Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia Подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- “VIRTUAL SUMMER CAMP-2021” хөтөлбөр зарлагдлаа!
- АНУ-ын хүчирхийллийн бус тэмцлийн түүх
- Тусгаар тогтнолын өдөр
- Алабама мужид сурцгаая!
- АНУ-ын боловсролын системийн онцлог
- Хэрхэн өөрт тохирсон эрүүл мэндийн даатгалаа сонгох вэ?
- Олон улсын оюутнуудын төсөв
- АНУ-д суралцаж англи хэлээ сайжруулмаар байна уу?
- Долоо хоногийн шинэ үгс
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал #70
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д компьютерын инженер чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Б. Баяржавхлан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэл, мэргэжил сонголтоос эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Авьяаслаг морин хуурч Баяржавхлан өөрийн суралцсан их сургуульдаа Монгол Соёлын төвийн гишүүнээр элсэж, олон улсад Монгол улсынхаа өв соёлыг түгээн таниулж явсан туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
Энд дарж подкастаа сонсоно уу.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-22
Энэ удаагийн зочноор АНУ-ын Баруун Вашингтоны Их Сургуулийн төгсөгч Д.Батхүү оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.
Та энд дарж ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.
"VIRTUAL SUMMER CAMP-2021" хөтөлбөр зарлагдлаа!
Зуныг үр дүнтэй өнгөрүүлж, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, улмаар АНУ-д сурах мөрөөдөлдөө алхам алхмаар ойртмоор байна уу? Тэгвэл Virtual Summer Camp-2021 буюу Зуны Цахим Зуслан хөтөлбөрт амжиж материалаа илгээгээрэй.
Энэхүү хөтөлбөрийг Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хоёр дахь удаагаа ахлах ангийн сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж, шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэн, Америкт сурахад шаардлагатай цогц мэдээллийг олгох "Америкт Сурах 5 Алхам" цогц cургалтад хамруулахаар тус хөтөлбөрийг зарлаж байна.
“VIRTUAL SUMMER CAMP-2021” нь гурван 7 хоногийн хугацаатай цахимаар үргэлжлэх бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрээс ахлах ангийн 50 сурагчийг шалгаруулж хамруулах тул өргөдлөө бүрэн гүйцэд, хянамгай бөглөхийг зөвлөж байна.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 7-р сарын 18-ны 23:59 минут
АНУ-ын хүчирхийллийн бус тэмцлийн түүх
Жил бүрийн энэ цаг үед бид эх орныхоо үнэт зүйл, үндсэн хуулийг эргэн нэг харж үнэлж цэгнэдэг билээ. АНУ-ын Үндсэн Хуулийн Нэгдүгээр нэмэлт зүйлд ‘Конгресс нь шашиныг хүндэтгэх тухай болон үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, ард иргэдийн энх тайвнаар эвлэлдэн нэгдэх, Засгийн газарт гомдол гаргахыг хориглосон хуулиудыг батлах ёсгүй хэмээн заасан байдаг.Энэ ганцхан өгүүлбэр АНУ-ын ард түмэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон билээ. Гадаад оюутнууд ч мөн адил энэхүү Нэгдүгээр нэмэлт зүйлээр олгогдсон эрх чөлөөг эдлэх боломжтой юм.
АНУ-ын энх тайван жагсаал цуглаан, хүчирхийллийн бус тэмцлийн үйл ажиллагааны түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй.
Тусгаар тогтнолын өдөр
Энэ өдөр Америкчууд эрх чөлөөгөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Бид 1776 оны Долоодугаар сарын 4-ний өдөр Английн 13 колонийг өөртөө нэгтэн Америкийн Нэгдсэн Улс хэмээн Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан билээ.
Алабама мужид сурцгаая!
Та Алабама мужийн 61 их дээд сургуулиас сонгон суралцах боломжтой. Алабама муж нь дуу хөгжмийн соёлоороо алдартай.
Сонирхолтой факт: Алабама нь Aretha Franklin, the Rolling Stones, Otis Redding гэх мэт алдартай одуудын нэрд гарсан дуугаа бичүүлж байсан Muscle Shoals Recording Studios-ийн эх нутаг юм. Хэрвээ уг мужид суралцвал тус студиэр зочилж болохоос гадна өөрийн уран бүтээлээ ч туурвих боломж гарна.
Сансар судлал, иргэний эрх зүй гээд Алабама мужийн түүх соёлтой танилцаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
АНУ-ын боловсролын системийн онцлог
АНУ-ын дээд боловсролын системийн гол онцлогууд болох уян хатан нөхцөл болоод сонголт хийх боломж нь танд өөрт тохирсон их дээд сургуулийг олоход тусална. АНУ-д 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд байдаг учир танд хаана хэзээ яаж суралцах гээд өргөн цар хүрээний боломж олон янзын сонголтыг олгодог.
Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Хэрхэн өөрт тохирсон эрүүл мэндийн даатгалаа сонгох вэ?
Хэрвээ та АНУ-д сурахаар төлөвлөж байгаа бол танд эрүүл мэндийн даатгал зайлшгүй хэрэгтэй. Уг сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл EducationUSA Mongolia зөвлөхүүдтэй холбогдоорой.
Мөн олон улсын оюутнуудын эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Олон улсын оюутнуудын төсөв
Их сургууль хайх үедээ өөрийн судалгаандаа сургуулийн төлбөр төдийгүй амьдрах болон бусад хувийн зардлаа тооцоолхоо мартуузай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
АНУ-д суралцаж англи хэлээ сайжруулмаар байна уу?
Англи хэлний чадвараа дээшлүүлэх зорилготой олон улсын сурагчдад АНУ нь хамгийн тохиромжтой орнуудын нэг юм.
Хэлний бэлтгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энддарж авна уу.
“PACE University”-с зохион байгуулж буй хөтөлбөрүүд
“PACE University”-с зохион байгуулж буй дараах бүтэн болон хагас цагийн цахим хөтөлбөрүүдийг сонирхоорой.
English for Lawyers- энд дарна уу.
Intensive English Program- энд дарна уу.
Pre-Academic English Program- энд дарна уу.
TOEFL IBT Test Preparation- энд дарна уу.
Долоо хоногийн шинэ үгс
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарж найзуудаа урина уу.