News letters

Weekly Newsletter #41

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Амжилтын түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  •  Та АНУ-ын 5 томоохон их дээд сургуулийн элсэлтийн ажилтнуудтай уулзаж хүссэн асуултаа асуугаарай!
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • "Коллеж Эсээ Амжилттай Бичих нь" сэдвээр үнэгүй вэбинар уулзалт зохион байгуулагдлаа
  • 7 хоногийн шинэ хэлц үг
  • Сэтгүүл зүйгээр сурдаг оюутнууд анхаарлаа хандуулаарай. Пулитцерийн шагнал 4 сарын 19-нд зарлагдлаа
  • Таны анхааралд
  • Тэмдэглэлт өдрүүд
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia подкаст цуврал #60

Подкастын маань 60 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч      Б.Булган-Эрдэнэ уригдан оролцлоо. Тэрээр 2017-2018 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой.

                                                                   

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-13

Энэ 7 хоногт бид АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй "Бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI хөтөлбөр"-ийн 2019 оны төгсөгч Ц.Анужинг урьж оролцуулсан подкастын дугаарыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна. Тэрээр уг хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй ярилцсан юм.

Энд дарж вэб хуудсаас үргэлжлэлийг уншина уу.

  "Амжилтын түүх" цуврал нийтлэл-6

Бид энэ 7 хоногийн "Амжилтын түүх" буландаа “Америкт суралцах таван алхам” хөтөлбөрийн төгсөгч Х.Тэмүүлэнг урин оролцууллаа. Энд дарж түүний "Амжилтын түүх"-ийг үргэлжлүүлэн уншаарай.

 Та АНУ-ын 5 томоохон их дээд сургуулийн элсэлтийн ажилтнуудтай уулзаж хүссэн асуултаа асуугаарай!

4 дүгээр сарын 27 өдөр тус сургуулиудын оюутнууд өөрсдийн түүх болон туршлагаас хуваалцана.
4 дүгээр сарын 28 өдөр их сургууль тус бүр тухайн сургуулиудын давуу талуудын талаар 5 минутын танилцуулга хийж оролцогчдын сонирхсон асуултад хариулна.
4 дүгээр сарын 27-ны өглөөний 8 цагийн (Улаанбаатарын цагаар) үйл ажиллагаанд бүртгүүлэх  бол энд дарна уу.
4 дүгээр сарын 28-ны өглөөний 8 цагийн (Улаанбаатарын цагаар) үйл ажиллагаанд бүртгүүлэх энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Луизиана мужид суралцаарай! АНУ-ын өмнөд хэсэгт байрладаг Луизиана мужийн Батон Руж, Нью Орлеан зэрэг хотууд нь түүхэн болоод соёлын хувьд оргилсон амьдралтай хотууд юм. Тус мужийн дулаан уур амьсгал, хөгжмийн өв уламжлал, алдартай наадмууд нь олон улсын оюутнуудыг суралцахад сонирхолтой болгодог билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

 "Коллеж Эсээ Амжилттай Бичих нь" сэдвээр үнэгүй вэбинар уулзалт зохион байгуулагдлаа

4 сарын 21-нд EducationUSA болон Англи хэлний хөтөлбөрийн газрын @AmericanEnglishatState уг уулзалтыг зохион байгуулсан юм. Зочин илтгэгчид эсээ бичих олон үнэ цэнэтэй зөвлөмж, арга барилаасаа хуваалцахаас гадна эсээгээ сайн бичихэд туслах үнэгүй эх сурвалжуудын талаар мэдээлэл өглөө. Хадгалагсан бичлэгийг эндээс хүлээн авч үзээрэй.

 7 хоногийн шинэ хэлц үг

Бид энэ 7 хоногт бэлтгэсэн хэлц үгнүүдээ хүргэж байна. Илүү ихийн эндээс!



Сэтгүүл зүйгээр сурдаг оюутнууд анхаарлаа хандуулаарай. Пулитцерийн шагнал 4 сарын 19-нд зарлагдлаа

Сэтгүүл зүйгээр сурдаг оюутнууд анхаарлаа хандуулна уу. Пулитцерийн шагнал өнөөдөр зарлагдлаа! Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөг тэмдэглэн, Пулитцерийн шагналийг нөлөө бүхий  хүмүүс, бизнес эрхлэгчид, байгууллагууд болон сэтгүүл зүйг сайшаан олгодог билээ. Сэтгүүл зүйн салбарын Пулитцерийн шагналаар аль ч үндэстний хүн шагнагдаж болдог тул олон улсын оюутнуудын сонирхлыг ихээхэн татдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

 Таны анхааралд

Хэрэв та University of Cincinnati-д тэнцсэн бол 5 сарын 1-ээс өмнө амжиж дараах холбоосоор орж элсэн суралцах эсэхээ баталгаажуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Тэмдэглэлт өдрүүд 

4 сарын 21-нд Дэлхийн уран сэтгэмж, инновацийн өдөр тохиодог ажээ. Бүжиглэх, зураг зурах, шүлэг бичих, хоол хийх зэргээс гадна бүтээлч байдал нь тоо томшгүй олон хэлбэрээр илэрдэг! Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

4 сарын 22-ны өдрийг 1970 онд Висконсин мужийн сенатч Гэйлорд Нелсон Америкчуудыг байгаль орчноо хамгаалахад уриалах зорилгоор ????Эх Дэлхийн өдрийг тэмдэглэх санаачилга гаргаж байжээ. Тэр цагаас хойш энэ өдөр дэлхий дахины хэмжээнд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, нөхөн сэргээх өдөр болжээ.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой.   

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

  Энд дарна уу