News letters

Weekly Newsletter #32

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • EducationUSA Mongolia хөтөлбөрт боловсролын зөвлөх шалгаруулж авна (Extended Deadline)
  • Clubhouse application дээр "MASA Talk" цувралыг зохион байгуулж байна
  • "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэлийн шинэ дугаар
  • "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй
  • Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Фулбрайтын оюутны хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • State University of New York, Albany 2021 оны намрын семестрийн элсэлтээ авч байна
  • State University of New York, Albany хэлний бэлтгэлдээ элсэлт авч байна
  • St. Cloud State University-ээс Academy Connects сургалтаа зохион байгуулах гэж байна
  • Minnesota State University, Mankato-н тэтгэлэг болон STEM хөтөлбөр
  • Kent State University-н шинэ хөтөлбөрүүд
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
  • EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #51

Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “The University of Arizona”-д магистр, “Cornell University”-д докторын зэргээ тус тус хамгаалсан П. Авралт-Од оролцлоо. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч юм. Түүний эзэмшсэн мэргэжил болоод олон улсын байгууллагын хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, тэтгэлгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээс сонсоорой.

Энд дарж подкастаа сонсоорой.

 

 EducationUSA Mongolia хөтөлбөрт боловсролын зөвлөх шалгаруулж авна (Extended Deadline)

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

  Clubhouse application дээр өдөр бүр "MASA Talk" хийгдэхээр боллоо

EducationUSA Mongolia болон MASA (Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо) хамтран энэ долоо хоногт Clubhouse дээр дараах сэдвүүдээр цуврал яриа өрнүүллээ.

  1. Миний Америкт суралцсан түүх
  2. Коллежийн admission эсээ
  3. Тодорхойлох захидал
  4. Тэтгэлгийн ярилцлага

Мөн цаашдаа өдөр бүр олон хэрэгтэй сэдвүүдээр яриагаа Clubhouse дээр үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул та бүхэн бидэнтэй нэгдэж Америкт төгсөгчдөөс зөвлөгөө мэдээлэл болон хүссэн асуултдаа хариулт аваарай.

 "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-4

Энэ удаагийн зочноор Монголын Дауны Холбоог үүсгэн байгуулагч, IVLP хөтөлбөрийн төгсөгч, "Bat Solution Partners" бизнесийн зөвлөх үйлчилгээний фирм болон MASA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн В. Ганзоригоролцож, өөрийн туршлагаас харамгүй хуваалцлаа. 

Та бүхэн ярилцлагыг энд дарж вэб хуудсаас үргэлжлүүлэн уншаарай.

 "Америкт суралцах нь" цувралын 20 дугаарыг үнэ төлбөргүй үзээрэй

EducationUSA Mongolia болон Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) нь Aplus боловсролын платформтой хамтран АНУ-ын их дээд сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, Америкт сурах алхмуудын талаар мэдээлэл өгөх зорилготой 20 цуврал лайв вебинарыг 2021 оны 1-р сарын 4-29-ны Даваа-Баасан гарагийн хооронд өдөр бүр зохион байгууллаа. Тус вебинарын дугааруудыг aplus.mn хуудаснаас үнэ төлбөргүй хүлээн авч үзэхээс гадна MASA болон EducationUSA Mongolia-ийн FB page хуудаснаас лайв үзэх боломжтой.

         

Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Фулбрайтын хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2022-2023 Fulbright Student Program хөтөлбөрийг зарлалаа. Фулбрайтын оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа: 08:30 цаг, 2021 оны 3-р сарын 22-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Тэтгэлгийн мэдээлэл

Marquette University нь гурван оюутан сонгон шалгаруулж сургалтын төлбөрийн 100% тэтгэлгийг гардуулах гэж байна. Энэхүү Global Scholar тэтгэлэгт 3 сарын 1-нээс өмнө амжиж өргөдлөө илгээгээрэй.
MarquetteU нь Wisconsin мужийн Milwaukee хотод байрлах хувийн судалгааны сургууль бөгөөд ойролцоогоор 9,000 бакалаврын төвшний оюутантай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

АНУ-ын баруун хойд зүгт байрлах Oregon мужид суралцах талаар бодож үзээрэй. Нөхөрсөг уугуул иргэд бүхий тус мужид ой мод, далай, хүрхрээ, том хот болон томоохон сургуулиуд гээд дурдах зүйл олон бий. Oregon мужийн талаарх аяллаа энд дарж эхлүүлээрэй.

  State University of New York, Albany 2021 оны намрын семестрийн элсэлтээ авч байна

SAT шалгалтын оноо шаарддаггүй, жилийн $15,000 тэтгэлэг авах боломжтой State University of New York, Albany 2021 оны намрын семестрийн элсэлтээ авч байна.

Мөн уг сургуулийн магистрын хөтөлбөрүүдийн талаар хүссэн асуултдаа хариулт авч болох онлайн session-д оролцоорой. 2-5 саруудад зохион байгуулагдах тус session-үүдэд доорх холбоосоор орж албан ёсны вебсайт дээрээс нь бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 State University of New York, Albany хэлний бэлтгэлдээ элсэлт авч байна

State University of New York, Albany нь 2 сарын 19-нд эхлэх хэлний бэлтгэлдээ элсэлт авч байна. Амжиж материалаа илгээгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

St. Cloud State University-ээс Academy Connects сургалтаа зохион байгуулах гэж байна

St. Cloud State University-ээс энэ хаврын семестрт Academy Connects сургалтаа зохион байгуулах гэж байна. 4-н долоо хоног үргэлжлэх уг хөтөлбөр нь presentation чадвар дээр суурилсан бөгөөд төлбөр нь $210.00. Тус хөтөлбөр 4 дүгээр сарын 5-29 хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосноос мэдээлэл аваарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Minnesota State University, Mankato-н тэтгэлэг болон STEM хөтөлбөр

Minnesota State University, Mankato нь “The Refer A Friend Scholarship” гэх тэтгэлэг зарласан бөгөөд уг тэтгэлэгт оролцохын тулд тус сургуулийн одоогийн оюутан элсүүлэхийг хүссэн найзаа урьж хамруулснаар тус бүр нэг удаагийн $500 тэтгэлэг авах юм.
Мөн College of Science, Engineering & Technogoly-с STEM мэргэжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулах болон хүссэн асуултуудаа асууж болох онлайн вебинар болох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Kent State University-н шинэ хөтөлбөрүүд

Kent State University нь 2021 оны хаврын семестрээс эхлэн магистрын сургалтдаа "Мэдээллийн Шинжлэх Ухаан" болон "Хиймэл Оюун Ухаан" гэх 2 шинэ хөтөлбөр нэмлээ.
Энэхүү хоёр хөтөлбөрийг нэмсэн эхний жил учир өргөдлөө явуулах хугацаа заагаагүй бөгөөд та өргөдлөө хэзээ ч илгээж болох юм. Мөн бага хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэх бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Instagram live-г нь үзэж хүссэн асуултдаа хариулт аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.