News letters

Weekly Newsletter #28

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
  • Боловсролын зөвлөх ажилд шалгаруулж авна
  • Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
  • "Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж байна
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Долоо хоногийн шинэ үгс
  • Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
  • Долоо хоногийн онцлох эшлэл
  • EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах

EducationUSA Mongolia Подкаст цуврал

Подкаст #47

Подкаст цувралын энэ долоо хоногийн шинэ дугаарт Америкт Төгсөгчдийн Холбоо MASA-ны үүсгэн байгуулагч, LendMN ХК-ны ТУЗ-ын гишүүн, Петровис Oйл ХХК-н Ерөнхий Захиралаар ажиллаж байсан С.Энх-Амгалан уригдан оролцлоо.
Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Монтерей хот дахь “Middlebury Institute of International Studies at Monterey”-д Фулбрайтын тэтгэлгээр суралцаж магистрын зэргээ хамгаалсан бөгөөд бидэнтэй Америкт төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулсан түүх төдийгүй Америкт суралцсан туршлагаасаа хуваалцсан юм. 

Энд дарж подкастаа сонсоорой.

 Боловсролын зөвлөх ажилд авна

EducationUSA Mongolia хөтөлбөрт "Боловсролын Зөвлөх" шалгаруулж авна. Хэрэв та манай багт орж ажиллахыг хүсвэл материалаа амжиж илгээгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 


 Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  


"Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж байна

EducationUSA Mongolia болон MASA Aplus боловсролын платформтой хамтран “АНУ-д суралцах нь” цуврал вебинарыг 2021 оны 1-р сарын 29-ний өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Вэбинарууд нь ахлах ангийн сурагчдад АНУ-ын их дээд сургууль болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм. 

Тэтгэлгийн мэдээлэл

Коммюнити коллежид суралцах хүсэлтэй бол анхаарлаа түр хандуулаарай. Walla Walla Community College нь санхүүгийн хэрэгцээ, үзүүлсэн амжилт болон оролцоонд тулгуурлан шинээр элсэж буй болон суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байна. Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлгийн хэмжээ жилд $500-$1,200 байна. Өргөдөл гаргах хугацаа: 2021 оны 2-р сарын 9.
@WWCCWarriors нь Вашингтон мужийн зүүн өмнө хэсэгт байрлалтай. Тус коллежид нийт 9,000 гаруй оюутан суралцдаг бөгөөд 45 чиглэлийн Associate зэргийн хөтөлбөрийг санал болгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг дарж энд авна уу.  Энэ долоо хоногийн үгc

SAT шалгалтанд бэлдэх үгc

subsequently (adv)
ˈsəb-si-ˌkwent-lē
happening latter or after something
/I subsequently went home./
imposition (noun)
ˌim-pə-ˈzi-shən
an unnecessary burden
/If it's not too much of an imposition, could you proofread my paper./

GRE шалгалтанд бэлдэх үгc

connoisseur (noun)
ˌkä-nə-ˈsər
an expert in a particular subject matter area, usually relating to the fine arts or cultural pursuits
affectation (noun)
ˌa-ˌfek-ˈtā-shən
fake or artificial behavior, often meant to impress or conceal the truth

TOEFL шалгалтанд бэлдэх үгc

tolerate (verb)
ˈtä-lə-ˌrāt
to put up with
/I tolerate the rude man since he is my husband's best friend./
allocate (verb)
ˈa-lə-ˌkāt
to put aside for a specific purpose
/The village needs to allocate funds for building the new school./

Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!

Канзасыг зориорой! Канзас нь жижиг хотын увдис, том хотын сонирхолтой зүйлсийг хамтад нь багтаасан муж юм. Тус мужийн 60 гаруй коллеж болон их дээд сургуулийн аль нэг нь таны шинэ гэр болох боломжтой. Энэ долоо хоногийн онцлох эшлэл

 Зѳвлѳгѳѳний цаг товлох 

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоорой.