News letters

Weekly Newsletter #40

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Амжилтын түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • Ирээдүйн ажлын байранд хэрэгтэй ур чадварууд
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • АНУ-ын Оклахома мужийн их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагт оролцоорой
  • 7 хоногийн шинэ хэлц үг
  • Сансар судлалаар суралцмаар байна уу? 
  • EducationUSA Mongolia дадлагажигч шалгаруулж байна
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia подкаст цуврал #59

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д эдийн засгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан, “University of Washington”-д докторын хөтөлбөрт суралцаж буй Х.Саруул оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй оюутан сурагчдад хандан мэргэжил сонголтын талаарх үнэтэй зөвлөгөөг ч хуваалцсан билээ.

Энд дарж подкастаа сонсоорой.

                                                                   

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-12

Энэ 7 хоногт бид АНУ-ын Bryant University-ын төгсөгч, Монгол банкны бодлогын эдийн засагч, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Гүнцэнгэлийг урьж оролцуулсан подкастын дугаарыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна. Тэрээр өөрийн АНУ-ын их, дээд сургуульд суралцаж байсан туршлагаа хуваалцан ярилцсан юм.

Энд дарж вэб хуудсаас үргэлжлэлийг уншина уу.

  "Амжилтын түүх" цуврал нийтлэл-5

Бид энэ 7 хоногийн "Амжилтын түүх" буландаа “Америкт суралцах таван алхам”, “Virtual Summer Camp 2020”, "Харвардын боловсролыг гэрээсээ" зэрэг хөтөлбөрүүдийн төгсөгч Б.Билгүүнийг урин оролцууллаа. Энд дарж түүний "Амжилтын түүх"-ийг үргэлжлүүлэн уншаарай.

  Ирээдүйн ажлын байранд хэрэгтэй ур чадварууд

АНУ-ын "Unity Technologies" компанийн тэргүүлэх инженер Б.Лувсанбямба ирээдүйн ажлын байранд хэрэгтэй ур чадваруудын талаар ахлах ангийн сурагчид, эцэг, эхчүүдтэй ярилцана. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

???????? Бүх сургуулийн сурагчдад нээлттэй 

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

#Айдахо мужид суралцсанаар соёлын олон талт байдлыг ойлгохоос гадна байгалийн үзэсгэлэнт газруудыг бишрэх болно. Энэ муж нь найрсаг харилцаагаараа төдийгүй амьдралын өртөг багатай гэдгээрээ ч мөн алдартай юм. Эндээс та 15-аас дээш сургууль сонгох боломжтой юм. Айдахо таны гэрээс тань хол ч төгс шинэ гэр тань болж чадна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 
эндээс аваарай

 АНУ-ын Оклахома мужийн их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагт оролцоорой

Та АНУ-ын Оклохома мужийн их дээд сургуульд элсэн суралцмаар байна уу? Тэгвэл энэхүү үзэсгэлэн яармагт амжиж бүртгүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг
 эндээс авна уу!

 7 хоногийн шинэ хэлц үг

Бид энэ 7 хоногт бэлтгэсэн хэлц үгнүүдээ хүргэж байна. Илүү ихийн эндээс!



Сансар судлалаар суралцмаар байна уу?

 60 жилийн өмнө буюу 1961 оны 4 сарын 12-ны өдөр хүн төрөлхтөн анх удаа сансарт нисжээ. Энэхүү үйл явдлыг жил бүр дурсах нь од эрхэст хүрэхэд  STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженеринг болоод математикийн салбар бидэнд хүрээлэн буй орчны талаарх мэдлэгээ өргөжүүлэхэд туслахаар  зогсохгүй ямар их чухал үүрэг гүйцэтгэдгийг сануулдаг билээ. #humanspaceflight

Сансар судлалыг сонирхож байна уу? Хэрхэн сансар судлалыг өөрийн мэргэжил болгож болохыг мэдэхийг хүсвэл бидний түүхийг сонирхоорой!

 EducationUSA Mongolia дадлагажигч шалгаруулж авна

EducationUSA Mongolia хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментаас санхүүждэг Америкийн дээд боловсролын талаар хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит зөвлөгөө мэдээлэл өгдөг албан ёсны төв юм. 

Өнгөрсөн хугацаанд MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт нийт найман оюутан, ахлах ангийн сурагчид 1 сараас 1 жилийн хугацаатай амжилттай дадлага хийж байна.

Хэрэв та дадлага хийх сонирхолтой, Англи хэл болон компьютерийн зохих түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй ахлах ангийн сурагч эсвэл бакалаврын түвшний оюутан бол MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлага хийх боломжтой юм.


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой.   

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

  Энд дарна уу