Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- Pennsylvania их сургуулийн бакалаврын төвшинд олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулах онлайн вэбинар
- Академик шударга байдал гэж юу вэ?
- "Олон улсын бүжгийн өдөр"
- Тэтгэлэгтэй онлайн сургалтад хамрагдах боломж
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia подкаст цуврал #61
Подкастын маань цоо шинэ дугаарт АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Д. Уянга уригдан оролцлоо. Тэрээр 2020 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм. Америкт суралцаж байхдаа Айдоха мужийн Нампа хотын даргын дэргэдэх өсвөрийн хүүхдийн зөвлөлийн гишүүн байсан тэрээр COVID-н нөхцөл байдлын үед хөтөлбөрт хамрагдсан талаар хуваалцсан төдийгүй ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчдад хэрэгтэй зөвлөгөөг өгсөн юм.
Энд дарж подкастаа сонсоорой.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-14
Энэ 7 хоногт бид АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Vanderbilt University-ийн Хөгжлийн эдийн засгийн магистр, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Халиунгоог урьж оролцуулсан подкастын дугаарыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна. Тэрээр өөрийн АНУ-д суралцаж байсан болоод хамрагдан ажиллаж байсан төслүүдийнхээ тухай бидэнтэй хуваалцсан юм.
Энд дарж вэб хуудсаас үргэлжлэлийг уншина уу.
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Массачусетс мужид суралцаарай! АНУ-ын зүүн хойд мужид байрлах далайн эргийн энэхүү муж нь өөрийн баялаг түүх, соёлоороо алдартай төдийгүй Дорно зүгийн Кэйп Кодын элсэрхэг наран шарлагын газраас өрнийн үзэсгэлэнт Беркширийн уулсын хооронд 100 гаруй коллеж, их сургуулиуд байдаг.
Тиймээс ч олон улсын оюутнууд яагаад Массачусетс мужийг сонгон суралцдагт гайхах хэрэггүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай..
Pennsylvania их сургуулийн бакалаврын төвшинд олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулах онлайн вэбинар
University of Pennsylvania нь бакалаврын түвшний оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгөх онлайн вэбинарыг 5 дугаар сарын 6-ны 22 цагт (Улаанбаатарын цагаар) зохион байгуулах гэж байна. Оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.
Академик шударга байдал гэж юу вэ?
Академик шударга байдал гэж юу вэ? Товчхондоо оюутан сурагчид суралцахдаа үнэнч, хүндэтгэлтэй хандахыг хэлнэ. Академик шударга байдлын хамгийн том аюул нь бүтээлийн хулгай (plagiarism) буюу хэн нэгний санаа, бүтээлийг өөрийн мэт ашиглах үйлдэл юм. АНУ-ын коллеж, их сургуулиуд бусдын зохиол бүтээлийг хулгай хийхийг маш ноцтой зөрчилд тооцдог бөгөөд тус даалгаврыг тооцохгүй байх цаашлаад хичээлээс хөөгдөх хүртэл арга хэмжээг авдаг.
Ихэнх их сургуулиудын вэбсайт дээр олон улсын оюутнуудад хэрхэн бүтээлийн хулгай хийхгүй байх арга замуудын тухай заавар, зөвлөмжүүдийг оруулсан байдаг
Мөн түүнчлэн, та олон улсын оюутны гарын авлагаас их сургуулийн академик шударга байдлын тухай баримтлах бодлогын талаар олж мэдэх боломжтой
Ихэнх профессорууд хичээлийн улирал эхлэхэд бүтээлийн хулгайн тухай сануулдаг. Хэрвээ эргэлзээтэй зүйл гарвал, тусламж хүсээрэй
"Олон улсын бүжгийн өдөр"
Өнөөдөр, Дэлхийн бүжгийн урлагийн өдөр тохиож байна. Бид бүжгийг дэлхийн хэл хэмээн зүйрлэн ижилсүүлж ойлгодог бөгөөд бүжиг нь олон орны соёлын солилцооны салшгүй нэг хэсэг байсаар өдийг хүрсэн билээ. Мэргэжлийн эсхүл бүжиг сонирхогчийн төвшинд буйгаас үл хамааран Америк бол бүжиглэхэд хамгийн гайхалтай газар юм шүү! Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. #ınternationaldanceday
Тэтгэлэгтэй онлайн сургалтад хамрагдах боломж
Тэтгэлэгтэй онлайн сургалтад хамрагдах олон боломжууд байдаг. Хэрэв та онлайн сургалтын тэтгэлгүүдийн талаар мэдэхийг хүсвэл энэхүү хуудсаар зочилж мэдээлэл аваарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарна уу