Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- Фулбрайт 2022-2023 оюутны хөтөлбөрийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
- Канзас хотын Миссуригийн их сургуульд хямд суралцах боломжтой боллоо
- "Амжилтын түүх" цуврал нийтлэл-1
- Тэтгэлгийн мэдээлэл
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- MASA Talk: Fulbright хөтөлбөр төгсөгчдийн туршлага
- University of Arizona-н Virtual World Tour-д бүртгүүлээрэй
- АНУ-ын сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох March Madness
- Хэрхэн АНУ-ын топ сургуулиудад суралцах талаарх онлайн үзэсгэлэн яармаг
- АНУ дахь эмэгтэйчүүдийн коллеж гэж юу вэ?
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia подкаст цуврал #55
Подкастын маань энэ удаагийн дугаарт Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын “Embry-Riddle Aeronautical University”-д бизнесийн удирдлагийн магистрын зэрэг хамгаалсан Н. Батдарь оролцож Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй хэрхэн GMAT шалгалт өгсөн, хэрхэн мэргэжилээ сольж суралцсан түүхээсээ, нисэхийн чиглэлээр суралцаж, ажилласан талаараа дэлгэрэнгүй ярьсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой!
Энд дарж подкастаа сонсоорой.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-8
АНУ-ын засгийн газрын Hubert Н. Humphrey тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Б. Мөнхсоёл уригдан оролцсон подкастын дугаарыг та бүхэндээ нийтлэл болгон хүргэж байна. Дохионы хэлний орчуулгын хамт манай вэб хуудсаас нийтлэлийг үргэлжлүүлэн хүлээн авч уншина уу.
Энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авна уу.
Фулбрайт 2022-2023 оюутны хөтөлбөрийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас зарладаг Fulbright Student Program 2022-2023 хөтөлбөрт материал хүлээн авсаар байна. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Канзас хотын Миссуригийн их сургуульд хямд суралцах боломжтой боллоо
АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг зурсанд баяр хүргэж, АНУ-ын их сургуультай холбоотой мэдээллийг EducationUSA Mongolia төвөөс авахыг уриаллаа! Мэдээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
"Амжилтын түүх" цуврал нийтлэл-1
EducationUSA Mongolia-ын хамт олон та бүхэнд "Амжилтын түүх" цувралыг бэлтгэн хүргэхээр боллоо. Тус цувралын хамгийн эхний дугаартаа бид FLEX хөтөлбөрийн төгсөгч Э. Буянхишигийг урьж оролцуулан, түүний амжилтын түүхээс хуваалцаж байна. Энд дарж манай Facebook хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авч уншина уу.
Тэтгэлгийн мэдээлэл
University of Wisconsin-Superior нь жилийн $7,500 хэмжээтэй #YouAreWelcomeHere тэтгэлэгтээ хоёр оюутан шалгаруулах гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Дал мод, Golden Gate гүүр, Hollywood, Redwood гээд California мужид үзэх зүйл их бий. Уг мужид суралцахыг хүсвэл энд дарж мэдээлэл аваарай.
MASA Talk: Fulbright хөтөлбөр төгсөгчдийн туршлага
Америкт төгсөгчдийн холбоо буюу (MASA)-c клабхауст цуврал болгон зохион байгуулж буй MASA Talk цувралын энэ долоо хоногийн дугаарт АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрийн төгсөгчид оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Фулбрайт хөтөлбөрийн бүртгэл тун удахгүй хаагдах гэж буйтай холбогдуулан оролцогчид сонирхсон асуултдаа төгсөгчдөөс хариулт авсан юм.
University of Arizona-н Virtual World Tour-д бүртгүүлээрэй
University of Arizona нь 3 сарын 22-ноос 26-ныг хүртэл Virtual World Tour зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд оролцож тус сургуульд хэрхэн өргөдлөө илгээх, ямар тэтгэлгүүд болон дэлхийн хэмжээний академик хөтөлбөрүүд санал болгож буй талаар олж мэдээрэй. Бүртгүүлэхийг хүсвэл энд дараарай.
АНУ-ын сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох March Madness
Хэрэв та АНУ-д суралцвал гуравдугаар сарын энэ үеэр the National Collegiate Athletic Association (NCAA) байгууллагаас зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Уг тэмцээн нь 3 сарын дундаас 4 сарын эхэн хүртэл үргэлжилдэг ба ихэнх оюутнууд тус тэмцээнийг шимтэн үздэг учир March Madness хэмээн нэрлэсэн нь ч бий. Энэхүү онцлог бүхий тэмцээний талаарх дэлгэрэнгүйг энд дарж аваарай. #MarchMadness
АНУ-ын коллежуудын үзэсгэлэн яармаг
Хэрвээ АНУ-ын их дээд сургуулиудад хэрхэн элсэж орохоо мэдэхгүй эргэлзэж байвал 4 сарын 10-нд болох дараах үзэсгэлэн яармагт http://www.edccusa.org хаягаар орон бүртгүүлж дэлгэрэнгүй мэдээлэл болон хүссэн асуултдаа хариулт аваарай.
АНУ дахь эмэгтэйчүүдийн коллеж гэж юу вэ?
АНУ-ын дээд боловсролын системд зөвхөн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан коллежийн сонголтууд байдаг. Энэ удаад бид эмэгтэйчүүдийн коллежийн талаарх мэдээллийг хуваалцаж байна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.