Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- "Амжилтын түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- Тэтгэлгийн мэдээлэл
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- University of Missouri-Kansas City-д суралцах зөвлөмж болон мэдээлэл
- Амжилтад хүргэх зөвлөмжүүд
- Community college-д суралцах нь ашигтай юу?
- АНУ-д суралцахад тусах St. John’s College-н жагсаалт
- UC Berkeley-рүү өргөдлөө илгээсэн бол анхаарлаа хандуулаарай!
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia подкаст цуврал #56
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын The University of Massachusetts Lowell-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан С. Тулга уригдан оролцлоо. Тэрбээр Америкт суралцахаар төлөвлөж буй залуусд оюутны амьдралын өдөр тутмын амьдралын талаар урьдчилан судалж болох эх сурвалжуудыг, Америкт суралцах хугацаандаа хийж байсан мэргэжлээрээ дадлага хийх боломж, үүгээр дамжуулан хийж байсан өөрийн ажлын туршлага гэх мэт олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.
Энд дарж подкастаа сонсоорой.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-9
Улсын их хурлын гишүүн, MASA-ны 2015-2019 оны ерөнхийлөгч Х. Булгантуяа уригдан оролцсон подкастын дугаарыг та бүхэндээ нийтлэл болгон хүргэж байна. Дохионы хэлний орчуулгын хамт нийтлэлийг үргэлжлүүлэн манай вэб хуудсаас хүлээн авч уншина уу.
Энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авна уу.
"Амжилтын түүх" цуврал нийтлэл-2
Бид энэ 7 хоногийн "Амжилтын түүх" буландаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Эрдмийн сан" сургуулийн Англи хэлний багш Б. Энх-Амгалангийн түүхийг хуваалцахаар бэлтгэлээ. Энд дарж манай Facebook хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авч уншина уу.
"Америкт суралцах 5-н алхам" сургалт ахин хөдөө орон нутгийн сурагчдад орж эхэллээ
EducationUSA Mongolia-с хөдөө орон нутгийн сурагчдад зориулсан гурван долоо хоногийн "Америкт суралцах 5-н алхам" сургалтаа энэ долоо хоногт амжиллтай эхлүүллээ. "Enrichment Хөтөлбөр"-ийн топ 20 багшийн хоёр багш шалгаран өөрсдийн сурагчдаа уг сургалтанд хамруулахаар болсон юм. 3 сарын 23 болон 25-ны өдрүүдэд бид хэрхэн өөрт тохирох сургуулиа сонгох, өргөдлөө илгээх алхамууд болон санхүүгийн тусламжийн талаар виртуал сургалтаа орлоо. Орхон аймгийн Өндөр-Ширээт сумаас 15 сурагч, Төв аймгийн Баян-Өндөр сумаас 10 сурагч уг сургалтад хамрагдаж байна.
Тэтгэлгийн мэдээлэл
Louisiana Tech сургуулийн Bulldog тэтгэлгийн эзэн болж сургалтын төлбөрийн 46%-г хөнгөлүүлээрэй. Тус сургуулийн гадаад оюутнуудынталаас илүү хувь нь тэтэглэгтэйгээр суралцаж байна. Өргөдлийн материалаа явуулах бол доорх холбоосоор ороорой.
Louisiana Tech нь Louisiana мужийн Ruston хотод байрлах улсын судалгааны сургууль юм. 1894 онд байгуулагдсан уг сургууль 12,000 орчим оюутантай.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
АНУ-ын анхны мужид болох Delaware-д суралцаарай! Хэдий газар нутгийн хэмжээгээр жижиг ч чанартай боловсрол бүхий сургуулиудтай уг мужид үзэсгэлэнт далайн эрэг болон зорчиход таатай, хялбар хүрэхүйц олон газрууд бий. Олон оюутнуудын хүсэл болсон энэхүү мужид суралцахыг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
University of Missouri-Kansas City-д суралцах зөвлөмж болон мэдээлэл
Хэрвээ та University of Missouri-Kansas City-д суралцахыг хүсэж байгаа ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай!
Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсантай холбогдуулан Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгөөр суралцах боломж бүрдэж байгаа билээ.
Тус сургуулийн бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна. Америкийн Нэгдсэн Улсын Канзас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна. Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгөөр суралцах эрхтэй болсон талаар Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас мэдэгдэл хийлээ.
Та доорх зөвлөмжүүдийг даган тус сургуулийн албан ёсны сайтаар энд дарж орон өргөдлийн материалаа бүрдүүлж эхлээрэй.
Амжилтад хүргэх зөвлөмжүүд
Community college-д суралцах нь ашигтай юу?
Тийм ээ!! Цөөхөн оюутантай ангиуд, бага зардал, багштайгаа харилцах хялбар боломж гээд Коммюнити Коллежийн маш олон давуу талууд бий.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
АНУ-д суралцахад тусах St. John’s College-н жагсаалт
Хэрэв багш зөвлөхүүд та бүхэн яг одоо хэрхэн сурагчдаа АНУ-д суралцахад нь тусалж чадахаа мэдэхгүй байвал АНУ-ын St. John’s College-с танд туслах дараах жагсаалттай танилцана уу.
- Уг сургуулийн виртуал хөтөлбөрүүдэд оролцож өргөдөл явуулахад анхаарах зүйлсийг мэдэж авах.
- Үнэ төлбөргүй зохион байгуулагддаг St. John’s коллежийн ажилтнуудтай уншсан номынхоо тухай ярилцдаг институтэд хамрагдах.
- Тус коллеж нь өргөдөл авч дуусаагүй байгаа тул сурагчдадаа санал болгох.
- Санхүүгийн тусламжтайгаар кампус дээр болон онлайнаар зуны академидаа элсэлт авч байна.
Хэрэв St. John’s College-н элсэлтийн албаны ажилчидтай шууд холбогдон асуулт асуухыг хүсвэл тэдний и-мейл болох admissions@sjc.edu хаягаар холбогдоорой.
UC Berkeley-рүү өргөдлөө илгээсэн бол анхаарлаа хандуулаарай!
Та UC Berkeley сургуульд өргөдлөө илгээсэн мөн тэнцсэн эсэх хариугаа авсан бол энд дарж цаашдаа юу хийх ёстойгоо мэдэж аваарай.
Мөн албан ёсны веб сайтруу нь орж уг сургуулиас оюутнуудад зориулан бэлтгэсэн түгээмэл асуулт хариулттай танилцаарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.