News letters

Weekly Newsletter #30

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж дууслаа
  • Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • SAT шалгалтын талаарх College Board-н шинэ мэдээ
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #49

Подкастын маань энэ удаагийн дугаарт Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2016 оны Удирдах зөвлөлийн гишүүн Х. Наранбулаг оролцлоо. Тэрбээр АНУ-ын “University of Illinois at Chicago John Marshall Law School”-д хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Х.Наранбулаг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон АНУ-д хуулийн чиглэлээр суралцсан өөрийн туршлагаасаа бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм.

Энд дарж подкастаа сонсоорой.

 "Америкт суралцах нь" цуврал вэбинар зохион байгуулагдаж дууслаа

EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) нь Aplus боловсролын платформтой хамтран АНУ-ын их дээд сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, Америкт сурах алхмуудын талаар мэдээлэл өгөх зорилготой 20 цуврал лайв вебинарыг 2021 оны 1-р сарын 4-29-ны Даваа-Баасан гарагийн хооронд өдөр бүр зохион байгууллаа. Тус вебинарын дугааруудыг aplus.mn хуудаснаас үнэ төлбөргүй хүлээн авч үзэхээс гадна MASA болон EducationUSA Mongolia-ийн FB page хуудаснаас лайв үзэх боломжтой.

         

Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Тэтгэлгийн мэдээлэл

The Loyola University Rule of Law for Development Program (PROLAW) нь өөр өөр салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг гадаадаас, гэрээсээ хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэн суралцах боломж олгодог ба хагас болон бүтэн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Illinois мужийн Chicago хотод байрлах хувийн судалгааны тус сургууль нь 1870 онд үүсгэн байгуулагдсан ба 11-н коллеж, сургуулиудаас бүрддэг, 80 бакалаврын, 140 магистрын болон мэргэжлийн хөтөлбөрүүдтэй ба ойролцоогоор 17,000 сурагчидтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-3

Энэ удаагийн зочноор Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Идэр-Ууган оролцож, АНУ-ын Засгийн газраас Монгол улсын оюутан сурагч, эрдэмтэн мэргэжилтнүүдэд олгож байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Та бүхэн ярилцлагыг энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн уншаарай.

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Nebraska мужийн коллеж, их сургуулиуд дэлхий даяарх олон улсын оюутнуудыг урьж байна. Nebraska мужид их хотгорууд, өндөр сүрлэг элсэн манхан болон өвөрмөц чулуун тогтцуудыг үзэх боломжтой. Nebraska мужийг юу суралцахад тохиромжтой газар болгодог талаар доорх холбоосоор орж олж мэдээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

 College Board Update!

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.