News letters

Weekly Newsletter #39

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Амжилтын түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Америкт суралцах 5-н алхам" сургалт
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • АНУ-ын Оклахома мужийн их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагт оролцоорой
  • АНУ-ын Коммюнити коллежуудын виртуал үзэсгэлэн яармаг
  • Pittsburg State University-с санал болгож буй сургалт
  • 7 хоногийн шинэ хэлц үг
  • АНУ-ын боловсролыг бага өртгөөр эзэмших боломж
  • EducationUSA Mongolia дадлагажигч шалгаруулж байна
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia подкаст цуврал #58

Подкастын маань энэ удаагийн дугаарт  АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Б. Зандан-Очир уригдан оролцлоо. Тэрээр 2018-2019 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой.

                                                                   

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-11

 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, “Идэр Оюуны Ундраа” шинжлэх ухааны тэтгэлгийн санаачлагч, МASA-ны 2013-2015 оны Ерөнхийлөгч А.Ундраа уригдан оролцсон подкастын дугаарыг та бүхэндээ нийтлэл болгон хүргэж байна. Дохионы хэлний орчуулгын хамт нийтлэлийг үргэлжлүүлэн манай вэб хуудсаас хүлээн авч уншина уу.

Энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авна уу.

  "Амжилтын түүх" цуврал нийтлэл-4

Бид энэ 7 хоногийн "Амжилтын түүх" буландаа Багануур дүүргийн “Гүн галуутай Цогцолбор сургууль”-ийн 12-р ангийн сурагч Г.Түвшинсайхан хэрхэн Багануур дүүргээс Vanderbilt University-д тэнцэж, 100 хувийн тэтгэлэг авч чадсан түүхийг хуваалцахаар бэлтгэн хүргэж байна. Нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншина уу.

"Америкт суралцах 5-н алхам" сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

EducationUSA Mongolia-с хөдөө орон нутгийн сурагчдад зориулсан гурван долоо хоногийн турш үргэлжилсэн "Америкт суралцах 5-н алхам" виртуал сургалтад Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 15 сурагч, Төв аймгийн Өндөрширээт сумаас 10 сурагч хамрагдлаа. Бидний өмнө мэдээлж байснаар "Enrichment Хөтөлбөр"-ийн топ 20 багшийн хоёр багш шалгаран өөрсдийн сурагчдаа уг сургалтад хамруулахаар болсон билээ. 4 сарын 6 болон 8-ны өдрүүдэд бид хамгийн хэрэгтэй аппликейшн, албан имэйл хэрхэн бичих тухай төдийгүй багийн ур чадварын тухай гэх мэт хувь хүний хөгжилд чиглэсэн сэдвүүдийн хүрээнд сурагчдын hard&soft ур чадварыг хөгжүүлэхэд туслах интерактив хичээлүүдийг уригдан оролцсон зочин илтгэгч нар маань заасан юм. 


Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Кентакки мужид суралцаарай!  АНУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлах Кентакки муж нь дархан цаазат газрууд болон Америкийн язгуур хөгжмийн зэмсгийн баялаг өв уламжлалаараа алдартай бөгөөд тус мужид 66 коллеж, их дээд сургуулиуд байдаг.   #StudyKentucky

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай

 АНУ-ын Оклахома мужийн их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагт оролцоорой

Та АНУ-ын Оклохома мужийн их дээд сургуульд элсэн суралцмаар байна уу? Тэгвэл энэхүү үзэсгэлэн яармагт амжиж бүртгүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

 

 АНУ-ын Коммюнити коллежуудын виртуал үзэсгэлэн яармаг

Та АНУ-ын Коммюнити Коллежид сурахыг хүсэж байвал энэхүү онлайн үзэсгэлэн яармагт амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

    Та Англи хэлний эрчимжүүлсэн онлайн сургалтад хамрагдахыг хүсвэл Pittsburg State University-с санал болгож буй сургалтыг сонирхоод үзээрэй

5 долоо хоног үргэлжлэх тус сургалтын төлбөр нийт $938 бөгөөд та өргөдлөө эрт илгээснээр $500 тэтгэлэг авах боломжтой юм.
Түүнчлэн тус хөтөлбөр нь өргөдөл илгээх төлбөрөөс чөлөөлсөн тул үнэ төлбөргүй материалаа илгээж, бүртгүүлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Бүртгүүлэхийг хүсвэл энд дараарай

 7 хоногийн шинэ хэлц үг

Бид энэ 7 хоногт теннистэй холбоотой хэлц үгтэй бэлтгэлээ. Спорттой холбоотой өөр ямар хэлц үгсийг та мэдэх вэ?



 АНУ-ын боловсролыг бага өртгөөр эзэмшихийг хүсч байна уу? 

Коммунити коллежийн талаар судлаад үзээрэй.   Коммунити коллеж буюу 2+2 хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

 #communitycollege

 EducationUSA Mongolia дадлагажигч шалгаруулж авна


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.

Энд дарж цаг товлоорой.   

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай

  Энд дарна уу