Америк Улсад 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурахыг сонирхон судалж өөрийгөө бэлтгэж яваа хүүхэд, залуус та бүхэн Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Идэр-Ууганыг урьж оролцуулсан нийтлэлийг цаг алдалгүй шимтэн уншиж, өөрт хэрэгтэй тэтгэлгийн мэдээлэл аваарай.
Бидний урилгыг хүлээн авч ирж оролцсон танд баярлалаа.
За, намайг урьсан та бүхэнд мөн баярлалаа.
Та манай уншигчдад АНУ-ын Засгийн газраас Монгол улсын оюутан сурагч, эрдэмтэн мэргэжилтнүүдэд олгож байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулаач.
Америкийн Элчин сайдын яамнаас болон АНУ-ын Засгийн газраас Монгол улсад жил бүр хэрэгжүүлж буй тодорхой хөтөлбөрүүд байдаг. Энэ хөтөлбөрүүд маань арван жилийн сурагчдаас эхлээд оюутан залуус, ажил хийдэг болон магистрын хөтөлбөрт сурахаар төлөвлөж буй хүмүүст, мөн багш нарт зориулсан олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. Ерөнхийд нь хувь хүмүүст зориулсан, албан байгууллагад зориулсан хөтөлбөр гэж хоёр ангилагддаг. Өнөөдөр хувьд хүнд зориулсан хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна.
The Hubert.H. Humphrey Fellowship хөтөлбөрийн тухай?
Мөн үүнээс гадна The Hubert.H. Humphrey Fellowship хөтөлбөр бол яг ажил хийж байгаа залуу мэргэжилтэн нарт зориулсан хөтөлбөр байдаг. Өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр АНУ-ын тухайн байгууллагад арван сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх боломжтой хөтөлбөр юм. Жилдээ нэгээс хоёр хүн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой, 4-6 сарын хооронд зарлагддаг. Тавигдах шаардлага нь тухайн ажиллаж байгаа газартаа таваас доошгүй жил ажилласан байх ёстой байдаг бөгөөд IBT шалгалтын 71 оноо болон TOEFL-ын 530 оноотой байхыг шаарддаг. Өргөдөл гаргахдаа хоёр төрлөөр өргөдөл гаргаж болно. Эхнийх нь 10 сарын хугацаатай үндсэн мэргэжлээ дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах байдаг бол, хоёр дахь төрөл нь англи хэлний мэдлэгээ төдийлөн хангалттай биш гэсэн тохиолдолд санаа зоволтгүй хөтөлбөрөөсөө өмнө гурван сарын хугацаатай хэлний бэлтгэлд хамруулж англи хэлний мэдлэгээ эхэлж дээшлүүлээд, үргэлжлүүлж мэргэжлийн хөтөлбөртөө хамрагдах боломжтой байдаг. Гол нь үүнийгээ өргөдөл гаргахдаа тодорхой мэдүүлээд өргөдөл дээрээ бичих хэрэгтэй байдаг.
Мөн The Hubert.H. Humphrey Fellowship хөтөлбөрт хамрагдсан хүн The Fulbright хөтөлбөрт долоон жилийн турш өргөдөл мэдүүлэх боломжгүй байдаг ба The Fulbrigth хөтөлбөрт хамрагдсан хүн The Hubert.H. Humptrey Fellowship хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх эрхгүй буюу боломжгүй байдаг.
Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрүүдийн талаар, энэ хөтөлбөр их сонирхолтой санагдлаа?
За дараа нь багш судлаач нарт зориулсан SUSI for Scholars хөтөлбөр нь богино хугацааны таваас зургаан долоо хоногийн заах арга зүйг дээшлүүлэх зорилготой. Энэ хөтөлбөр маань долоогоос найман төрлөөр зарлагддаг. Америкийн соёл ба нийгэм, Америкийн орчин үеийн уран зохиол, Америкийн гадаад бодлого. Америкийн улс төр ба улс төрийн бодлого. Америкийн сэтгэл зүй, Үндэсний аюулгүй байдал, Шашны олон ургалч үзэл гэх мэт сэдвүүдээр зарлагддаг байгаа. Их, дээд сургуулийн багш нар маань өөрсдийн заадаг чиглэлээрээ арга зүйгээ сайжруулах, өөр орны багш нараас туршлага солилцох зорилготой жил бүр зарлагддаг хөтөлбөр юм.
За оюутан залуучуудад зориулсан АНУ-ын Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж буй хоёр хөтөлбөр байдаг. Түүний нэг нь SUSI Global Student буюу зөвхөн эмэгтэй оюутнуудад зориулсан хөтөлбөр. Жилдээ дөрвөн эмэгтэй оюутнуудыг манлайллын чиглэлээр сонгож авдаг. Таваас зургаан долоо хоногийн турш үргэлжилдэг. Хэрэгжих хугацаа нь 6 сараас 8 сарын үед зарлагддаг. Их гоё хөтөлбөр. Олон нийтийн оролцоог нийгэмд татан оролцуулах, тэр дундаа “Эмэгтэйчүүдийн манлайллыг чи юу гэж боддог вэ? Улс эх орондоо чи юу хийж чадаж байгаа вэ? Мөн дээрээс нь юмыг хийх боломжтой байна вэ? гэдгийг нь ойлгоход тусалж дэмждэг хөтөлбөр байдаг. Ямар нэгэн англи хэлний оноо шаарддаггүй.
За түүний дараа оюутан залуучуудад зориулсан Global UGRAD хөтөлбөр яг оюутнуудад сурч байгаа чиглэлээрээ АНУ-д очоод нэг улирал суралцаад буцаж Монголдоо ирж төгсөх боломжийг олгодог хөтөлбөр байдаг. Жилдээ гурваас дөрвөн оюутан хамрагддаг, арван хоёр сард өргөдөл хүлээж авдаг. Дээрх хоёр хөтөлбөр минь нэгээс гуравдугаар курсийн бакалаврын оюутнуудад зориулсан хөтөлбөр юм. Зарим тохиолдолд анагаахын оюутан юм уу, хуулийн чиглэлийн оюутан байх юм бол дөрөв, тавдугаар курсийнх байж болдог. Гол тавигддаг шаардлага нь энэ хөтөлбөрт хамрагдаад эргэж ирээд дор хаяж нэг улирлын буюу семистрийн хичээл үлдсэн байх ёстой гэдэг үндсэн шаардлага тавигддаг байгаа гэх мэт өөр өөр тавигдах шаардлагууд бий. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг сонирхож байгаа оюутан залуус маань Элчин сайдын яамны U.S. Embassy веб хуудас уруу орж сайн судалж үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Сурагчдад зориулсан FLEX хөтөлбөрийн тухайд? Одоо хэчнээн сурагчид энэ хөтөлбөрт хамрагдсан бэ?
За, дээрээс нь арван жилийн сурагчдад зориулсан сүүлийн үед хүмүүс сайн мэддэг болоод байгаа FLEX хөтөлбөр байгаа. 2017 онд Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны гучин жилийн ой болсон. Тэр хүрээнд арван жилийн сурагчдад зориулсан хөтөлбөр өмнө нь байгаагүй. Түүнээс хойш Монгол улсад хэрэгжиж эхлээд байгаа уг хөтөлбөрт арван сурагч хамрагдаж байсан. Одоогийн байдлаар, жил бүр 20 сурагчид хамрагдаж байна. FLEX хөтөлбөр 9 сараас 10 сард зарлагддаг хөтөлбөр. FLEX хөтөлбөр маань нас заадаг ЕБС-ийн 9, 10, 11-р ангийн буюу ахлах ангийн сурагчдыг хамруулдаг. Зөвхөн Улаанбаатар хотын хүүхдүүд гэж хязгаарлахгүй жил бүр орон нутгаас хүүхдүүд мөн шалгаруулж авдаг.
Дээр нь англи хэлний залуу багш нарт зориулсан Program Language FLTA энэ хөтөлбөрийн гол зорилго Америкт Монгол хэл заадаг их, дээд сургуулиуд гэж байдаг. Тэр Монгол хэлний тэнхимийн багшийн туслах хийдэг ийм хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрт маань жилдээ нэгээс хоёр багш хамрагдах боломжтой.
За тэгээд ерөнхийд нь дурьдвал ийм олон төрлийн хувь хүмүүст зориулсан АНУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг.
АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргадаг хүмүүсийн нийтлэг алдаа юу байдаг вэ?
За нийтлэг гаргадаг алдаа гэвэл хэд хэд байна. Хамгийн эхэнд хүмүүс маань өргөдлийн цаг хугацааг их сайн төлөвлөх хэрэгтэй. Сүүлийн үед ихэнх материал онлайн хэлбэрээр авдаг болсон. Тэгэхээр болзошгүй эрсдэлүүдээ төлөвлөөд аль болох эртхэн өөрийнхөө бүх материалыг өгөхийг зөвлөж байна. Хоёр дугаарт, хүмүүс маань яг л журмын дагуу шаардаж байгаа материалыг л өгөх хэрэгтэй байдаг. Гуравт, та хэрэв тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж байгаа бол эртнээс АНУ-ын Элчин сайдын яамны веб хуудас руу орж мэдээлэл аваад өөрийнхөө хэлний бэлтгэл болон, бүх материалаа цаг хугацаатай, төлөвлөгөөтэй бэлдэх хэрэгтэй гэж зөвлөх байна.
АНУ-ын Засгийн газраас гучаад жилийн турш Монгол улсын иргэдэд зориулаад тэтгэлэг олгож байгаа юм байна. Засгийн газрын энэ тэтгэлгээр сурсан оюутнууд эх орондоо эргэж ирээд эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж ажиллаж байгаа юм бол?
За, таны асуулт их сайн асуулт байна. Элчин сайдын яамны солилцооны хөтөлбөрүүд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл маш олон мэргэжилтнүүд, өндөр албан тушаал хашдаг хүмүүс эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдсан байдаг. Эдгээр хүмүүс маань анх 2007 онд MASA буюу Америкт Төгсөгчдийн Холбоог үүсгэн байгуулсан. Төгсөгчдийн Холбоогоор дамжуулаад Америкт сурсан залуус маань ямархуу байдлаар нийгэмдээ хувь нэмэр оруулах уу? яаж нэг баг болж ажиллах уу? АНУ-д сурсан хүмүүсийн хамгийн том холбодог үнэт зүйл бол сайн дурын ажил байдаг. Сайн дурын ажлын үр дүнг их сайн ойлгож мэдэрсэн залуус байдаг. Тэд маань 2007 оноос хойш MASA-аар дамжуулаад олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Жишээ нь: Мэргэжлээ хэрхэн сонгох вэ? гэдэг чиглэлээр ЕБС-ийн ойролцоогоор мянга гаруй хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч хүргэж ажилласан байна.
АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт талаар илүү тодорхой мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамны веб хуудас болон MASA, EducationUSA Mongolia веб хуудсаас орж авах боломжтойгоос гадна дараах холбоосоор Г.Идэр-Ууганы ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой!
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Youtube ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |