News letters

Weekly Newsletter #51

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • Oklahoma мужийн их дээд сургуулиудын танилцуулга
  • Мэргэжлээ зөв сонгох нь
  • Colorado мужийн их дээд сургуулиудын танилцуулга 
  • Та мэдэх үү? 
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Mount Holyoke college
  • Их сургуулийн өргөдлөө сайжруулах зөвлөмж
  • EducationUSA Mongolia-ийн дадлагажигчидтай танилцана уу
  • Энэ долоо хоногийн онцлох үгс
  • Зөвлөгөө авах, цаг товлох
  • Найзаа урих


EducationUSA Mongolia подкаст цуврал #69

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Massachusetts Boston”-д байгаль орчин, шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Хулан оролцлоо.

Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэлээс эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр хэрхэн өөрийгөө илүү нээж, дуртай зүйлсээ олох, мөн өөрийн сурах арга барилын тухай гээд олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа. Түүнчлэн АНУ-д сурахын онцлогийн талаар ч мөн ярилцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоно уу. 
 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-21

Энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын GlobalUGrad хөтөлбөрийн төгсөгч О.Мишээл оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

????Та бүхэн ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншаарай


   Oklahoma мужийн их дээд сургуулиудын танилцуулга

АНУ-ын төв муж Oklahoma-д суралцаарай! Тус муж нь Нэгдсэн улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 38 их, дээд сургуулиудтай бөгөөд найрсаг зочломтгой ард иргэд, найдвартай, аюулгүй кампусын орчин таныг хүлээж байгаа шүү. Олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцаж, дэлхий зэрэглэлийн боловсролыг хамгийн бага зардлаар эзэмшихийг хүсвэл тус мужийг зориорой!

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


 Мэргэжлээ зөв сонгох нь

Коллеж, их сургуульд ороод ямар чиглэлээр суралцмаар байна вэ? Ирээдүйн сайн сайханд өөрийгөө бэлдэхийн тулд өнөөдөр чи өөрийн хэн гэдгийг, юу хийхийг хүсч буйгаа мэдэх хэрэгтэй. Дотоод ертөнцрүүгээ өнгийж үзэх нь их сургуульдаа, цаашлаад ажил мэргэжил дээр гараад амжилттай суралцах, ажиллах суурийг тавьж өгдөг билээ.

Дараах асуултуудад хариулж ямар мэргэжил чамд тохирохыг тодорхойлоорой.

Та энд дарж асуултанд хариулна уу. 



  Colorado мужийн их дээд сургуулиудын танилцуулга

Колорадо муж нь найрсаг байдал, үзэсгэлэнт байгалийн тогтоц, сэтгэл сэргээм өнгө үзэмжээрээ алдартай. Соёлын олон төрлийн хэв шинжийг багтаасан олон улсын оюутнуудын өлгий болсон энэхүү нутаг нь шинээр ирж буй гадаад оюутнуудад таалагдах нь лавтай. Дэлхийн зэрэглэлийн боловсролыг эзэмшүүлэх маш олон хөтөлбөрүүдээс сонголт хийх боломжтойгоос гадна олон үндэстний хоол, соёл урлагийн үзүүлбэрүүд, дээд зэрэглэлийн цанын баазуудыг ч та эндээс олох боломжтой. Аялал зугаалга, гадаах спортын төрөлд төгс зохицсон уур амьсгалтай энэ мужийн амьдрах өртөг нь ч харьцангүй хямд юм. Та бүхэн тус мужийн 30 гаруй коллеж, их сургуулиудад сурч буй 11,000 гаруй гадаад оюутны эгнээнд элсч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын эзэн болоорой.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 


Та мэдэх үү?

Сахарийн цөл дагуу оршдог хойд Африкийн орнуудаас нийт 41697 оюутан Америкт суралцаж байна. Хэрэв та Америкт суралцмаар байвал EducationUSA Mongolia-гийн зөвлөхүүдтэй холбогдож цаг товлон мэдээлэл аваарай.


  Тэтгэлгийн мэдээлэл

????Western Illinois их сургууль шинээр элсэж буй магистрын төвшний олон улсын оюутнууддаа 2 жилийн турш сургалтын төлбөрөөс нь $3000 хөнгөлөх Graduate Commitment Scholarship тэтгэлгийг зарлалаа. Амжиж материалаа илгээгээрэй.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 


  Mount Holyoke College

“Mount Holyoke College” нь Америкийн нэгдсэн улсын зүүн хэсэгт байрших шилдэг эмэгтэйчүүдийн коллежуудын нэг юм.
Тус коллеж нь оюутнуудад зориулсан зуны хөтөлбөрүүдээ тун удахгүй зарлах тул та бүхэн тус сургуулийн вебсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Мөн “Mount Holyoke College” –ийн оюутнуудтай доорх холбоосоор орж холбогдон харилцан яриа өрнүүлэх боломжтой.

Та энд дарж сургуулийн оюутнуудтай холбогдоно уу. 

Та энд дарж сургуулийн веб сайттай танилцана уу. 

Та энд дарж сургуулийн хөтөлбөрүүдтэй танилцана уу. 


  Их сургуулийн өргөдлөө сайжруулах зөвлөмж

????АНУ-ын их дээд сургуулиуд элсэлтийн эсээнээс юуг харахыг зорьдог вэ?

 Доорх энд дарж дэлгэрэнгүй зөвлөмжийг аваарай.


  EducationUSA Mongolia-ийн дадлагажигчидтай танилцана уу.


 


  Энэ долоо хоногийн онцлох үгс


 Зѳвлѳгѳѳ авах цаг товлох 

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой. 

Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарна уу.