News letters

Weekly Newsletter #43

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"
  • Америкт нисэхийн чиглэлээр суралцах нь 
  • South Dakota мужийн их дээд сургуулиудын танилцуулга 
  • New York State College Fair
  • Америк хэлц үгнүүд
  • Олон улсын оюутнуудын соёлыг тэмдэглэх сар
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • Найзууддаа түгээх
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia подкаст цуврал #58

Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын "University of Washington”-д Байгаль орчин, нөөц баялгийн менежментийн чиглэлээр суралцсан ба одоо “The Nature Conservancy” олон улсын байгаль орчны байгууллагад маркетингийн багийн ажилтнаар ажиллаж буй Т.Түвшинзаяа оролцлоо.
Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм.

Энд дарж подкастаа сонсоорой.

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-15

Энэ 7 хоногт бид АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистр, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунтөгсийг урьж оролцуулсан подкастын дугаарыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна. Тэрээр өөрийн АНУ-д суралцаж байсан болоод хамрагдан ажиллаж байсан төслүүдийнхээ тухай бидэнтэй хуваалцсан юм.

Энд дарж вэб хуудаснаас үргэлжлэлийг уншина уу.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт үндэслэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжиж мөн хамгаалах нь АНУ-ын их дээд сургуулийн боловсролын системийг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Тиймээс бид өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд АНУ-ын их дээд сургуулиудын үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх санааг дэлхийн бусад улс орнуудад түгээж байгаа явдлыг тэмдэглэж байна.

Энд дарж вэб хуудаснаас үргэлжлэлийг уншина уу.

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Америкт суралцахыг хүссэн хэн бүхэн Америкийн хамгийн сонирхол татахуйц, гайхалтай мужуудийн нэг болох өмнөд Дакота мужийг сонирхоорой. Өмнөд Дакота муж нь олон улсын оюутнууд суралцах боломжтой 22 гаруй их дээд сургуулиудыг санал болгож байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.


 АНУ-ын New York State College Fair

Тус үзэсгэлэн Улаанбаатарын цагаар дараах өдрүүдэд зохион байгуулагдана:

  • 5-р сарын 12-ны 10 цагт
  • 5-р сарын 13-ны 10 цагт тус тус болно.

Энд дарж бүртгүүлнэ үү.


Америкт нисэхийн чиглэлээр суралцах

Та Англи хэлээ сайжруулангаа нисэхийн чиглэлээр сургалтад хамрагдахыг хүсэж байна уу?
Хэрэв тийм бол Embry-Riddle Aeronautical University нь дараах зуны хөтөлбөрийг зарлалаа.


Олон улсын оюутнуудын соёлыг тэмдэглэх сар

Бүгдэд нээлттэй, дэлхийн олон орны оюутнуудаас бүрдсэн орчинг бүрдүүлэх нь оюутнуудыг өсөн дэвжиж, суралцахад нь чухал нөлөө үзүүлдэг учраас энэ орчинг бүрдүүлэх нь Америкийн боловсролын системийг тодорхойлогч бас нэг чухал хүчин зүйл юм. Ази Номхон далайн соёл гайхамшгийг анги хамт олон, сургуулийн нийт сурагчдад олгож буй тус бүсийн соёлыг бид энэ сар онцлон тэмдэглэж байна. 

Мэдээлэл авах

Америк хэлц үгнүүд


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой.  

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

  Энд дарна уу