Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-71
- U.S. Embassy Monthly Talk Series-н дараагийн танилцуулга
- Америкт Суралцсан Миний Түүх Podcast #101
- Тэтгэлгийн мэдээлэл
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-71
Нийтлэлийн маань өнөөдрийн дугаарт LEAD Mongolia хөтөлбөрийн 2017 оны төгсөгч, University of Virginia-д суралцсан Д.Занабазар оролцож байна. Тэрээр Монгол улсад 2016 оноос хэрэгжиж эхэлсэн LEAD Mongolia хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, давуу тал, гол шалгуурууд болон шалгаруулалтын туршид өөрийн олж авсан туршлагаасаа гадна АНУ-д суралцсан түүхээсээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм. Хэрэв та түүний түүхтэй танилцахыг хүсвэл доорх линк дээр товшоорой.
Нийтлэлийг унших бол энэхүү холбоосоор орно уу
U.S. Embassy Monthly Talk Series-н дараагийн танилцуулга
Энэ удаагийн дугаарт бакалаврын оюутнуудад АНУ-ын их дээд сургуульд нэг семестр суралцаад ирэх боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт Global Undergraduate Exchange Program (Global UGRAD) буюу Глобал ЮГРАД хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийх гэж байна.
Цуврал яриа маань Улаанбаатар хот дахь Америкийн төвд явагдаж Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно.
Ярианд маань тус хөтөлбөрийн 2022 оны оролцогч Анужин, Болормаа, Наранжаргал, Энхпүрэв нар оролцож, ирсэн зочидтой хөтөлбөрийн талаар болон өөрсдийн туршлагаа хуваалцан ярилцлага өрнүүлэх юм.
The Embassy's Monthly Talk Series presents the Global Undergraduate Exchange (Global UGRAD) Program! A non-degree full-time academic scholarship that allows students to spend one semester at a U.S. university or college taking classes in their current field of studies. Interested in applying? Join our in-person talk at American Corner Ulaanbaatar as we cover the program requirements in detail and answer your questions with program alumni, Anujin, Bolormaa, Enkhpurev, and Naranjargal. The talk will be posted LIVE on our page as well.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #101
Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, St. Catherine University-г бизнесийн удирдлагын салбараар төгссөн А. Болормаа оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү дугаарыг сонсохыг хүсвэл тус линкээр нэвтрээрэй.
Website холбоос
Soundcloud холбоос
Anchor холбоос
Тэтгэлгийн мэдээлэл
#ScholarshipAlert: Сургалтынхаа мөнгөө хэмнэхийн хажуугаар өөрийн соёлоо түгээхийг хүсэж байна уу? Орегон-ы Их Сургуулийн “International Cultural Service Program (ICSP)”-г сонирхоорой!
#UniversityofOregon
Ур чадварт суурилсан, санхүүгийн хэрэгцээ болон тусламж шаардлагатай байгаа олон улсын оюутан бүрд ICSP хөтөлбөр нээлттэй. ICSР-д сонгогдсон оюутан нь ойролцоогоор сургалтын төлбөрийн 60% болох $25’000-ийн тэтгэлэг хүртэх ба бүтэн нэг жилийн бүх зардал буюу сургалтын төлбөр, даатгал, амьдрах зардал гэх мэт зардлын 40% тай тэнцэх тэтгэлгийг авах боломжтой. Мөн ICSP хөтөлбөрийн оюутнууд хөтөлбөрт заасны дагуу жилд 66-80 цагийн соёлын үйл ажиллагаанд оролцох ёстой байдаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу
Individual Advising Session
Америкийн их дээд сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан сурагчдад бид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна. Тус ганцаарчилсан зөвлөгөөг биечлэн, цахимаар гэсэн 2 төрлөөр өгдөг ба зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж буй оюутан залуус манай EducationUSA Mongolia пэйж хуудсаар дамжуулан цаг авдаг билээ. Энэ долоо хоногийн хүрээнд бид 2 хүнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч утсаар болон пэйж хуудасны чатаар холбогдсон 4 хүнд зөвлөгөө мэдээлэл өглөө. Зөвлөгөө авахаар ирж буй ахлах ангийн сурагчдын хувьд түгээмэл асуулт нь Common App хэрхэн бөглөх, сургуулийн эсээ хэрхэн бичих, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар байв.
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай
Энэхүү холбоосоор