Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- "Амжилтын түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- "Америкт суралцах 5-н алхам" сургалтыг орон нутгийн сурагчдад зориулан зохион байгуулж байна
- Тэтгэлгийн мэдээлэл
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- АНУ-ын коммюнити коллежуудын онлайн үзэсгэлэн яармаг
- АНУ-ын Элчин сайдын яамнаас 4-р сард төлөвлөсөн ажлууд
- МУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт хөтөлбөр зарлагдлаа
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia подкаст цуврал #57
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “The University of Chicago”-д төрийн бодлого чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Ц. Эрдэмбилэг уригдан оролцлоо. Тэрбээр Америкт суралцахын давуу талууд, өөрийн ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлүүдийнхээ онцлог болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм. Мөн Америкт суралцахаар төлөвлөж буй залууст хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн шүү.
Энд дарж подкастаа сонсоорой.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-10
Энэ удаагийн зочноор АНУ-ын "The Hubert H. Humphrey Fellowship Program"-ын төгсөгч, "TNC" олон улсын байгууллагын Байгаль хамгааллын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төгөлдөр оролцож, өөрийн туршлагаас харамгүй хуваалцлаа. Дохионы хэлний орчуулгын хамт нийтлэлийг үргэлжлүүлэн манай вэб хуудсаар дамжуулан энд уншина уу.
"Амжилтын түүх" цуврал нийтлэл-3
Энэ 7 хоногийн дугаартаа “Америкт суралцах таван алхам” хөтөлбөрийн төгсөгч Б.Агиймаагийн "Амжилтын түүх"-ийг онцолж байна. Б. Агиймаа нь MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс нэг сарын турш зохион байгуулсан "Америкт Суралцах 5 Алхам" сургалтыг амжилттай төгссөн юм.
Түүний Амжилтын Түүхийг үргэлжлүүлэн эндээс хүлээн авч уншина уу.
"Америкт суралцах 5-н алхам" сургалтыг орон нутгийн сурагчдад зориулан зохион байгуулж байна
EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c Орхон аймгийн Өндөр-Ширээт сум болон Төв аймгийн Баян-Өндөр сумын сурагчидад зориулан гурван долоо хоногийн "Америкт суралцах 5 алхам" сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтад "Enrichment Хөтөлбөр"-ийн ТОП 20 багшид шалгарсан Э.Энх-Амгалан болон Б.Батболд багш нар сурагчдаа хамруулж байна. 3 сарын 30 болон 4 дүгээр сарын 1-ны өдрүүдэд бид сурагчдад оюутны виз мэдүүлэх болон явахын өмнөх бэлтгэлийн талаар онлайн сургалт зохион байгуулсан ба АНУ-ын Засгийн Газрын 100% тэтгэлэгтэй FLEX, SUSI, GlobalUGRAD хөтөлбөрүүдийн төгсөгчдийг урьж туршлагаас нь хуваалцуулсан юм.
Тэтгэлгийн мэдээлэл
АНУ-ын их дээд сургууль, коллежийн төлбөрт сургалтын төлбөрөөс гадна өөр зардлууд ч багтдаг. Тэгвэл энэ удаад Black Hills State University нь олон улсын оюутнуудад дотуур байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой тэтгэлгийг санал болгож байна.
@BlackHillsState нь өмнөд Dakota мужийн Spearfish хотод байрладаг улсын сургууль юм. 4,000 гаруй оюутан нь тус хотод суралцаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Тэтгэлгийн мэдээлэл
АНУ-ын Minnesota State University, Mankato-д суралцдаг бол шинээр элсэн орох гэж буй найзаа урин тус бүр $500-н тэтгэлэг аваарай. Тус сургууль нь мөн өргөдлийн материал илгээх төлбөрөөс чөлөөлсөн тул та амжиж материалаа илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Хавай мужид суралцаарай!
Гайхамшигт байгаль, баялаг соёл заншилтай тус мужид байрлах олон их дээд сургууль, коллежуудаас гадна сайн дурын ажил, дадлага хийх олон боломжууд бий. Хавай мужийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үргэлжлүүлэн хүлээн аваарай.
АНУ-ын Community College-уудын онлайн үзэсгэлэн яармаг
Хэрвээ АНУ-ын Community College-ууд буюу 2+2 хөтөлбөрт хэрхэн элсэж орохоо мэдэхгүй эргэлзэж байвал 4 сарын 10-нд болох уг үзэсгэлэн яармагт бүртгүүлэн оролцоорой. Тус үзэсгэлэнгийн үеэр та холбогдох мэдээлэл зөвлөгөөг оролцогч сургуулиудын элсэлтийн ажилтнуудаас авах боломжтой юм. Бүртгүүлэх бол энд дарна уу.
АНУ-ын Элчин Сайдын Яамнаас 2021 оны 4-р сард төлөвлөсөн ажлууд
АНУ-ын Элчин Сайдын Яам 2021 оны 4-р сард төлөвлөсөн ажлуудаасаа та бүхэнд танилцуулж байна. Олон хэрэгтэй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг эндээс аваарай.
МУ-ын засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт 2022-2023 хөтөлбөр зарлагдлаа
Та 2021 оны 5 дугаар сарын 24-ны өглөөний 08:30 цагаас өмнө тус хөтөлбөрт материалаа илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энд дарна уу