Alumni stories

О. Мишээл: GlobalUGrad хөтөлбөрийн төгсөгч

Сайн байна уу? Бид өнөөдөр АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгээр 2019 онд GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгчийг урьсан юм.  Та өөрийгөө бидэнд танилцуулаач.

Сайн байна уу. Намайг Одгэрэл овогтой Мишээл гэдэг. Би МУИС-ыг олон улсын харилцаа мэргэжлээр сурч төгссөн. GlobalUGRAD хөтөлбөрөөр Вашингтон Ди Си хотод байдаг American University-д 2019 оны 8 сард яваад 12 сард суралцаад ирсэн.

GlobalUGRAD хөтөлбөрийн тухай болон анх хөтөлбөрийн тухай мэдээллийг хаанаас мэдэж авсан талаараа хуваалцаач?

АНУ-ын төрийн департаментаас санхүүжүүлдэг Глобал Юград хөтөлбөрт маань бакалаврын төвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан хөтөлбөр ба үүний талаар онлайн сүлжээнээс мэдээлэл авч байсан. Бараг жил гаруй хугацаанд, их олон шалгууртай явагддаг, эхлээд 12 сард өргөдөл хүлээн авах үйл явц нь явагддаг. Эссегээ явуулаад, ярилцлагадаа ороод, үүний дараа TOEFL-ын шалгалтдаа бэлддэг. Миний хувьд эхлээд тодорхойлох захидлаа дадлага хийж байсан газар болон багшаасаа бичүүлээд авчхаад,дараа нь эссегээ бичиж байсан. Ер нь эссе дээрээ л өөрийгөө маш сайн тодорхой илэрхийлээд өгвөл зүгээр байдаг. TOEFL–доо англи хэл дээр олон ном уншиж 2 долоо хоног л бэлдсэн юм. Миний хувьд ярилцлагын шатандаа толины өмнө ганцаараа сууж байгаад өөрөө англиар асуугаад, өөрөө хариулаад тэгж бэлдсэний ачаар ярилцлагадаа туршлагатай орсон. 15 хүүхэд хамт оролцож байсан ба ярилцлагын шатанд би их бэлдсэн ч гэсэн төлөвлөгөөгүй хоёр гурван асуулт орж ирж байсан.


АНУ-д анх очсон үеийн дурсамжаасаа бидэнд хуваалцана уу, мөн сайхан болон хүнд хэцүү зүйлүүд тохиолдож байсан уу?

Би Сөүл руу нисээд, Сөүлээс ээ Вашингтон Ди Си руу нисээд тэнд шөнийн гурван цагт бууж байсан юм. Тэгсэн цаанаасаа зохицуулж байгаа газар минь такси захиалчихсан гэж байсан боловч тэд андуураад өмнөх өдөр нь захиалчихсан байсан. Тэгсэн чинь би шөнө очсон, их том хотод ганцаараа, хүлээж авах хүн байхгүй жоохон панигтаж/сандарч тэвдэж/, өөрөө онгоцны буудлаас такси бариад явсан. Тэгсэн ч гэсэн их адал явдалтай явж билээ. Тэр шөнө ямар ч Google Maps байхгүй, надтай холбогдох хүн ч байхгүй, “За ингээд л алга болчихдог юм байна,намайг бараг хүн олохгүй байх” гээд л маш их айдастай явсан. Тэгсэн чинь таксин жолооч бас өөрөө зүг чигээ мэдэхгүй, төөрөөд үнэхээр эвгүй байсан. Тэгээд дараа нь кампус дээрээ ирсэн. АНУ-ын кампус нь мэргэжил мэргэжлээрээ тус тусдаа том кампустай, олон барилгаас бүрдсэн, их гоё дотуур байртай байдаг. Надад хамгийн их таалагдсан зүйл нь нэг давхар нь бүлэг гурп стади, хоёр давхар нь стади гээд хуваагдчихсан байдал нь дараа нь шалгалтаа examine бэлдэхэд их хэрэгтэй байсан. Олон улсаас ирсэн олон төрлийн охид байдаг байсан учраас их хөгжилтэй байдаг, орой завтай цагаараа дээшээ, доошоо ороод л юм яриад, хоорондоо танилцаад их ярилцдаг байсан. Би дотуур байрандаа Африк Америк нэг охинтой хамт амьдардаг байсан. Өөрийнхөө гэсэн ертөнцтэй охин намайг Америк соёлтой танилцахад их тусалж байсан. Дотуур байр dormitory ч гэсэн их гоё цэвэрхэн бүх юмтайгаа ойрхон алхаад л бүх юм даа орчихдог болохоор их таатай байдаг.

АНУ-д сурахад хичээлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан талаар дүрслээд хуваалцвал.

АНУ-д анх очоод хамгийн эхлээд шоконд орж байсан зүйл нь юу гэхээр арай илүү акдимк талаасаа шахсан хичээлүүдтэй байсан. Жишээ нь нэг лекц ороод дараа нь 30,40 нь хуудас унших даалгавартай байдаг. Түүнийгээ заавал дараагийн хичээл дээр уншиж бэлдэж ирээд ярилцлагадаа оролцох ёстой байдаг байсан. Хичээл бүр дээр тэгж ордог байсан болохоор их ядарч байсан.

Миний харснаар АНУ болон Монгол оюутнуудын сэтгэлгээний ялгаа бас их байсан. Америкчууд илүү их өөрийгөө илэрхийлэх дээ сайн харин Азийн орны оюутнууд лекц дээрээ их юм ярьдаггүй ш дээ. Мөн профессорууд нь их дэмждэг, чиний хэл чинь сайн биш байсан ч чи хичээлийн явцад оролцох хэрэгтэй гээд их урам өгч дэмждэг байсан нь их таалагдсан. Боловсролын ялгаа гэвэл шалгалтаас авахуулаад л ихээхэн өөр байсан. Жишээ нь: Монголд нэг багшид олон хүүхэд оногдог бол тэнд нэг багш дээр цөөхөн хүүхэд байдаг учраас багштайгаа их турж харилцах боломжтой, бас их нээлттэй, олон төрлийн шалгалтууд байдаг байсан нь их таалагдаж байсан. 

АНУ-руу явахад юу авч явах хэрэгтэй гэж одоо АНУ руу явахаар бэлдэж байгаа хүүхэд залууст зөвлөх вэ?

Ер нь жижигхэн дурсгалын зүйлс авч явбал зүгээр юм байна лээ. Монгол гэр, эсвэл морин хуур ч юм уу, Монголыг санагдуулах тийм зүйл олныг авах хэрэгтэй. Их сургуульдаа хөтөлбөрийн төгсгөлд семинар work shop болдог байсан. Түүн дээр танилцсан найз нөхөд дөө, багш нартаа, олон улсын хүмүүст дурсгах бэлэг солилцох боломж байдаг. Олон найзууддаа, мөн багш нартай дурсгаж өгвөл их зүгээр байдаг. Тэгээд үүн дээр бас дээл өмсвөл их гоё харагддаг юм. Би авч явсан дээлээ өмсөж байсан.

Хөтөлбөрийн турш оролцож байсан сайн дурын ажил төслөөс дурдаач?

Хөтөлбөрийн турш 30 билүү 40 нь цаг сайн дурын ажил хийх ёстой байдаг. Би Вашингтон Ди Си-д байсан учраас надад бас боломж өндөр байсан. Вашингтон Ди Си-ын гэр оронгүй хүмүүсийг хооллодог газар нь би хоол бэлтгэж ажиллаж байсан ба дараа нь “Charles Prayer” гэр оронгүй хүмүүст тусалдаг нэг сүмд өглөөний breakfast иддэг газар, хоол түгээж ажиллаж байсан. Их зүйл сурсан. Энэ хөтөлбөрөөр дан ганц акдимек талаасаа биш ер нь Америк улс ямар бүтэцтэй, ямар нийгмээс бүрддэг гээд дотоод байдалтай нь их танилцсан гэж хэл болно. Тэгээд хажуугаар нь хичээлээ үзнэ.

Бүтэн цагийн оюутан нь арван хоёр кредит үздэг. Миний оролцсон програм бүтэн цагийн оюутны хөтөлбөр байсан учраас дөрвөн хичээл үзэж байсан. Нэг хичээл нь Америк судлал, нэг нь мэргэжлээрээ, хоёр хичээл сонголтоороо байсан. Юу ч үзэж болно гэхээр нь би нэг дээр нь хөгжмийн хичээл авч үзэж байсан. Тэгэхээр акдеимк талаасаа их ачаалалтай байгаа үед хөгжмийн хичээлүүд их амралт болж өгч чадаж байсан. Америк судлалын хичээл дээрээ яг АНУ-ын бодит байдал, олон үндэстнээс бүрдсэн АНУ-ын түүхэн эх сурвалжууд гээд ер нь АНУ-ын бүтэц талаас нь сурч судалж байсан. Тэр үедээ би бас цаг алдахгүйн тулд МУ-аас онлайн хичээлүүд үзээд давхар судлаад явдаг байсан. Яагаад гэвэл АНУ-д сурсан хичээлүүдийн МУ-ын хичээлүүдээс өөр учраас кредит шилжих боломжгүй байсан. 

Summit буюу Дээд хэмжээний уулзалтын тухайн ярьж өгөөч. GlobalUGRAD хөтөлбөр маань зөвхөн сургаад зогсохгүй мөн аялуулдаг байгаа шүү дээ.  

GlobalUGRAD хөтөлбөрийн төгсгөлд нь гурван хоногийн summit буюу дээд хэмжээний уулзалт болдог. Хөтөлбөрт оролцсон бүх орны хүүхдүүд ирж хамтдаа цуулдаг байгаа. Надад бол их өгөөжтэй санагдаж байсан. Яагаад гэвэл эхний өдрөө бие биетэйгээ илүү танилцах арга хэмжээнүүд зохиогдож, олон найзуудтай болсон. Хоёр дахь өдөр нь илүү хувь хүний хөгжлийн талаасаа анхаарсан. Жишээ нь төсөл яаж бичих вэ, яаж донор өгөх байгууллагатай болох вэ гэх мэт арга хэмжээнүүд олон болж байсан. Гуравт нь гэртээ очоод яаж соёлын шокноос буцаад орчиндоо хэрхэн дасах уу? Гэдэг сургалтууд, арга хэмжээнүүд болж байсан.  

Аялж байсан түүхээсээ хуваалцаач. Яг ямар газруудаар аялж байсан вэ?

АНУ-ын Вашингтон Ди Си-д байсан болохоор эргэн тойрныхоо хотууд руу аялах боломж гарч байсан. Анх бол их сайхан түүхэн газар болох Virginia Alexandra хотод очсон. Дараа нь Платтевилл очиж байсан. American University-д танилцсан найзын маань найз UPM гээд AWL-т сурдаг байсан сургууль дээр очоод дромд дотуур байранд нь байрлан амьдраад, кампуст нь хооллон, бүх зүйлтэй нь танилцаад их дурсамжтай байсан. Дараа нь АНУ-ын талархлын баяраар Orlando Disney World очиж, манай найз намайг гэртэй уриад, Америк орчинд Америк гэр бүлд талархлын баяраар нь оройн хоол хамтдаа идээд их сонирхолтой өнгөрж бил ээ. Тэгээд хүн бүр нэг зүйлд талархаж байгаагаа хэлээрэй гэсэн. Миний хувьд энэ хөтөлбөрт оролцоод, ийм найзуудтай болсондоо талархаж байна гэж хэлж байснаа санаж байна.

АНУ-ын GlobalUGRAD-аар явахад хангамжийн тал дээр хир санагдаж байсан вэ?

Ер нь засгийн газрын тэтгэлгээр явахад даатгалтай байдаг учир их гоё байсан. Хэрэв өвдөх юм бол цаанаас нь даатгалаараа эмч дээр очоод үзүүлж болдог ба дээрээс нь амьжиргааны тэтгэмж гэж сар бүр 300 доллар болон номын мөнгө өгдөг байсан. Бүх зүйлд нь зориулаад хангамж их сайн байсан ба тэр мөнгөө хадгалж байгаад дараа нь аялахад бас их нэмэртэй байсан. Харин АНУ-д баярын өдрүүдэд онгоцны тасалбарын үнэ нь их нэмэгдчихдэг юм байна лээ. Гэхдээ дурсамжаа бодвол тэр зүйл нь зүгээр л дээ. Манай Америк найзын аавынх нь танил Disney World ороход бараг 300 доллар байдаг байх аа. Харин бид нарыг танил нь ажилладаг байсан болохоор дотогшоо үнэгүй оруулж байсан. Вашингтон Ди Си-д бас үзэх олон зүйл байдаг. Мөн гол үйл ажиллагаа зохион байгуулж байсан байгууллага маань Ди Си-д байрладаг байсан. Summit, буюу сүүлд нь болдог дээд хэмжээний уулзалт Вашингтон Ди Си-дээ явагдаж байсан. Вашингтон Ди Си-дээ бүх музей нь цаанаасаа үнэгүй байдаг байсан учраас цаг завтай үедээ найзуудтайгаа музейд нь уулзаад, шалгалтад бэлдээд, хамт кофе ууж явах боломжтой  байдаг  байсан. American University-д маань цаанаасаа нийтийн тээврийн тасалбар бүх оюутнууддаа үнэгүй өгчихдөг учраас хот дотроо хэзээ ч гэсэн гараад л явахад их амар байсан.

АНУ-д UGRAD хөтөлбөрөөр сурах гэж байгаа залууст хандаж юу зөвлөх вэ?

Сайн бэлдээд яг өөрийнхөөрөө эссегээ бичээд, цэгцтэй зөвөөр асуултад нь хариулаарай. Өөртэй итгэлтэй, гол нь өөртэй итгэлтэй байгаарай. Чадна гэж хэлье.

За баярлалаа. Өнөөдрийн манай дугаарын зочноор GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч О. Мишээлийг урьж оролцлоо. Таны цаашдын ажил үйлс, сурлагат нь өндөр амжилт хүсье.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.



Та бүхэн Мишээлийн ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл мөн хэрэв та их сургуулийн оюутан бол дараах холбоосуудаас орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud 
энд  дарна уу.
⏯Anchor 
энд  дарна уу.
⏸Itunes 
энд  дарна уу.
⏏️Castbox
 энд  дарна уу.


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: М.Ивээл  |  Постер дизайн: М.Ивээл  |   Photo Credit: June Charaa  |