Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!
Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:
- "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-60
- Тэтгэлгийн мэдээлэл
- Индиана мужид сурцгаая!
- MASA Volunteers
- Monday Motivation
- Та ямар өнгөнд дуртай вэ?
- "АМЕРИКТ СУРАХ 5 АЛХАМ" ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
- "ENRICHMENT-III" үндэсний хөтөлбөрийн шилдэг 36 багш
- Fast Fact Friday!
- Зөвлөгөө авах цаг товлох
- Найзыгаа урих
Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-60
Энэ 7 хоногт бид АНУ-ын University of Washington-ий доктор, University of Michigan-ий магистр Х.Саруулыг урьж оролцуулсан подкастын дугаарыг нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна. Тэрээр өөрийн АНУ-д суралцаж байсан болоод АНУ-д суралцахад бэлдэж байсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Энэхүү хаяг руу орж нийтлэлийг уншаарай
Тэтгэлгийн мэдээлэл
АНУ-ын их дээд сургуулийн сургалтын төлбөрөөс бусад зардалд санаа чинь зовниж байна уу? Тэгвэл New York мужын Fredonia их сургууль нь $5,000-той тэнцэхүйц мерит тэтгэлгээ зарласан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор зочлон авна уу.
Индиана мужид сурцгаая!
Индианаполис хот дахь, Үндэсний Коллежийн Хөнгөн Атлетикийн Холбооны Аваргуудын халл эсвэл 86 коллеж болон их сургуулиудаар зочилмоор байна уу?
Тэгвэл Индиана яг тохирно!
Энэ холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
MASA Volunteers
Бид бүхний ажлыг байнга дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө цагаа харамгүй зориулдаг Америкт төгсөгчдийн холбооны сайн дурын гишүүддээ гүнээ талархъя.
Monday Motivation
Та амьдралыг хайрлах аваас амьдрал таныг хайрлах болно. – Arthur Rubenstein, Польш-Америк төгөлдөр хуурч
Энэ долоо хоногийг хэрхэн өнгөрүүлж байна?
Та ямар өнгөнд дуртай вэ?
Та ямар өнгөнд дуртай вэ? АНУ-д суралцсны дараа магадгүй өөрчлөгдөж болох юм.
Америкын сургууль бүр өөрсдийгөө илэрхийлсэн өнгө болон маскот амьтадтай байдаг. Оюутнуудад энэхүү бэлгэдэл нь том ач холбогдолтой учир тэд сургуулийн спортын тэмцээн, наадам болон бусад үйл ажиллагааны үеэр бахархалтайгаар дэлгэн харуулсныг та харж болно.
Celebrate #CollegeColorsDay on Friday with international students! #StudyWithUS
"АМЕРИКТ СУРАХ 5 АЛХАМ" ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс Америкт суралцах хүсэл мөрөөдөлтэй, АНУ-ын их дээд сургуульд материалаа илгээж элсэн суралцахаар зорьж буй ахлах ангийн сурагчдад зориулан Америкт сурахтай холбоотой цогц мэдээллийг агуулсан "Америкт Суралцах 5 Алхам" 2 долоо хоногийн ээлжит цахим хөтөлбөрөө зарлаж байна.
Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:
-Ахлах ангийн 9-12 дугаар ангийн эсвэл GAP year авч буй сурагч байх
-АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах зорилго тавьсан байх
-2 долоо хоногийн турш 9/19-9/30 хүртэл, долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 15:00-16:30 цагийн хооронд цахимаар сургалтад хамрагдах боломжтой байх
-Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
-Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн байх
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 23:59 цагт
Жич: Энэхүү хөтөлбөрт ердөө 30 сурагч шалгаруулах тул та өргөдлийн маягтыг анхааралтай уншиж, үнэн зөв бүрэн бөглөх шаардлагатайг анхаарна уу. Шалгарсан оролцогчидод хөтөлбөр 100% үнэ төлбөргүй юм.
"ENRICHMENT-III" үндэсний хөтөлбөрийн шилдэг 36 багш
"EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ENRICHMENT-III" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-ийн шилдэг 36 багшдаа баяр хүргэе! Тун удахгүй болох хаалтын үйл ажиллагаан дээр эргэн уулзацгаая!
Fast Fact Friday!
Энэ бол #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын системийн талаар мэдэж аваарай.
Кредит: Ихэнх институт академик эрдмийн зэрэг олгоход тооцдог, курсүүдийн гүйцэтгэлийг дүнгээр нь бүртгэдэг нэгж юм. Төгсөхийн тулд хэдэн кредит хэрэгтэйг баталгаажуулж хараарай!
Зѳвлѳгѳѳний цаг товлох
АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай.
Энд дарж цаг товлоно уу.
Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай