Newsletters

Weekly Newsletter #93

Танд Энэ Өдрийн Мэнд Хүргэе!

Энэ долоо хоногийн мэдээллийн тоймд:

  • "Америкт суралцсан миний түүх" цуврал нийтлэл-59
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Нью Хэмпшир мужтай танилцъя
  • Williams коллеж санхүүгийн дэмжлэгтэй хөтөлбөр зарлалаа
  • Franklin&Marshall коллежийн тухай
  • Wichita State University-н тэтгэлэгт хөтөлбөр
  • National Parks Month
  • Ла Вернийн их сургуультай танилцацгаая!
  • Stony Brook их сургуулийн элсэлт эхэллээ
  • Swarthmore college санхүүгийн дэмжлэгтэй хөтөлбөр
  • Хичээлийн шинэ жилээ амжилттай эхлүүлэх зөвлөмжүүд
  • Gettysburg college нь мерит тэтгэлгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ
  • Тэтгэлгийн мэдээлэл
  • Невада мужтай танилцацгаая!
  • Fast Fact Friday!
  • Зөвлөгөө авах цаг товлох
  • Найзыгаа урих

 Америкт Суралцсан Миний Түүх" цуврал нийтлэл-59

Энэ удаагийн зочноор FLEX хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Монтана мужийн Тэррихотын Тэрри ахлах сургуульд суралцаад ирсэн Г. Зандан-Очир оролцлоо.

Тэрээр FLEX хөтөлбөрт хэрхэн бэлдсэн тухай, АНУ-д сурсан туршлага болон түүхээ дэлгэрэнгүй хуваалцсан юм. 
Энд дарж нийтлэлийг уншина уу. 

  Тэтгэлгийн мэдээлэл

South Dakota их сургууль нь шаардлагад нийцэж байгаа сурагчдад хэмнэх боломж олгодог!

ACT-ийн 27 ба түүнээс дээш эсвэл SAT-ийн 1280 оноотой, бакалавраар элсэн орж буй оюутнуудад Presidential Alumni Scholarship тэтгэлэг нээлттэй байдаг. Энэхүү тэтгэлэг нь жилийн $9,500 доллар хүрэх боломжтой ба дөрвөн жилийн хугацаанд сунгаж болдог.

Дэлгэрэнгүй мэдээллийг 
энэ холбоосоор зочлон авна уу. 

Нью Хэмпшир мужтай танилцъя

Атлантикийн эргээр зугаалж, АНУ-ын колоничлолын түүхийг сонсож эсвэл хулуу орсон бүх л зүйлийг идмээр байна уу? Тэгвэл Нью Хэмпшир таны жагсаалтанд байх ёстой!

#NewHampshire-д цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 
эндээс

  Williams коллеж санхүүгийн дэмжлэгтэй хөтөлбөр зарлалаа

2022 оны 4-р сард Уилльямс коллеж нь тус улсын анхны санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийг зарлав.

Энэ намраас эхлэн хөтөлбөрт оролцож буй оюутнууд уг санхүүгийн дэмжлэгийг 100% буцаан төлөх шаардлагагүй буюу буцалтгүй тусламж хэлбэрээр авах юм. Зээл нь санхүүгийн дэмжлэгт тооцогдохгүй болсон ба оюутнууд хотхон дотроо, эсвэл зуны улиралд ажиллах шаардлагагүй болсон юм. Бүх тэтгэлэгт хөтөлбөрүүд нь оюутнуудад амжилттай суралцахад шаардлагатай эсэхийг баталгаажуулсан урт хугацааны амлалт дээр тулгуурладаг. Санхүүгийн дэмжлэгт үнэгүй сурах бичиг, сургалтын материал, эрүүл мэндийн даатгал, агуулах ашиглах эрх, мэргэжлийн дадлага, тэтгэлэгт хамрагдах болон зайлшгүй хэрэгцээний санхүүжилт зэргийг багтаадаг. Оюутнууд Уилльямс коллеж хэр үнэтэй болохыг шалгахыг хүсвэл доорх линкээр орж танилцах боломжтой.

Туршилтаар 2025 он хүртэл хэлний шалгалтын оноо шаардахгүй.

Ахлах ангийн сурагчид шалгалтын шинэ бодлоготой уялдуулан Уилльямс коллежид элсэлтийн өргөдөл гаргаж болох ба өргөдлийг оюутан-төвтэй цогц үнэлгээний бодлогоор үнэлнэ.

Уилльямс коллежтой танилцах боломжууд
Хотхоны аялал, хуралдаан, түүнчлэн сонгогдсон газруудтай танилцах аялал, сургуульд зочлох, онлайнаар холбогдох зэргээр танилцах боломжтой. Уилльямс сургуульд зочлох, коллежийн үзэсгэлэн яармагт оролцох, оюутны хотхонд зочлох, мэдээлэл авах хүсэлт гаргах гэх мэт зүйлс нь ямар ч байдлаар манай элсэлтийн үйл явцад ашиглагддаггүйг анхаарна уу. Манай коллежтой танилцсан эсэхээс үл хамааран таны элсэлт болон санхүүгийн дэмжлэгийн өргөдлийн шийдвэрт нөлөөлөхгүй юм.

Regular Decision Application эцсийн хугацаа: 2023 оны 1-р сарын 9 хүртэл. Дэлгэрэнгүйг 
эндээс

 Franklin&Marshall коллежийн тухай

EducationUSA Mongolia хөтөлбөрийн зөвлөх Намжин АНУ-ын Pennsylvania мужын Lancester-д байрлах Franklin & Marshall College коллежийн оюутны хотхоноор 2022 оны 8-р сарын 5-7 хооронд зочилж тус коллежийн ерөнхийлөгч болон албаны хүмүүстэй уулзсан юм.

Franklin&Marshall коллеж нь 1787 онд үүсгэн байгуулагдсан Liberal Arts коллеж юм. Тус коллежид одоогоор АНУ-ын 45 муж ба дэлхийн 47 орноос нийт 2426 оюутан суралцдаг.

Franklin&Marshall коллежийн веб сайттай танилцахыг хүсвэл энэ холбоосоор зочлоорой. 

  Wichita State University-н тэтгэлэгт хөтөлбөр

Wichita State University нь олон улсын оюутнуудад зориулан энэ намар эхлэх онлайн богино хэмжээний сургалтдаа ( badge classes ) тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа!

Богино хэмжээний сургалт нь: инженер, бизнес, мэргэжлийн зохиолч, сошиал медиа гэх мэт чиглэлээр суралцах боломжийг олгодог. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан эдгээр богино хэмжээний сургалтуудад үнэ төлбөргүй суралцах боломжтой. Суудлын тоо хязгаартай тул та амжиж өргөдлөө илгээгээрэй.

????Давуу талууд:
- АНУ-ын их сургуулийн ангид суралцаж туршлагажих гайхалтай боломж!
- Амжилттай суралцаж төгссөн оюутнуудад дижитал badge олгоно.
- Badge нь 0.5 кредит цагтай тэнцэнэ. Badge-ийн курсийн ажил дууссаны дараа оюутнууд албан ёсны хуулбарыг захиалж авах боломжтой.
- Онлайн анги нь 2022 оны 8-р сарын 22-нд албан ёсоор нээгдэж, 12-р сарын 8-нд хаагдана. Энэ хугацаанд та хүссэн үедээ суралцах боломжтой юм.
- Сургалтын даалгавар, дасгал ажлыг хийхэд ердөө 8 цаг зарцуулагдах ба, гэрийн даалгавар хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний нэмэлт цаг шаардагдана.
- Онлайнаар явагдах учир та өөрийн хэмнэлээр суралцаж болно.
- IELTS болон TOEFL оноо шаардахгүй.

????Хэрхэн элсэх вэ?
Энэ линкээр зочлон сургалтаа сонгоод өргөдлөө илгээгээрэй.

????Тавигдах шаардлага:
- Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2022 оны 9-р сарын 10. Энэ хугацаа нь сунгагдах боломжгүй.
- 9-р сарын 10-наас өмнө ангиуд дүүрсэн тохиолдолд ахин өргөдөл хүлээж авахгүй.
- Өргөдөл гаргахын тулд 17 буюу түүнээс дээш настай байх шаардлагатай. 17-оос доош насны сурагч нь хичээлийн явцад багшийн хяналтад байх ёстой.


National Parks Month

“Улс орон ямар үнэт зүйлсээ хадгалж үлдэж байна гэдгээрээ өөрсдийгөө таниулж байдаг.”
- Молли Битти, АНУ-ын байгаль хамгаалагч, АНУ-ын загас болон Зэрлэг амьтдын байгууллагын захирал асан

???? Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сар тохиож буйтай холбогдлуулан баярын мэнд хүргэе. 1872 онд Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш дэлхий даяар 100 оронд 1,200-аас илүү үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ургамал, амьтан асаргааны газар бий болсон байна.

Бид АНУ-ыг байгалийн гайхамшгаар нь дамжуулан судлах дуртай – чулуурхаг далайн эргээс эхлээд ногоон ой модноос авахуулаад өндөр уулын оргил хүртэл - хүн бүрд зориулсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг! #NationalParksMonth

  Ла Вернийн их сургуультай танилцацгаая!

30 гаруй жилийн түүхтэй Ла Вернийн их сургууль нь WASC ахлах коллеж болон их сургуулийн комиссоор магадлан итгэмжлэгдсэн бөгөөд үндэсний шилдэг сургуулиудын нэгд тооцогддог. Лос Анжелес хотын төвөөс зүүн тийш 55 км зайд орших Ла Верн хот нь аюулгүй тухтай орчинтойгоос гадна соёл амралтын болон мэргэжил дээшлүүлэх хязгааргүй боломжууд нээлттэй байдаг.

Ла Вернийн их сургууль нь 61 сургалтын чиглэлийг санал болгодог бөгөөд нэг ангид дунджаар 15 сурагч суралцдаг нь хичээлийг илүү сонирхолтой үр өгөөжтэй болгодог. Мөн Сурагчдын голч дүн дээр үндэслэн тэтгэлэг олгодог ба сургуулийн байр\хоолонд нэмэлт тэтгэлэг олгох боломжтой.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь хувь хүний хөгжилд чухал нөлөөтэй ба уг сургууль нь 57-н клубуудээр дамжуулан оюутны манлайлал, хөнгөн атлетик, дадлага гэх мэт олон үйл ажиллагаануудыг санал болгодог.

❗ Priority Deadlines ❗️
Spring Semester- 1 December
Fall Semester- 1 February

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон тус сургуулийн албан ёсны веб хуудастай танилцаарай.

  Stony Brook их сургуулийн элсэлт эхэллээ

Stony Brook нь New York дахь хойд ирэг орчимд байрлах Америк-н их сургуулиуд дундаа 93-т жагсдаг Public их сургууль юм.

Элсэлтийн хувь 49%, ACT-н -29 болон түүнээс дээш\ SAT-н 1320 ба түүнээс дээш оноог шаардах бөгөөд олон улсын шалгалт, ахлах ангийн дүн, хичээлээс гадуурх ажил, спорт урлагийн амжилтуудаас хамааран ойролцоогоор 13K USD Merit Based тэтгэлэг олгодог байна.

Сургуульд элсэх өргөдлөө 1 сарын 15-аас өмнө амжиж явуулаарай.
Stony Brook University-н албан ёсны веб хуудсаар зочлохыг хүсвэл энэ холбоос дээр дарна уу. 

  Swarthmore коллежийн санхүүгийн дэмжлэгтэй хөтөлбөр

#FinancialAid Swarthmore college нь тэтгэлэгээс гадуурх нэмэлт санхүүгийн туслалцаа буюу Financial aid олгодог ба 4 жилийн турш суралцах хугацаандаа санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй сурагчид маягтаа бүрдүүлэн явуулаарай!

Хүсэлтээ бүрдүүлэхийн тулд Common Application-аар дамжуулан сургуульдаа тэнцэх өргөдлөө явуулсны дараа хэрэв admission letter буюу тэнцсэн гэсэн мэдээлэл ирсэн тохиолдолд 7 хоногийн хугацаанд Financial Aid хүсэлтээ бүрдүүлэх шаардлагатай ба үүнд ISFAA, CSS Profile мөн гэр бүлийн орлогийн тухай баталсан бичиг баримт хэрэгтэй юм.

Swarthmore College-ийн элсэлтийн хариу Early decision I mid-December, Early Decision II mid-February, Regular decision mid-March тус тус гарах болно. Дэлгэрэнгүйг 
эндээс

  Хичээлийн шинэ жилээ амжилттай эхлүүлэх зөвлөмжүүд

Дэлхий даяар хичээл эхлэх цаг хаяанд иржээ. Амжилттай суралцах тухай зөвлөмжүүдийг эндээс уншаарай!

Хичээлийн жилдээ бэлэн үү?

  Gettysburg college нь мерит тэтгэлгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ

Gettysburg коллеж 2023 оны намар элсэх оюутнууддаа зориулж мерит тэтгэлгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ.

Gettysburg коллеж эдийн засгийн хүнд байдлаас үл хамааран тэгш боловсролыг хүртээх зорилгынхоо хүрээнд тэтгэлгийн хэмжээг нэмж байна. Энэхүү тэтгэлгийг Gettysburg коллежид элсэж буй академик болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар бусдыгаа манлайлсан сурагчдад олгох юм.

Gettysburg коллежийн санал болгож буй шинэ тэтгэлгийн хэмжээ:
Eisenhower Scholarship: $43,000 жил бүр
Lincoln Scholarship: $39,000 жил бүр
Presidential Scholarship: $36,000 жил бүр
David Wills Scholarship: $33,000 жил бүр
1832 Founders Scholarship: $27,000 жил бүр

Үүгээр зогсохгүй олон улсын сурагчдад need-based тэтгэлгийг олгоно. Дээр байгаа тэтгэлгүүдэд хамрагдахын тулд сурагчид 8 сарын 1-д буюу Common Application өргөдөл хүлээн авч эхлэхэд Gettysburg коллеж руу явуулах хэрэгтэй.

Магадгүй дараагийн тэтгэлгийн эзэн та ч байж магадгүй. Илүү ихийг 
энэ линкээс мэдэж аваарай.

  Тэтгэлгийн мэдээлэл

#ScholarshipAlert: Таны ахлах ангийн дүн мөнгө хэмнэхэд тус болж магадгүй!

Баруун Кентакки их сургууль нь олон улсын сурагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой TIPI тэтгэлгийг санал болгодог. TIPI тэтгэлэгт дараах орны сурагчид хамрагдах боломжтой: Афганистан, Багамын арлууд, Бангладеш, Энэтхэг, Малайз, Непал, Пакистан, Вьетнам болон Африкийн бүх улсууд. Тэтгэлгийн хэмжээ нь ахлах ангийн дүнгээс хамааран $5,500-аас $13,500 доллар хүрнэ. Дэлгэрэнгүйг эндээс

  Невада мужтай танилцацгаая!

Ковбой соёлыг ойлгож, Fire State Park-ийн хөндийгөөр аялж эсвэл Лас Вегасын дур булаам төрхийг үзэж алмайрах уу? Тэгвэл Невада танд яг тохирно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

  Fast Fact Friday!

Энэ бол #FastFactFriday! АНУ-ын дээд боловсролын системийн талаар мэдэж аваарай.

▶️ Курс гэж юу вэ? Курсүүд нь улирлын турш долоо хоногт нэгээс таван цаг (эсвэл түүнээс дээш) тогтмол хуваарилсан ангиуд юм. Харин дипломын хөтөлбөр нь тодорхой тооны шаардлагатай, сонгон суралцах хичээлүүдээс бүрдэх ба тухайн институтээсээ хамааран өөр өөр байж болдог.

 Зѳвлѳгѳѳний цаг товлох

АНУ-д суралцах талаар албан ёсны цогц мэдээлэл, зөвлөгөөг бидэнтэй ганцаарчилсан уулзалтын цаг товлон үнэ тѳлбѳргүйгээр хүлээн аваарай. 

Энд дарж цаг товлоно уу. 

 Та EducationUSA Mongolia Newsletter-т найзуудаа уриарай