News letters

Weekly Newsletter #33

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • EducationUSA Mongolia хөтөлбөрт боловсролын зөвлөх шалгаруулж авна. Материал илгээх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ.
  • Clubhouse application дээр "MASA Talk" цувралыг зохион байгуулж байна
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй
  • Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Фулбрайтын оюутны хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Санхүүгийн тусламжтай холбоотой үгсийн тайлбарууд
  • PTE Academic шалгалтыг Монгол улсад албан ёсоор авч байна
  • Everett Community College шинэ тэтгэлэг зарлалаа
  • University of Cincinnati-руу 3 дугаар сарын 1-ээс өмнө амжиж өргөдлөө илгээгээрэй
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #52


Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Oklahoma City University”-д бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр магистр, “Harvard University”-д хуулийн чиглэлийн магистр буюу LLM зэргээ тус тус хамгаалсан Д. Золжаргал оролцлоо. Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ.

Энд дарж подкастаа сонсоорой.

 

 EducationUSA Mongolia хөтөлбөрт боловсролын зөвлөх шалгаруулж авна. Материал илгээх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

  Clubhouse application дээр "MASA Talk" цуврал зохион байгуулагдаж байна

EducationUSA Mongolia болон MASA (Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо) хамтран энэ долоо хоногт Clubhouse дээр дараах сэдвүүдээр цуврал яриа өрнүүллээ.

  1. MASA Talk: АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй Global UGRAD болон SUSI эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн  тухай
    Зочид: Уг хөтөлбөрүүдийн төгсөгчид
  2. MASA Talk: Fulbright хөтөлбөр төгсөгчдийн туршлага
    Зочид: АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрийн төгсөгчид
  3. MASA Talk: АНУ-д хуулийн сургуульд сурах нь
    Зочид: АНУ-ын хуулийн сургууль төгсөөд, мэргэжлээрээ Монголын томоохон хуулийн фирмүүдэд ажиллаж буй төгсөгчид
  4. MASA Talk: Америкт спортын чигэлэлээр сурах нь
    Зочид: Америкт спортын чиглэлээр суралцсан төгсөгчид
  5. MASA Talk: Америкт IT чиглэлээр суралцсан түүх
    Зочид: Америкт IT чигэлэлээр суралцсан төгсөгчид тус тус өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа

Мөн цаашдаа Америкт сурахтай холбоотой, сонирхолтой сэдвүүдээр MASA Talk цувралыг Clubhouse дээр зохион байгуулах тул та бүхэн бидэнтэй нэгдэж Америкт төгсөгчдөөс зөвлөгөө мэдээлэл болон хүссэн асуултдаа хариулт аваарай.

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-5

Индианагийн их сургуулийн бакалавр, Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Корнеллийн их сургуулийн магистр, MASA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн хөгжлийн банкны зөвлөх Г. Гантүшигийн уригдан оролцсон дугаарыг нийтлэл болгон хүргэж байна. Та бүхэн ярилцлага болон дохионы хэлний орчуулгатай бичлэгийг энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн хүлээн авна уу.

 "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй

EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) нь Aplus боловсролын платформтой хамтран АНУ-ын их дээд сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, Америкт сурах алхмуудын талаар мэдээлэл өгөх зорилготой 20 цуврал лайв вебинарыг 2021 оны 1-р сарын 4-29-ны Даваа-Баасан гарагийн хооронд өдөр бүр зохион байгууллаа. Тус вебинарын дугааруудыг aplus.mn хуудаснаас үнэ төлбөргүй хүлээн авч үзэхээс гадна MASA болон EducationUSA Mongolia-ийн FB page хуудаснаас лайв үзэх боломжтой.

         

Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Фулбрайтын хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас зарладаг Fulbright Student Program 2022-2023 хөтөлбөрт материал хүлээн авсаар байна. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Тэтгэлгийн мэдээлэл

Salve Regina University-ээс сургалтын төлбөрийн 50%-г хөнгөлөх #YouAreWelcomeHere тэтгэлгийг зарлалаа. Энэхүү тэтгэлэгт 3 сарын 1-нээс өмнө амжиж өргөдлөө илгээгээрэй.

Salve Regina University нь Rhode Island мужийн Newport хотод байршилтай бөгөөд жил бүр ойролцоогоор 2,600 баклаврын болон магистрын төвшний оюутнуудыг элсүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын түүхийг сонирхож байна уу? Хэрэв тийм бол Pennsylvania (PA) мужийн талаар судлаад үзээрэй. Ардчилал төрсөн газар гэгдэх тус муж нь 245 жилийн өмнө анх АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал бичигдсэн газар юм. Дэлхийн хамгийн том шоколадны үйлдвэрүүдийн нэг болох The Hershey компани ч энэхүү мужид байрладаг.

#StudyPennsylvania #USAStudyDestination

Санхүүгийн тусламжтай холбоотой үгсийн тайлбарууд

Санхүүгийн тусламжийн тухай судалгаа хийхэд credits, priority date, bursar гэх мэт танил бус үгстэй таарч байсан уу? Өөрт тохирсон санхүүгийн тусламжаа хайж олохдоо дараах үгсийн тайлбаруудыг ашиглаарай.

 PTE Academic шалгалтыг Монгол улсад албан ёсоор авч байна

????PTE (Pearson Test of English) Academic шалгалтыг Монгол улсад албан ёсоор авч байна.
Энэхүү шалгалт нь iBT TOEFL, IELTS шалгалтуудтай ижил олон улсын стандарт шалгалт бөгөөд дэлхий даяар их дээд сургуулиуд болон цагаачлалын албанд тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг.
????Шалгалтын онцлог:

  • Шалгалт өгснөөс хойш 48 цагийн дотор хариугаа авах боломжтой.
  • Компьютерт суурилсан шалгалт нь хүний нөлөөллөөс ангид AI алгоритмээр дүгнэгддэг.
  • Шалгалтаас 24 цагийн өмнө бүртгүүлэх боломжтой.
  • Нэмэлт төлбөргүйгээр хэдэн ч сургууль, байгууллагууд руу оноогоо илгээх боломжтой.

????Шалгалтын тухай:

  • 70 гаруй орны 350 төвүүдэд албан ёсоор авч буй шалгалт.
  • АНУ-аас гадна мөн UK, Australia, New Zealand улсуудын сурагчийн виз болон цагаачлалын албанд хүлээн зөвшөөрөгдсөн.

????Шалгалтын бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
????Төлбөр: 210USD
Монгол улсад English Academy of MUST төв дээр албан ёсоор уг шалгалтыг авч байгаа бөгөөд та шалгалттай холбоотой асуултаа 11325582 дугаарлуу залган аваарай.
Жич: АНУ-ын их дээд сургуульд материал илгээхдээ таны сонгосон сургууль PTE оноог хүлээн зөвшөөрдөг эсэхийг заавал шалгаарай!

 University of Cincinnati-руу 3 дугаар сарын 1-ээс өмнө амжиж өргөдлөө илгээгээрэй

АНУ-ын Ohio мужид байрлах University of Cincinnati-руу 3 дугаар сарын 1-ээс өмнө амжиж өргөдлөө илгээгээрэй.
Бакалаврын төвшний оюутнууд өргөдлөө хэрхэн илгээх талаар дэлгэрэнгүй мэдээллийг 
энд дарж аваарай.
Мөн уг сургуулиас тэнцсэний дараах алхмууд, эцэг эхийн мэдэх ёстой зүйлс, виз хүсэх гэх мэт олон чухал сэдвүүдээр 3 сар хүртэл онлайн вебинаруудыг зохион байгуулж байгаа тул та энд дарж хүссэн вебинартаа бүртгүүлээрэй.


   Everett Community College шинэ тэтгэлэг зарлалаа

Everett Community College нь намар болон зуны элсэлтдээ шинээр өргөдлөө явуулж буй сурагчдад $1,000-н тэтгэлэг санал болгож байна. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд сурагчид богинохон эсээ (тал нүүр) илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Мөн Everett Community College нь өргөдлийн материал илгээхэд шаарддаг $40-с шинээр өргөдөл гаргагчдаа чөлөөлж байгаа тул дараах 5-н шаардлагыг биелүүлж, өргөдлийн материалаа илгээгээрэй.

  1. Өргөдлийн маягт гүйцэд бөглөж явуулах
  2. Паспортын хуулбар
  3. Ахлах сургууль болон коллежийн дүнгийн хуулбар
  4. TOEFL эсвэл IELTS шалгалтын оноо (заавал биш)
  5. $21,749 бүхий дансны хуулга

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.