Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- EducationUSA Mongolia подкаст цувралын шинэ дугаар
- Боловсролын зөвлөх ажилд шалгаруулж авна
- Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
- EducationUSA Academy Connects хөтөлбөр
- "Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж байна
- АНУ-ын сургуулиудтай холбоо тогтоох зөвлөмж
- Тэтгэлгийн мэдээлэл
- Долоо хоногийн шинэ үгс
- Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
- Долоо хоногийн онцлох эшлэл
- EducationUSA Mongolia-гийн зѳвлѳхүүдтэй цаг товлон үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ авах
- EducationUSA Mongolia Newsletter-т найзаа урих
EducationUSA Mongolia Подкаст цуврал
Подкаст #45
Подкаст цувралын энэ долоо хоногийн шинэ дугаарт АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод байрлах Вашингтоны их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр суралцаж төгссөн Эрдэнэбилэгийн Уянга уригдан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцах хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжил болоод суралцах хугацаандаа ямар чадваруудыг олж авсан, өнөөдрийн Уянгааг бүтээхэд ямар сорилтуудыг давж байсан гайхалтай түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Америкийн талаарх явахаас өмнөх түүний төсөөлөл болоод Community College-ийн талаар ч мэдээлэл өгсөн энэхүү подкастыг та заавал сонсоорой.
Энд дарж сонсоорой.
Боловсролын зөвлөх ажилд авна
EducationUSA Mongolia хөтөлбөрт "Боловсролын Зөвлөх" шалгаруулж авна. Хэрэв та манай багт орж ажиллахыг хүсвэл материалаа амжиж илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Global UGRAD хөтөлбөр материал хүлээн авсаар байна
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021-2022 Global UGRAD хөтөлбөрийг зарласан бөгөөд материал хүлээн авсаар байна. Global UGRAD нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 2-р сарын 28
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"Америкт суралцах нь" цуврал вебинар зохион байгуулагдаж байна
EducationUSA Mongolia болон MASA Aplus боловсролын платформтой хамтран “АНУ-д суралцах нь” цуврал вебинарыг 2021 оны 1-р сарын 29-ний өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Вэбинарууд нь ахлах ангийн сурагчдад АНУ-ын их дээд сургууль болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.
EducationUSA Academy Connects хөтөлбөр
АНУ-н Minnesota мужид байрлах St. Cloud State University нь энэ хавар 2 дахь Academy Connects хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна.
Энэхүү 4 долоо хоногийн хөтөлбөр нь санаагаа илэрхийлэх чадварыг хөгжүүлэх юм. Хөтөлбөрийн үнэ $210 бөгөөд өргөдөл илгээх хугацаа: 2021 оны 3-р сарын 15.
АНУ-ын сургуулиудтай холбоо тогтоох зөвлөмж
Танд сургуулиудын сургалтын хөтөлбөр болон оюутны хотхон дах амьдралын талаар асуулт байна уу? Сургуулийн элсэлтийн албанд имейл илгээснээр хэрэгцээтэй мэдээллээ олж авахаас гадна та өөрийн хүсэл тэмүүллийг харуулж чадна. Та өөрийн мөрөөдлийн сургуультайгаа холбогдохоосоо өмнө хэрхэн элсэлтийн ажилтантай холбоо тогтоох талаар бэлтгэсэн бидний зөвлөмжтэй танилцаарай.
Тэтгэлгийн мэдээлэл
Benedictine College Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн өдрүүд зохион байгуулж байна. Виртуал ярилцлага болон эсээ бичлэгийн семинар бүхий уг өдөрлөгт оролцож 15 өөр төрлийн тэтгэлгийн нэгийнх нь эзэн болох боломжоо нэмэгдүүлээрэй. Тэтгэлгийн хэмжээ: $23,000 - $31,000. Бүртгүүлэх эцсийн хугацаа: 2021 оны 2-р сарын 10.
@Benedictineks нь Kansas мужийн Atchison хотод байрлалтай либерал арт коллеж юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дарж энд авна уу. Энэ долоо хоногийн үгc
SAT шалгалтанд бэлдэх үгc
apprehension (noun) ˌa-pri-ˈhen(t)-shən | fearful expectation of something /Her apprehension to leave her house resulted in her missing the train./ |
invoke (verb) in-ˈvōk | to call on; to appeal to /The shaman attempted to invoke a demon./ |
GRE шалгалтанд бэлдэх үгc
assuage (verb) ə-ˈswāj | to provide relief from an unpleasant feeling |
venality (noun) vi-ˈna-lə-tē | the state of being capable of being bribed |
TOEFL шалгалтанд бэлдэх үгc
advocate (noun) ˈad-və-kət | to publicly support /My aunt is a major advocate for women's rights./ |
shelter (noun) ˈshel-tər | to protect from something harmful /The empty barn gave the men shelter during the storm./ |
Америкт сурах талаар мэдлэгээ нэмэгдүүлье!
Florida нь жилийн дөрвөн улирал дулаан байдаг муж юм. 120 гаруй их дээд сургуулиас гадна амьжиргааны өртөг харьцангуй бага энэхүү муж нь олон гадаад оюутнуудын сонголт болдог. Энэ долоо хоногийн онцлох эшлэл
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоорой.