохийг тодорхойлж болох шилдэг арга юм.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 


 MASA Welcomes Volunteers

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны санаачлан зохион байгуулж буй нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд оролцож өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй Америкт төгсөгч сайн дурын гишүүд дараах холбоосоор амжиж бүртгүүлээрэй.

Тун удахгүй бид Улаанбаатар хотын зарим сургуулиудад цахим арга хэмжээ зохион байгуулах ба АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр бэлтгэж буй хүмүүст зориулсан олон сонирхолтой арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

 Та STANFORD UNIVERSITY-д суралцмаар байна уу?

Та дэлхийн шилдэг сургуулиудын нэг @stanford -д суралцмаар байна уу?

Тэгвэл EducationUSA Mongolia болон MASA-c Стэнфорд Их сургуулийн элсэлтийн ажилтантай хамтран зөвхөн Монгол болон Тайван оюутан залууст зориулсан цахим арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Хэзээ: 2021 оны 9-р сарын 27-ны 18:00 цагт

Та амжиж бүртгүүлээрэй! Бүртгүүлсэн оролцогчдод оролцох линкийг тус event-ийн өмнө илгээх болно.

Стэнфордын их сургуульд сурах хүсэлтэй найзуудаа мэншион хийж уриарай!

 

 Cургуулийнхаа олон улсын оюутан хариуцсан ажилтантай холбоо тогтоогоорой

АНУ-д суралцаж буй олон улсын оюутны хувьд өөрийн сургуулийн томилогдсон албан тушаалтантайгаа байнгын холбоо, харилцаатай байх нь чухал юм.

Илүү дэлгэрэнгүйг 
энд дарж авна уу. 

 "Тодорхойлох Захидал" хэрхэн бичих вэ?

АНУ-ын их дээд сургуулиудын өргөдлийн маягт хүлээн авах өдрүүд ойртож буйтай холбоотойгоор "Тодорхойлох Захидал" хэрхэн бичих талаар хүмүүс ихээхэн сонирхож байна. Тиймээс энэ удаад бид Vanderbilt University-ийн бэлтгэсэн тодорхойлох захидал бичих талаарх бичлэгийг хуваалцаж байна.

Энд дарж бичлэгийг үзнэ үү.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.  

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарж урина уу.