Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- 10-р сарын 10 "Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр"
- Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #94
- Англи хэл суралцах боломжтой эх сурвалжууд
- Stony Brook University -ийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа
- Тэтгэлгийн мэдээлэл
- Висконсин мужтай танилцаарай
- Fast Fact Friday
- "Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-65
- “Америкт суралцах 5 алхам” сургалтын хаалтын арга хэмжээ
- Virtual Group Advising
- Individual Advising Session
- Farewell ceremony for Interns
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
10 сарын 10 Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр
Жил бүрийн 10-р сарын 10-нд дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр, мөн өөртөө илүү эелдэг хандахад төгс өдөр! Та өөрийн амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадна, та ганцаараа биш гэдгийг сана!
Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #94
"Америкт Суралцсан Миний Түүх" подкастын маань шинэхэн дугаараар FLEX Mongolia хөтөлбөрийн зохицуулагч, California State University, Long Beach -ийг олон улсын харилцаа хөтөлбөрөөр төгссөн Б.Энхмаа оролцож ЕБС-н ахлах ангийнханд зориулсан АНУ-н засгийн газрын 100% тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрөө танилцууллаа.
Подкастыг сонсох бол энд дарна уу.
Англи хэл суралцах боломжтой эх сурвалжууд
#DYK Дэлхий дээр нэг тэрбумаас илүү хүн Англи хэлээр ярьдгийг та мэдэх үү?
Англи хэл бол АНУ-аас гадна дэлхий дахинд ашиглагддаг гайхамшигтай харилцааны хэрэглүүр юм. Хэрвээ та өөрийн хэлний чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол бидэнд танд санал болгох эх сурвалжууд байна!
Дараах эх сурвалжуудаас хэл сурах хичээлүүд, бичих чадвар сайжруулах аргууд болон үнэ төлбөргүй ном унших боломжтой.
Stony Brook University -ийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа
АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Stony Brook University -ээс 10/12-ны орой 7:00 цагаас оюутан залууст мэдээлэл хүргэлээ. Тус сургуулийн элсэлтийн албаны ажилтнаас дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Хаяг: Holiday Inn Ulaanbaatar, Самбуугийн гудамж 24, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Холбоо барих утас: 7014-2424
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хобоосоор аваарай.
Тэтгэлгийн мэдээлэл
#ScholarshipAlert: Инженерийн чиглэлээр магистрын зэрэгтэй болохоор төлөвлөж байна уу?
Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Витерби Инженерийн Сургуультай танилцаарай!
70 гаруй мастерын хөтөлбөрүүдээс сонгон бүртгүүлсэн олон улсын шинэ оюутанд /оюутны байранд байрлах/ 5000-20000 ам.доллартой тэнцэх Деканы нэрэмжит ур чадвар дээр суурилсан тэтгэлэг олгогдоно. Тус сургуульд тэнцсэн оюутнууд автоматаар тэтгэлгийн бүртгэлд ордог.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Висконсин мужтай танилцаарай
Үзэсгэлэнт байгальтай хөдөө орон нутаг, шилдгээр шалгарсан бяслаг амтлах эсвэл мужид байрлалтай 85 коллеж, их дээд сургуулиудад суралцах уу? Висконсин мужид энэ бүгд байгаа!
Тус мужтай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Fast Fact Friday
It’s #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын тогтолцоотой танилцаарай.
“Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-65
Энэ долоо хоногийн дугаарт маань "American University"-ийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн Н.Ананд оролцож байна. Тэрээр сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгч, өөрийнхөө Америкт суралцах хугацаанд тохиолдсон хүнд сорилтууд болон тод үлдсэн дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцлаа.
Нийтлэлийг унших бол энд дараарай.
“Америкт суралцах 5 алхам” сургалтын хаалтын арга хэмжээ
"Америкт суралцах 5 алхам" сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус сургалтанд хамрагдсан 30 сурагчдаа зориулан хаалтын арга хэмжээг 10-р сарын 13-ны Пүрэв гарагт цахимаар зохион байгуулсан бөгөөд зочдоор АНУ-ын Элчин Сайдын Яамны ажилтан John Dwyer, "Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Carlos Patino нар оролцон сурагчдад баяр хүргэхийн сацуу өөрсдийн зүгээс үнэтэй зөвлөгөө өгөв. Сургалтанд хамрагдсан нийт сурагчиддаа ирээдүйн өндөр амжилтыг хүсье.
Virtual Group Advising
Энэ долоо хоногийн Virtual Group Advising нь 10-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө. Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн нийт 100 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд бидэнтэй хамтарч сургуулийнхаа сурагчдыг амжилтай оролцуулсан дараах багш нартаа талархал илэрхийлье.
- Говьсүмбэр аймаг, 2-р сургуулийн багш Лхагваа
- Өвөрхангай аймаг, Тэмүүлэл-Эрдэм сургуулийн багш Биндэрьяа
- Өвөрхангай аймаг, Арвайхээр 1-р сургуулийн багш Чимгээ
- Баян-Өлгий аймаг, лабаратори 2-р сургуулийн багш Лена
- Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн багш Мөнх-Эрдэнэ
- Монгол Билиг Оюун цогцолбор сургуулийн багш Сарантуяа
Individual Advising Session
Долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад бид EducationUSA Mongolia пэйж хуудсаараа дамжуулан цаг авсан хүмүүстэй Zoom -ээр холбогдож АНУ-д хэрхэн суралцах талаар зөвлөгөө өгч байна. Нэг хүн тус бүрт 30 минутын хугацаатай буюу нийт 10 хүнд зөвлөгөө өгсөн ба утсаар болон пэйж хуудасны чатаар холбогдсон 7 сурагчид мэдээлэл өглөө.
Хамгийн их тавигдсан асуултуудаас дурдвал сургуулиа хэрхэн зөв сонгох болон тэтгэлэгт хамрагдах ямар боломжууд байдаг талаар асуултууд их ирсэн ба тайлбар зөвлөгөөг авсныхаа дараа оюутан сурагчид ахин зөвлөгөөний цаг товлох, эсвэл и-мэйл хаягаараа дамжуулан бидэнтэй дахин холбогдож байна.
Farewell Ceremony for Interns
2021-2022 оны хооронд "Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо"-нд болон EducationUSA Mongolia хөтөлбөрт нэгдэн, нэг хамт олон болж дадлага хийсэн оюутан сурагчиддаа зориулан "Farewell Ceremony" зохион байгуулж сертификат гардууллаа. Манай хөтөлбөрт дадлага хийж ирээдүйн ажлын гараагаа эхлүүлсэн үе үеийн оюутан сурагчиддаа цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэж гүн талархал илэрхийлье.
Зөвлөгөөний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Цаг авахыг хүсвэл энд дарна уу.
EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай