Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
- Global UGRAD хөтөлбөрийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
- Фулбрайтын оюутны хөтөлбөр материал хүлээн авсаар байна
- Тэтгэлгийн мэдээлэл
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- Boise State University-н онлайн вебинар
- Америкт спортын чиглэлээр суралцахыг хүсэж байна уу?
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал
Подкаст #54
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Brown School at Washington University in St. Louis”-д нийгмийн ажлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Д. Амараа уригдан оролцлоо.
Тэрбээр Америкт нийгмийн ажлын чиглэлээр суралцсан түүх, Америкт суралцах хугацаандаа хийж байсан олон сайн дурын ажлуудын туршлага, ажлын арвин их туршлага болоод мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээсээ хуваалцсан юм.
Энд дарж подкастаа сонсоорой.
"Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-7
Энэ удаагийн зочноор Флорида Технологийн Институцийн төгсөгч, "Альянс-Тех" ХХК-ийн Ерөнхий захирал, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Амарын оролцсон дугаарыг нийтлэн болгон хүргэж байна. Бид нийтлэлүүдээ дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэн хүргэсээр байна. Энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авна уу.
Global UGRAD хөтөлбөрийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд хөтөлбөрийн бүртгэл 3 сарын 15 хүртэл сунгагдлаа. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа (сунгагдсан): 2021 оны 3-р сарын 15
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Фулбрайтын хөтөлбөр материал хүлээн авсаар байна
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас зарладаг Fulbright Student Program 2022-2023 хөтөлбөрт материал хүлээн авсаар байна. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22-ний өдөр.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Тэтгэлгийн мэдээлэл
Illinois College нь 2 оюутан шалгаруулж сургалтын төлбөрийн 50%-г хөнгөлөх боломжтой #YouAreWelcomeHere тэтгэлгийг зарлалаа.
Illinois College нь Illinois мужийн Jacksonville хотод байрлалтай либерал артс коллеж юм. 1829 онд үүсгэн байгуулагдсан уг коллежид ойролцоогоор 1,150 сурагч суралцаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Байгальд хайртай хүн бүхэн анхаарлаа хандуулаарай!
Washington муж нь суралцахад таатай төдийгүй үзэсгэлэнт уул, хүрхрээ, ойгоороо “The Evergreen State” буюу мөнхийн ногоон муж хэмээн нэрлэгддэг билээ. Washington мужид хэрхэн суралцах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
#StudyWashington #USAStudyDestination
Boise State University-н онлайн вебинар
АНУ-д суралцана гэдэг өөр соёлыг ойлгох, шинэ найзуудтай болох, шинэ боловсролын системд суралцахыг хэлнэ. Харин та АНУ-д сурах орчин ямар байдаг талаар мэдэхийг хүсэж байна уу? Boise State University нь хичээл хэрхэн явагддаг болон оюутнуудад түгээмэл тохиолддог бэрхшээлүүдийн талаар 3 сарын 16-ны 23:00 (Улаанбаатарын цаг) цагаас онлайн вебинар зохион байгуулах гэж байна. Уг вебинарт энд дарж бүртгүүлээрэй.
Америкт спортын чиглэлээр суралцахыг хүсэж байна уу?
Спортын тамирчин болох хүсэлтэй сурагчид дараах алхмуудыг хэрэгжүүлж их сургуулийн аяллаа эхлүүлээрэй:
- Эрт бэлдэж эхлэх
- АНУ-ын спортын гурван гол байгууллагыг ойлгох. Үүнд: NCAA, NAIA болон NJCAA багтана
Дэлгэрэнгүйг энд дарж аваарай.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
Та бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.