News letters

Weekly Newsletter #48

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Оюутны хотхонтой танилцах цахим аялал
  • "Дэлхийн далайн өдөр"-ийн талаар
  • Бахархлын сар!
  • Байгаль орчноо хамгаалцгаая!
  • Энэ долоо хоногийн онцлох үгс
  • Зөвлөгөө авах
  • Найзаа урих

EducationUSA Mongolia подкаст цуврал #66

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Gannon University”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, тоног төхөөрөмжийн програм хангамжийн инженер мэргэжлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан Б. Тэнгэр оролцлоо.

АНУ-ын IAM Robotics компанийн тоног төхөөрөмжийн систем хариуцсан инженерээр ажиллаж буй тэрээр Америкт суралцаж байх үеийнхээ дурсамж, туршлага болон боломжуудын талаар хуваалцахдаа "Хичээл зүтгэлийн ард маш том амжилт байдаг" хэмээн онцолсон юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Та 
энд дарж подкастаа сонсоорой. 

  "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл - 18

Энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, MASA-н Удирдах зөвлөлийн гишүүн М. Ганцэцэг оролцож, өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан билээ.

Та бүхэн ярилцлагыг 
энд дарж үргэлжлүүлэн уншаарай.

   Тэтгэлгийн мэдээлэл

Kent State их сургууль бакалаврын зэрэгт шинээр элсэж буй олон улсын оюутнууддаа Global Scholarship тэтгэлгийг санал болгож байна.

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.

   Оюутны хотхонтой танилцах цахим аялал

MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр нь АНУ-ын “Portland State” их сургуультай хамтран тус сургуулийн оюутны хотхонтой танилцах цахим аялал 6-р сарын 11-д зохион байгууллаа.

АНУ-д суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй ба цахим аялал үнэ төлбөргүй, аяллын үеэр тус сургуулийн элсэлттэй холбоотой асуултууддаа хариулт авсан.

Мөн 6-р сарын 15-г хүртэл тус сургууль руу үнэ төлбөргүй өргөдлийн материалаа илгээх боломжтой боллоо. АНУ-д амьдран, өөрийгөө хөгжүүлэх зорилго тавьсан сурагч та бүхэд амжиж бүртгүүлээрэй.

Манай ФБ болон инстаграм хуудастай ойр байж дараа дараачийн боломжуудыг бүү алдаарай.

Энд дарж ФБ хуудастай танилцана уу. 

  Дэлхийн далайн өдрийн мэндийг хүргэе!

Хязгааргүй уудам, гүн хөх тэнгис далайн цаана чухам юу нуугддагийг мэдмээр байна уу?

Далай болоод түүний дотор агуулагдах бүхий л амьд биетийг судалдаг шинжлэх ухааныг Marine Biology буюу далайн биологи судлал гэж нэрлэдэг. Тэгвэл далай судлалын чиглэлээр дэлхийд тэргүүлэх зэргийн хөтөлбөр олгодог хэд хэдэн сургуулиуд АНУ-д байдаг байна.

Таэнддарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

  Бахархлын сар!

Америкийн нэгдсэн улс цөөнхийн эрх тэгш байдлыг хангах, дахин бататгах үүднээс 6-р сарыг PrideМonth буюу ижил хүйстнүүд болон бусад цөөнхийн эрхийг хамгаалах сар болгон онцолж байна.

  Байгаль орчноо хамгаалцгаая!

Бид дараагийн долоо хоногуудад ECAatState солилцооны хөтөлбөр болоод түүний төгсөгчдийг дэмжин ажилладаг АНУ-ын их дээд сургуулиудын байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь онцлох болно.

 Энэ долоо хоногийн онцлох үгс

 Зѳвлѳгѳѳ авах цаг товлох

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой.   

Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

Энд дарна уу.