News letters

Weekly Newsletter #34

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Эмэгтэйчүүдийн түүхийг бахдан тэмдэглэдэг 3-р сарын мэнд!
  • Clubhouse application дээр "MASA Talk" цуврал зохион байгуулагдлаа
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй
  • Global UGRAD хөтөлбөрийн бүртгэл 3 сарын 15 хүртэл сунгагдлаа
  • Фулбрайтын оюутны хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Bryn Mawr College өөрсдийн оюутны хотхонд виртуал аялал зохион байгуулах гэж байна
  • Eastern Illinois University өргөдлийн материал илгээх төлбөрөөс чөлөөллөө
  • АНУ-д магистрын төвшинд сургалтын төлбөрөө төлж болох аргууд 
  • Elgin Community College-г сонгох 5-н шалтгаан
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #53

Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э. Эрдэнэуригдан оролцлоо.
Тэрбээр Америкт анагаахын чиглэлээр суралцахын давуу, сул талууд, суралцах хугацаандаа хийж байсан дадлага ажил, сайн дурын ажлууд болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм.

Энд дарж подкастаа сонсоорой.

 

 Эмэгтэйчүүдийн түүхийг бахдан тэмдэглэдэг 3-р сарын мэнд!

Эмэгтэйчүүдийн түүхийг бахдан тэмдэглэдэг 3-р сарын мэнд! Энэ сарын турш бид АНУ-ын түүхэнд томоохон хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийн түүхийг хуваалцах болно. 

  Clubhouse application дээр "MASA Talk" цуврал зохион байгуулагдлаа

EducationUSA Mongolia болон MASA (Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо) хамтран энэ долоо хоногт Clubhouse дээр дараах сэдвүүдээр цуврал яриа өрнүүллээ.

  1. MASA Talk: IBT, IELTS, GRE, GMAT шалгалтууд

Бид Америкт сурахтай холбоотой, сонирхолтой сэдвүүдээр MASA Talk цувралыг Clubhouse дээр зохион байгуулж  Америкт сурах сонирхолтой хүмүүст мэдээлэл зөвлөгөө өгч, сонирхсон асуултад нь хариулсан юм. Өнгөрөгч долоо хоногт бид TOEFL IBT, IELTS, GRE, GMAT шалгалтад өндөр оноо авсан залуусыг зочноор урьж сонирхолтой яриа өрнүүлж туршлагаас нь хуваалцсан юм

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-6

Нью-Йорк мужийн их сургуулийн төгсөгч, "Рио-Тинто Монгол" ХХК-ийн Төсөл идэвхжүүлэлтийн шинжээч, MASA-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Содгэрэл уригдан оролцсон подкастын дугаарыг энэ 7 хоногт та бүхэндээ зориулан нийтлэл болгон хүргэж байна. Та бүхэн ярилцлага болон дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авна уу.

 "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй

EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) нь Aplus боловсролын платформтой хамтран АНУ-ын их дээд сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, Америкт сурах алхмуудын талаар мэдээлэл өгөх зорилготой 20 цуврал лайв вебинарыг 2021 оны 1-р сарын 4-29-ны Даваа-Баасан гарагийн хооронд өдөр бүр зохион байгууллаа. Тус вебинарын дугааруудыг aplus.mn хуудаснаас үнэ төлбөргүй хүлээн авч үзэхээс гадна MASA болон EducationUSA Mongolia-ийн FB page хуудаснаас лайв үзэх боломжтой.

         

Global UGRAD хөтөлбөрийн бүртгэл 3 сарын 15 хүртэл сунгагдлаа

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд хөтөлбөрийн бүртгэл 3 сарын 15 хүртэл сунгагдлаа. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа (сунгагдсан): 2021 оны 3-р сарын 15

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Фулбрайтын хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас зарладаг Fulbright Student Program 2022-2023 хөтөлбөрт материал хүлээн авсаар байна. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Тэтгэлгийн мэдээлэл

Wayne State University нь 2021 оны намрын элсэлтдээ 2 оюутан шалгаруулж #YouAreWelcomeHere тэтгэлэгт хамруулах шийдвэр гаргалаа. Энэхүү тэтгэлэг нь сурагчдыг in-state хэмжээгээр сургалтын төлбөрөө төлж жилд $10,000 USD хэмнэх боломж олгох юм.
Wayne State University нь Michigan мужийн Detroit хотод байрлалтай улсын сургууль бөгөөд 1868 онд байгуулагдаж өдгөө 13 салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн 350 хөтөлбөрүүдэд ойролцоогоор 26,000 бакалаврын болон магистрын оюутнууд суралцаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Үзэсгэлэнт далайн эрэг болон ой модоор баялаг South Carolinaмужид суралцаарай. Өмнө зүгт байрлах энэхүү муж нь урлаг соёлоороо ихээхэн алдартай. South Carolina мужид таны сонгож болох 60 гаруй коллеж болон их дээд сургуулиуд  үйл ажиллагаагаа явуулж байна.

#StudySouthCarolina #USAStudyDestination

Bryn Mawr College өөрсдийн оюутны хотхонд виртуал аялал зохион байгуулах гэж байна

АНУ-ын Pennsylvania мужид байрлах Bryn Mawr College нь өөрсдийн оюутны хотхонд виртуал аялал зохион байгуулах гэж байна. Тус аялалд энд дарж бүртгүүлээрэй. 

 Eastern Illinois University өргөдлийн материал илгээх төлбөрөөс чөлөөллөө

Eastern Illinois Universityнь 2021 оны намрын элсэлтэд өргөдөл гаргагчдаа өргөдлийн материал илгээх төлбөрөөс чөлөөлсөн тул 5 сарын 10-наас өмнө амжиж үнэ төлбөргүй өргөдлийн материалаа илгээгээрэй.
Уг сургууль нь мөн Англи хэлний дунд төвшний сургалттай сургуулийн сурагчдаас TOEFL, IELTS-н оноонуудыг шаардахаа больсон байна.
3.5/4.0 GPA-тай бакалаврын төвшний оюутнууд автоматаар Excellence Scholarship-д хамрагдах бөгөөд 2.75/4.0 - 3.4/4.0 GPA-тай оюутнууд 
энд дарж International Scholarship-д өргөдлөө явуулаарай.
Уг сургуулийн магистрын төвшний оюутнуудын авч болох тэтгэлгүүдийг тус сургуулийн албан ёсны вебсайтаас аваарай.

АНУ-д магистрын төвшинд сургалтын төлбөрөө төлж болох аргууд 

Магистрын төвшинд АНУ-д суралцахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол сургалтын төлбөрөөс айх хэрэггүй. Энд дарж гадаад оюутнууд хэрхэн АНУ-д магистрын төвшинд сургалтын төлбөрөө төлж болох талаарх 11 аргыг олж мэдээрэй.

Elgin Community College-г сонгох 5-н шалтгаан

АНУ-ын хаана суралцахаа шийдэх нь ихээхэн судалгаа шаарддаг. Энэ удаад бид Elgin Community College-г сонгох 5-н шалтгаанийг танилцуулж байна.

  • Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал бага! Жилийн $9,500 буюу ихэнх улсын сургуулиас бага сургалтын төлбөртэй.
  • 2+2 University Transfer Program нь сурагчдыг АНУ-ын шилдэг сургуулиудруу шилжих боломж олгодог.
  • АНУ-ын 3 дахь хамгийн том хот болох  Chicago Illinois-той ойрхон, орчин үеийн аюулгүй оюутны хотхонтой
  • 100 гаруй хөтөлбөрүүдээс сонгох боломжтойгоос гадна цөөн хүүхэдтэй ангиудтай.
  • TOEFL, IELTS, SAT, ACT шалгалтуудыг шаарддаггүй.

Хэрэв та уг сургуульд сурахыг хүсвэл энд дарж явуулаарай.


 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.